Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.24

Өөр эрээс эхнэрийг минь жирэмсэн болгоод өг гэж гуйж билээ...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Өөр эрээс эхнэрийг минь жирэмсэн болгоод өг гэж гуйж билээ...

Нэг. Хүүе Дэмбээ. Хүлээгээч ээ Дэмбэрэл ээ. Энэ хүнийг яах вэ? Замынхаа хүнсийг авалгүй, яараад явчихлаа. Мөн ч дүүрчихсэн хүн шүү. Ямар одонд төрчихсөн хүн ийм байдаг байна аа. Салхинд хөөгдсөн хамхуул шиг л дэвдэгнэсээр байгаад хамаг хүнсээ хаяад явчихлаа. Зам зуур бусдаас хоол горьдож, өлөв цөлөвхийх хэрэг гарлаа. Миний нэрийг боддоггүй юмаа гэхэд, өөрийнхөө биеийг санамаарсан. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр энэ өвгөнийг дагаад би ч гэсэн уймраа болчихжээ. Мартаад явчих вий гээд өчигдрөөс хойш л банжсан хүнс маань хэрэггүй болов оо хөөрхий. Ижий аав минь намайг тайван зантай амгалан ааштай гэдэгсэн. Гэтэл нөхрөө дагаж, сандарч тэвдсээр адгуу зантай болоо юу даа гэж санаашран суугаа авгайг “яаруу” Дэмбэрэлийн ягаан Гажид хэмээгддэг Бүтэд байлаа. -Муу өвгөн минь адгуу сандруу ч гэлээ цагаан цайлган хүн шүү. Явуут хооллож, гүйгүүл зүүрмэглэж явсаар насны цээжинд гарлаа. Ясны хөнгөн тулдаа л ядаргаанд дарлуулалгүй явж ирлээ. Салхин сэнс шиг л дэргэж явсаар уначих вий гэхээс айх юм хэмээн өвгөнийхөө араас сэтгэл зовинон суусаар нэлээд удав. Хоёр. Хориод жил толгойноосоо салгаагүй дугуй хар малгайгаа хазгайдуу өмссөн яаруу Дэмбэрэл хагас онгойлттой цонхоор үлээх салхинд цээж уужран, нэгэн жигдийн хаазтай давхиж явлаа. -Пүү чёрт замын хүнс, тамхи тариагаа мартчихжээ. Одоо өнгөрсөн. Ойрхон дэлгүүр харагдвал ороод гарахаас. Адгаж сандарсан занг ааваасаа өвлөсөн юмдаг уу даа. Өвөг эцгээ муухан гадарлах юм. Адгуу Цэрэн гэж дохигор хөх өвгөн байлаа. Эзнийхээ занг мэддэг юм шиг дөрөө шүүрэв үү үгүй юу л ухасхийдэг эргэцээ халиун мориноос эмээл салгадаггүй хүн байсан гэдэг. Адгуу Цэрэнгийн хүү цахилгаан Ёндон. Цахилгаан Ёндонгийн хүү яаруу Дэмбэрэл.

Бүгд л яарч сандарсан хүмүүс хар хурдаараа гүйлдсээр хорвоог барах тавилантай юм шив. Ээж минь харин тайван хүн байсан. Хөгшөөн суу суу. Цайгаа уучихаад бурхандаа мөргөөд гар гэхэд нь адгаж яарсан ч үг сөрдөггүй байсан. Мах мариа ихтэй хөгшнөө багтарчихна гэж боддог байсан юм болов уу даа.

Ээж минь аавыг ч дөнгөсөөр байгаад хашраачихсан байх шүү. Дув дуугүйхэн сууж байгаад л хэзээ хойно ам асуудаг байж билээ. Жолооч болсны дараа жил билүү дээ. Ижийгээ суулгаад хөдөө давхилаа. Хажуугаас ажиглаад л явна. -Миний хүү эцэг шигээ салхин тээрэм болох нь ээ. Удам бүү алд гэж захисан баймааргүй.

Яаруу хүн онох нь ч бий. Алдах нь ч бий. Тохь тухтай явж сураа гэж байна. Би яахав дотроо дургүйцсэнээ ил гаргалгүй дуугайхан л явлаа. – Ээж нь биеэ хөнгөлмөөр байна зогсоорой гэхээр нь тэсч чадалгүй -Түргэлээрэй гэчихээд санаа зовов. Ашгүй ээж сонсоогүй бололтой юм хэлсэнгүй. Буугаад л цэцэг навч харсан шиг алхсаар бие засчихаад ирж байна.

Тэр үед машин болгон маниулддаг байв. -Ээжээ түргэлээрэй гэсээр машинаа маниулдан асаатал, -Миний хүү хойд дугуйгаа хардаа гэхээр нь уурлаж, хуйцгансан ч гэлээ тойрч гүйгээд дээгүүр доогуур нь шагайж хараад муу ижийгээ өргөх нь халаг суулгаад хөдлөв. За даа бараг гурван километр явсан байхаа. -Зогсоорой хүү минь зогс. Ижий нь дотор эвгүйцээд гэж хэлэв. -Машинаа унтраачих. Ганц минут суугаад хөдлөе гэсээр хэсэг суув. -За хүү минь одоо явъя гэхэд нь -Өө та зүгээр л байна шүү дээ гэсээр машинаа асаахаар маниулаа үзтэл байдаггүй. -Юу хайгаад байна аа хүү минь. Үзүүртээ гохтой матигар төмөр үү. -Тийм ээжээ. Наана чинь байна уу.

-Өө тосоор гоож. Чи түрүүн дугуйгаа үзэхдээ замын хажуу уруу шидчих чинь билээ. Ээж нь хог юм болов уу л гэж бодож суулаа гээд инээхэд нь миний уур хүрснийг яана аа. Буцаад гүйж явахдаа уйлж явж билээ. Арайхийн аваад буцаад гүйгээд ирэхэд, ээж намайг сүрхий зэмлэсэн юмдаг. -Хүн эцэг эхээсээ сайныг нь өвлөмөөр юм. Эцгийнхээ адгуу занг хуулаад авчихсан байх чив.

Бушуу туулай борвиндоо баастай гэж мэдэх үү чи гээд их л загнуулсан юмдаг. Эвийдээ ижийдээ дахиж загнуулах зав гарсангүй ээ. Ижийтэйгээ байхад өдөр бүр загнуулсан ч жаргалтай байдгийг тавь хүрч ухаардаг юм байна. Ээ дээ ижий минь. Ижий минь хүү нь таныгаа мөн ч их санах юмдаа гэж бодол урсган давхиж явлаа. Гурав. -Аав чинь замын хүнс, солих хувцасаа мартаад явчихлаа. Утас нь хаалттай байдаг. Сүлжээгүй газар л явах шиг байна. Замын дэлгүүрээс хөлдүү галавсай /хиам/ аваад мэрж яваа байхдаа гэж Бүтэд авгай охиндоо ярихад -Өө тэгээ юу. Би араас нь явуулах уу. Юундаа яардаг байна аа гэсээр яарсан шинжгүй халуун цай ууж суугаа охиноо хараад гомдох шиг болов.

-Энэ одоо хэний хүчинд өдий зэрэгт хүртчихээд эцгийнхээ араас зовсон шинжгүй цайлж суудаг байна аа гэж бодохоос цээж урагдах мэт хөндүүрлэн, нулимс нь цийлэгнээд ирэв. -За би явлаа. Орой манай хоёрыг цэцэрлэгээс нь авчихаарай гэж хэлчихээд гараад алхаж яваа охиныхоо араас цонхоор харснаа -Алхаа гишгээ нь хүртэл ингэж дуурайх гэж мөн ч хачин юм аа гэж бодохуй, нүүр нь халуу шатан, ичих шиг болж, залуу насны нууцхан дурсамж сэдрэн ивэлвэй. Дэмбэрэл Бүтэд хоёр хуримаа хийн ураг холбож, дэр хуваан амьсгал нэгтгээд гурван жилийнхээ нүүрийг үзсэн ч үрийн буян харсангүй. Зэрэг шахам хуримласан хосууд хоёр гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл болцгоож, жаргаж явахад Дэмбэрэлийнд л үр хүүхэд заяасангүй. Тэр жилийн зун бороо хур элбэг дэлбэг, сайхан жил болов. -Бүтэдээ хоёулаа Архангай яваад ирье. Чи гэртээ ганцаараа уйдаж сууснаас миний хажууд ханьтай явах уу гэхэд нь сэтгэл хөөрөн дэгэлзэж, хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Дэмбэрэл бид хоёр инээж хөхрөлдөн явсаар үдээс хойшхон, модны хаяанд түр зогсон, алжаал тайлж, цай уун түр амрав. Залуугийн л тайван сууж чадахгүй үсэрч харайж явдаг зангаараа -За хө эртхэн давхина аа гээд яараад унав. -Би биеэ хөнгөлж авахгүй бол, яарч давхиад мөддөө зогсохгүй гэж бодон, модруу ороод суутал, нүрхийн машин хаазалж, хөдлөөд явчих шиг болов. -Арай ч үгүй байгаа даа гэж бодон санд мэнд гарч иртэл тэртээх гүвээгээр тоос босгон давж байлаа. Уурлахаас илүү айж сандран араас нь гүйсэн ч машинтай хүнийг явган хүүхэн хэрхэн гүйцэх билээ. Гомдож цөхөрсөндөө еэнгэнтэл уйлан хэсэг суув. Гэнэт санаад эргээд ирэх болов уу гэж харуулдсан ч бараа сураг алга. Гайхшаа баран сууж байтал араас тоос татуулсан машин давхиж ирсэн нь Дэмбэрэлийн баазын жолооч “улаан” Жамаа байж билээ.

-Хүүе Дэмбээгийн согоо юу хийж яваа юм. Нөхрөө хөөгөөд явуулчихаа юу гэхэд нь хэлэх ч үг олдсонгүй. Машинд нь суугаад асгартал уйлчихаж билээ. -Үгүй мөн яаруу хүн ээ. Эхнэрээ хаячихаад юу бодож яваа золиг бол гээд нэг л сонин харахад нь бие жихүүцэх шиг болсон ч, дайгдаад явахаас өөр арга байсангүй. Ийнхүү яаруу нөхрийнхөө араас хүний машины бүхээгт суугаад...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ