Өгүүллэг 2026.03.22

Өнөө доголон Хамбаагийн охин ээлжит өгөөшөө аль хэдийнээ үмхчихжээ...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Өнөө доголон Хамбаагийн охин ээлжит өгөөшөө аль хэдийнээ үмхчихжээ...

Сайн байна уу ? Намайг Болдбаатар гэдэг. Би уул уурхайн жижиг компанитай, хөрөнгө мөнгөний хувьд хангалуун боломж бололцоотой. Өдий хүртэл ажил кареер, уулзалт томилолт гэж явсаар одоо 28 нас хүрч явна. Өөрийнхөө сонин ч гэх үү эсвэл гунигтай ч гэх үү хайр дурлалынхаа талаар та бүхэндээ хуваалцах гэсэн юм. Хүний амьдрал гэдэг хүссэнээр болдоггүй хяслант зөрөг эргүүлэг шиг санагддаг юм...

Түүнийг минь Учрал гэдэг. Би түүндээ анхны харцаар л дурласан. Бид хоёр анх ресторанд таарсан, таарсан ч гэж дээ би түүнийгээ түрүүлж хараад бүр галзууртлаа дурлачихсан юм. Түүний хөөрхөн нүд, дур булаам уруул, ихэмсэг зөөлөн байдал гээд бүхий л зүйл нь хайр татаж байсан. Харамсалтай нь тэр найз залуутай, түүнтэйгээ эрхлэлдэн байхад нь ядам хуруунд нь гялалзах бөгж амьсгал давчдуулж, хоолой багалзуурдах мэт эвгүйцлийг надад төрүүлсэн. Гэхдээ тэрүүхэн үед нэгэн адын бодол орж ирсэн нь ямар ч хамаагүй аргаар түүнийг л өөрийн болгоно, тэр ганцхан минийх л байх ёстой, түүний хэдэн настай хэнд хайртай байх нь огт хамаагүй би л түүнийг хайрлах ёстой гэсэн бодол намайг тал бүрээс минь зулгааж байлаа. Би байнга л тэр ресторанд орох болсон түүнтэй таарах гэж. Тэр найз залуутайгаа орохдоо кофе захиалж цовоо сэргэлэн дуугаар ярилцдаг байсан. Алсаас ажиглаж, сонсож, түүний гэсэн юмс бүхнийг мэдэх сонирхол тун ихээр төрдөг байсан. Бүсгүй минь нэг өдөр найз залуугаа эцэг эхдээ танилцуулах талаар цухас дурдаад өнгөрөв. Би ч танилцуулаагүйг нь мэдээд чухам баярлаж боломж байгаа юм шиг л санагдаад улам илүү чих тавин сонсоод л байлаа.

- Хайраа аав ээж хоёр 7 хоногийн дараа Дундговиос ирнэ чи хамаг гоё дээрээ тавиад ирээрэй гэх миний бүсгүйн яриа надад өөртөө итгэх итгэлийг минь улам ихээр бадрааж байлаа. Түүний найз залуу зураач. Зурсан зурагнууд нь борлогдохгүй их л амжилтгүй яваа бололтой. Ингээд л би өөрийнхөө бодолд зуун хувь сэтгэл шулуудсан юм даа. Бага багаар ажигласаар аажимдаа нөхөртэй нь танилцаж нилээн сайн найзууд болоод авлаа. Зурсан зургуудыг нь худалдаж аваад, өөр олон түншүүдтэй холбож түүнийг дээш нь татах надад тийм ч том асуудал байгаагүй. Учир нь би зөвхөн түүнийгээ л бодож байсан. Өглөө нүдээ нээхдээ түүнийхээ төрхийг харж турьхан биеийг нь тэврэх юмсан, үнсэх юмсан, хүссэнээрээ түүнтэйгээ харьцах юмсан гэсэн хүсэл хэдэн ч төгрөг хамаагүй зарахад хүргэсэн юм. Нэг өдөр би тэднийг лагерийн байшиндаа урих санал тавьсан юм. Мэдээж тэд миний юу төлөвлөж байгааг мэдэх ч үгүй. Би машинтайгаа очиж аваад замдаа эзгүй модон дунд явж байхдаа санаатайгаар осол хийж нилээн хурдтайгаар том мод мөргүүлээд тэдэнд санамсаргүй мэт байдлаар бүх зүйлийг төгс төлөвлөгөөний дагуу хийж байсан. Гэтэл бүх зүйл бодсноос орвонгоороо эргээд хайртай бүсгүй маань тархиндаа гэмтэл авч сар шахуу сэхээнд ухаангүй хэвтсэн юм. Би ч гайгүй өнгөрч түүнийгээ өдөр бүр сахисаар л байлаа. Түүний найз залуу нилээд гайгүй өнгөрсөн ба бүсгүйг минь тархиндаа гэмтэл авсныг нь сонсоод бараг л ор сураггүй алга болчихсон хөгийн новш. Ингээд миний хүссэн төлөвлөгөө бүтээгүй ч энэ нь надад маш том аз шиг санагдаж байлаа. Удаан хугацааны дараа тэр маань сэргэсэн гэхдээ тэр зөвхөн найз залуугаа л надаас нэхэн уурлаж намайг хараан зүхэж бүх зүйлд буруутгаж байсан нь сэтгэл шимширмээр. Би сахиурт байх хугацаандаа аав ээжтэй нь танилцаж өөрийгөө түүний ирээдүйн нөхөр мэтээр л бараг ойлгуулчихсан юм. Бүсгүй минь надад улам ихээр уурладаг боллоо. Би түүнийхээ төлөө бүх зүйлийг л хийсэн эмчилгээний зардал, эмнэлгийн төлбөрөөс эхлээд хамгийн сайн гэсэн бүхнийг л зориулж надад ирэх юм шиг л санаж амь тавихад бэлэн байсан юм.

Тэр аав ээжийгээ дагаад нутаг руугаа буцсан юм. Түүнгүй өдөр хоногууд маш аймшигтай санагдаж бүх зүйлд ялагдсан мэт мэдрэмжүүд хөвөрдөг байсан. Би нэг л өдөр байж тэсэхийн аргагүй болоод түүний араас явсан юм. Нутаг усны хүмүүсээс сураглахад нэрийг нь сонсов уу үгүй юу хялам цохом хийгээд нилээд ам муутай ярьцгааж байх юм.

- Өнөө доголон Хамбаагийн охин ээлжит өгөөшөө аль хэдийнээ үмхчихжээ...гэж хээв нэг хашгичин хэлээд за хүү минь

- Чи түүний харц сайханд нь хууртагдчихсан байна одоохон буц амьдралаа бод өнөө хүүхэн чинь нутаг усны харчуул болгонтой энгэр сүүлээ зөрүүлээд, гэртээ байж тогтож чаддаггүй хар шөнөөр л гараад гүйчихдэгийг энэ гол усныхан бүгд мэднэ. Муу эцэг эх нь охиныхоо явдал суудлыг дийлэхээ болиод...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ