Чэмкагийн яг хажууханд Эрдэнийнх байдаг болохоор тэр хоёрын хамт байх хугацаа арай илүү болоод ч тэрүү Чэмка Эрдэнээд илүү юм шиг Тулгаад санагдана. Тулгаагийн энэ хардалт улам лавширах тусам Эрдэнээ Чэмкаа хоёрыг үзэн ядах төрж байлаа. Байрны атаман гэх хэдэн ах нартай бараг л хоёр гурав өдөр зовж шаналсан сэтгэлээ тайлж байна хэмээн толгой түрийгүй архидан уйлж хамаг зовлонгоо ярьжээ.
Чэмкаад сэтгэлээ нээж өөрийн болгохоор шийдэн байгаа газраа дуудлаа. Хар дарсанд хүлчүүрхсэн хэдэн залуус ах нар нь дүүдээ тусална. Эмэгтэй хүний чинь түлхүүрийг олчихсон байхад аяндаа л гүйгээд ирнэ гэж зоргоор элдвийг чалчиж байх зуур хаалга тогшин гаднаас Чэмка орж ирлээ.
Түүний хөхний товч үл ялиг мэдэгдсэн бариу цамц, жижиг банзал өмссөн нь хэний ч харааг булаах сайхан харагдаж байлаа. Тэдний дунд сууж байсан арай яриа хөөрөө сайтай бадриун залуу Чэмкааг архиар шахав.
Тулгаа хажуунаас нэмэрлэн үгээр өдөж байгаад хэд хэдэн хундага уулгачихав. Олон хоног уусан архиндаа дийлдэн хэл нь ч ойлгогдохгүй хэдэн үг хэлж байгаад тасарч орхилоо. Чэмкаад тэнд байх хэдийгээр таалагдахгүй байгаач Тулгааг байгаа болохоор аргагагүй эрхэнд үлджээ.
Амьдралдаа тоотой ганц 2 удаал...