Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Халамцуухан явахдаа түлхүүрээ гээчихээд хөрш айлын ганц бие хүүхний хонхыг дараад...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Халамцуухан явахдаа түлхүүрээ гээчихээд хөрш айлын ганц бие хүүхний хонхыг дараад...

Ломбын толгой хэзээ өвдөж байлаа. Нойтон сур шиг болтлоо насаараа л уусандаг. Харин өнөөдөр юу болчихоов, уусан жаахан юм толгойд гарчихаж… Шилэн хүзүүгээ атгамаар байвч шатаар өгссөөр дөрвөн давхарт гарч гэрийнхээ үүдэнд ирлээ. Хаалганаас нь ердөө л сөөм зайтай хөршийн хаалганы завсраар шарсан сонгинотой хоолны сайхан үнэр цоргиход тэрээр хамраа үрчилзүүлэв. Савхин хүрэмнийхээ энгэрийг тэмтрэн нилээн зогсов. Гээгээгүй нь лавтай ч, түлхүүр нь нэг л баригдаж өгдөггүй. Ломбо гараа халааснаас сугалан алгаа үрчссэнээ хөршийнхөө хонхыг дарлаа. Чухам яах гэж танихгүй айлын хонх дарж байгаагаа өөрөө ч мэдсэнгүй. Одоо яахав нэгэнт хонходсон хойно орох л болж. Ер нь айл улс бие биенээ танихгүй явна гэж юу гэсэн үг вэ. Танилцнаа гэж өөрийн бодолд урамшив. Хаалганы цаана хөлийн хөнгөн чимээ гарч

-Хэн бэ? гэх турь муутайхан дуу дуулдав.

-Аан би…Ломбо байна гэлээ. Түгжээ торхийн дуугарч хаалга онгойн дунд зэргийн нуруутай туранхайдуу гувчгар хүүхэн эхлээд гайхан харснаа, дорхноо танимхайрхан

-Та орооч, ор ор гэлээ. Ломбо босго давж, эзэгтэйг хаалгаа түгжиж байх зуур норгож дэвссэн дөрвөлжин алчуурт гутлаа шудран зогсов.

Хүүхэн эргэж харснаа “Алив та хувцсаа…” гэв. Ломбо пальтогоо тайлах зуур өлгүүр рүү харвал хавар намрын халчгар ганц хүрэн пальто өлгөж дор нь хагас өсгийтэй хуучивтар гутал зэрэгцүүлэн тавьсан байв. Үүдний өрөөнд үүнээс өөр юу ч алга.

Хүүхэн түүнийг гал тогооныхоо өрөөрүү урьж, сандал дөхүүлэв. Ширээний дэргэд бас ганц сандал… Ер нь энэ ганц бие хүүхэн байх нь гэсэн бодол толгойд нь зурсхийв. Ломбо ширээний дэргэд нэг гараараа сандлын түшлэг налан суухад хөл нь амсхийх шиг. Эзэгтэй цаад өрөөнөөс нэг сандал тэврээд сэв сэмхэн гишгэлсээр ширээний нөгөө талд авчирч тавиад цай аягалан барилаа. Халуун цай уусны дараа Ломбын дотор онгойж, бие нь тавирах шиг болов. Ай даа энэ л халуун цайг үгүйлж, түүнийг заавал энд л тухлан суугаад уух гэж явсан юм шиг. Ломбо дахиад нэг аягыг уулаа. Уул нь дотор халаасан хүн чинь цайг ч нэг их тоодоггүйсэн дээ гэж бодохдоо дотроо мушилзан байв.

Чимгээ энэ хүний зүсийг сайн мэднэ. Эдний хоёр хөрш болсоор сар өнгөрчээ. Ээж нь өнгөрч захын хорооллын шавар байшиндаа орь ганцаар үлдээд гайхширлаа бараад сууж байтал хашаа нь азаар газарт орж шинэ байран дээр буужээ. Тэрээр оройд сиймгэр хөшигнийхээ цаана зогсоод, автобусны буудал руу алхаж яваа, тэндээс ирэх хүмүүсийг харж зогсдог. Одоо бараг хэн хэдийд ирдгийг ч андахаа байжээ. Тийнхүү хараад байхад эхэндээ бүгдээрээ л унаанаас буугаад тэднийх рүү ирж яваа юм шиг санагдана. Гэтэл орж ирэх нь үгүй...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ