Хүүг 8 сар гарантайд эхнэр маань мэргэжилээрээ ажилд оров. Би гэртээ хүүгээ харж хажуугаар нь халтуур хийдэг болсон. Эхнэр маань шинэхэн ажил, хамт олон, шинэ найзууддаа дэндүү хурдан дассан гэртэа ирэх нь улам л оройтсоор. Нөгөө нөхрөө хүлээдэг гэрийн эзэгтэй нар шиг хаалга чагнаж би гэртээ хүүгээ харангаа яаж ч чадаагүй. Хэд хэд хэрүүл болоод авсан. Яваандаа гэрийнхээ эд зүйлрүү уураа гаргаж эхнэртээ уурласан. Гэвч нэг ч удаа түүнд гар хүрээгүй л дээ. Чам шиг ажилгүй, орлогогүй эр хүнд яах гэж амьдралаа зориулваа гэж уурлах, үглэх боллоо. Залуу насаа чамд үрчихлээ гэж уйлна. Гэж явсаар хүүг 2 настай байхад ажлынхаа залууд сэтгэл алдарсан, тэр нь ч өөрт нь хайртай юм байх хамт ирээд хувцасыг нь боогоод аваад явсан...
2008 онд оюутны ширээнд нэгэн охинтой учирсан юм. Тэр бол хүүгийн минь ээж. Бид хоёр нэг тэнхимийн хоёр өөр бүлэгт сурдаг ихэнх хичээл лекц цугтаа ордог байсан. Тэр үеэс дурлаж энэ л охины төлөө бүхнээ зориулаад үзье, амьдралаа холбоно доо гэж боддог болсон юм.2010 онд би сургуулиа орхиж уг нь яг ч орхиогүйн жилийн чөлөө авсан ч дахин сурах шаардлага үгүй болсон гэхүүдээ. Жилийн чөлөө авч баранд хамгаалагч хийн найз охиныхоо төлбөрийн талыг төлж түүнийгээ дипломоо тэвэртэл ард нь асаалттай танк гэдэг шиг байваа…
Сургуулиа төгссөн хавартаа жирэмсэн болсоноо мэдэж хэн хэн нь хөл хөөрцөг, шинэхэн ээж аавын бэлтгэл эхлэв. Ингээд хүү минь мэндэлсэн. Хүүдээ голомтыг минь ивээж яваарай гээд Ивээлт гэж нэр хайрлаад үлдсэн насаа хүү эхнэр хоёрынхоо төлөө зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдэж билээ.
Хүүгээ 8 сар гарантайд эхнэр мэргэжилээрээ ажилд оров. Би гэртээ хүүгээ харж хажуугаар нь халтуур хийдэг болсон. Эхнэр маань шинэхэн ажил, хамт олон, шинэ найзууддаа дэндүү хурдан дассан гэртэа ирэх нь улам л оройтсоор. Нөгөө нөхрөө хүлээдэг гэрийн эзэгтэй нар шиг хаалга чагнаж би гэртээ хүүгээ харангаа яаж ч чадаагүй. Хэд хэд хэрүүл болоод авсан. Яваандаа гэрийнхээ эд зүйлрүү уураа гаргаж эхнэртээ уурласан. Гэвч нэг ч удаа түүнд гар хүрээгүй л дээ.
Тийм хүмүүжил ч надад байхгүй. Чам шиг ажилгүй, орлогогүй эр хүнд яах гэж амьдралаа зориулваа гэж уурлах, үглэх боллоо. Залуу насаа чамд үрчихлээ гэж уйлна. Гэж явсаар хүүг 2 настай байхад ажлынхаа залууд сэтгэл алдарсан, тэр нь ч өөрт нь хайртай юм байх хамт ирээд хувцасыг нь боогоод аваад явсан.
Би хүүгээ бол өгөхгүй шүү гэж хэлсэн. Хүүгээ авья гэж ч тэр хичээгээгүй. Хэд хэд уйлж ирж хүүтэйгээ уулзсанаас хойш таг болсон. Хагас жилийн дараа жирэмсэн болсон гэж дүүгээс нь сонсов. Заза тэр үед л хайр сэтгэл гэдэг юманд итгэхээ больсон доо. Уг нь хүлээгээд битүүхэн хараад байсан юм шиг байгаан.
Ганц бие аав газардахгүй ээ хөөрхөн хүүгээ хаана ч гундуулахгүй аваад явсөөн. Халтуур хийж, оройн цагаар зурагт, компютер засах гэх мэт хийж болох бүхнийг хийсээр амьдралаа босгосон. Хүүгийн ээж төрсөн охинтой болсоныхоо дараахан буцаад нийлэх гэж оролдсон.
Нөгөө хүн нь гар хүрдэг, үргэлж хэрүүлтэй хадмууддаа ад үзэгдээд нэлээн хэцүү байгааг нь хүү бид хоёр мэдэж байсан л даа. Гэвч би нүүр өгөөгүй. Хүүгийнхээ л ээж аавыг гэмгүй сайхан хийж явья гэж түүнд хэлсэн. Дараа жил нь хүүгийн ээж дахин амьдрал зохиосон.
Тэр үеэс бүүрч таг болов. Хүүгээ бараг асуухаа ч болив. Хөнгөн хийсвэр, хамхуул шиг хүн л дээ. Яалтай билээ. Хувиараа бизнес эхлүүлж улсын бүртгэл, бичиг цаас гэж явахдаа би нэг бүсгүйтэй мэнд устай боллоо. Хааяахан утсаар ярьдаг болов.
Болзож нэг нэгнээ гэсээр овоо удаан хугацаа ч өнгөрлөө. Гэрлээд үзчихсэн хүн чинь дахиад дурласан үгүйгээ ялгаж чаддаггүй. Бас яаж өөрийн болгохоо ч мэдэхгүй манарч явсаар бараг тэрний үгээр чимээгүйхэн хамтдаа амьдардаг болж байлаа.
Хүү найман настай байв. Ингээд нэгэн дээвэр доор бидэн гурав сайхан амьдарч эхэллээ. Би л сайхан гэж андуураад явсан ч байж магадгүй. Төд удалгүй хүү минь өрөөнөөсөө цухуйхаа больж...