Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.29

Та надаас хол ах. Би танд садаа болно уу гэхээс хань болохгүй…

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Та надаас хол ах. Би танд садаа болно уу гэхээс хань болохгүй…

Би гэдэг хүн хот хөдөө хоёрын замд хамаг амьдралаа өнгөрүүлсэн хүн. Хар багын л аавыгаа дагаж шороон замаар тоос татуулан манаргаж өссөн. Харин одоо аавынхаа мэргэжлийг өвлөж яваа жирийн монгол эр. Тос, маслын үнэрээр сүрчиг хийж, гол шандны усаар ундаалж, ачаатай ногоон тэргээрээ гэр хийж, олон жил элэгдэж халцарсан суудлаараа ор хийж явна. Тогтсон амьдралгүй ч тоонот гэрт дэр нийлэх сайхан хуүхнүүд олон.

Бензин, тос ханхлуулсан хар жолоочийн юунд нь болдог байнаа гэж би өөрөөсөө хэдэнтээ асууж байсан минь саяхан. Ингээд бодоод суух нь ээ хүүхнүүдийг сохорч ээ гэж дүгнэхэд хүртэл хүрдгээн нуух юун. Намайг л гээд ирэх бүсгүйчүүдийг ганц хоёр шөнийн ханиа болгохоос хэтэрдэггүйдээ өөрийгөө бүр гайхах юм. Хачин юм шүү. Уулыг цас дарж, эрийг нас дарна гэгчээр нэг л өдөр духанд минь үрчлээс суугаад ирэхээр ханьтай болохыг эр хүн болгон л хүсдэг юм байна.

Гэвч бие минь яарсан ч сэтгэл минь яарсангүй хоёр дахь намартайгаа золголоо. Хэн нэгнийг хүлээгээд л байх шиг. Харин намрын тэр нэгэн тохиолдол, намайг яарахгүй бол амьдралаас хоцорч байгааг хэлээд өгсөн юм… Хотын нэгэн сүйхээтэй панзчинд барилгын материалыг нь дөхүүлж өгөх ажил аваад Сэлэнгийн Алтанбулаг сумын хилээс өглөө эртлэн хөдөллөө.

Замдаа Дарханаар дайрч, хүний ачаа буулгах ажил бас давхар хариуцсан байсан юм.Намрын налгар нар магнай дээрээс төөнөсөн сайхан өдөр байв. 80-аад онд тэнгэр баганатан сүүдэрлэдэг байсан Тужийн нарс хэдэн хожгор төглөөс өөр зүйлгүй болсон байсан нь саяхан. Харин одоо Тужийн нарсан ой эргэн сэргэж байгааг ажран сэтгэл өег явж байлаа. Гэнэт замын хажуугаар жирэлзэн өнгөрөх нарсны дунд цагаан пальтотой бүсгүй гараараа далласаар өнгөрлөө.

Гэгээн цагаан өдрөөр өнөөх сүнс, сүүдэр нь тэнүүчилж баймааргүй юм даа гэж бодон хурдаа саан замаас гаран зогсов. Хажуугийн толиндоо харвал яах аргагүй бүсгүй хүн байна аа. Урт цагаан пальтоныхоо энгэрийг задгайлан, өнгө ижил торгон ороолт зүүж. үсээ задгайлсан байгаагаас харах нь ээ хотын бүсгүй байж магадгүй. Бүсгүй пальтогоо, ороолтоо салхинд намируулсаар яаран алхана. Дугуйтай чемодан бас чирсэн байлаа. Дөхөөд ирэнгүүт нь би гэдэг хүн машинаасаа үсрэн буугаад хаалга онгойлгож өгчихөөд чемоданыг нь өргөн ачаандаа бэхэлж өгөв. Бүсгүй амьсгаа даран байж “Танд баярлалаа. Ашгүй минь гэж. Та хот орох уу? Би унаанаасаа хоцорчихлоо…” гэж нэг дуугаар дуржигнуулав. Замын ханьтай болсондоо би олзуурхаж байсан ч үүнийгээ мэдэгдүүлэхгүйн тулд толгой дохимоор аядаад машиндаа суув. Зам зуур танилцаж. бүсэлхийнээс доошихоос бусдыг ярьж явлаа. Сүрчиг. энгэсгийн үнэр ханхлуулсан бүсгүй, харагдаж байгаа шигээ нээлттэй нэгэн байлаа.

Ярианы сэдэв маань эцэстээ эр эмийн ажил руу хальж, мэргэн үгийг бие бие рүүгээ шидэж эхлэв. Намайг маазран алиалах болгонд бүсгүй инээх тоолондоо гараараа мөрөнд минь зөөлөн хүрнэ. Ингэх бүрд нь миний аазгай хөдөлж, өөрөөсөө хол дүү эмэгтэйг амтлаад нэг үзмээр санагдана. Хэдий насанд хүрсэн ч намайг бодвол тэр нялх “амьтан”. Эхлээд насандаа тохирохгүй ааш аяг гаргахвий гэхээс эмээж байлаа. Удалгүй Дархан ч дөхөв.

Бараагаа буулгаж, нэг үүрэгт ажлаа дуусгаад цааш явах гэтэл хотоос өнөөх наймаачин эр Сэлэнгийн ачаа дутааснаа учирлаж шалсаар буцахаар болов. Бор ходоодоо тэжээх ганц ажил минь энэ юм хойно буцахаас өөр арга байсангүй. Шинэхэн танилцсан замын ханьдаа ойлгуулах том үүрэгтэй нүүр туллаа. “Надтай хамт буцах уу” гэж хэлэхийг дотроо хэдий хүсч байсан ч аман дээр ирээд гацчихлаа. Болсон явдлыг учирлан өөр унаанд суулгаад өгье гэтэл замын хань маань “Өнөө шөнөдөө багтаад хот орж л байвал болно оо. Санаа зоволтгүй хоёулаа буцъя” гэлээ. Миний баярласан гэж жигтэйхэн. 18-т шиг л хөөрч, жолоогоо Сэлэнгийн зүг эргүүллээ. Зам зуур хэзээний танилууд шиг л хорвоогийн болсон болоогүй юмыг хамж шимэн хөөрөлдөж билээ. Сэлэнгэ ч ойртоод ирэв. Үлдсэн ачааг тоо ёсоор нь ачиж, ачаан дээрээ бэхэлсээр байгаад өдрийг барлаа. Би ч ажилдаа улайраад шинэхэн танилаа тэрхэн зуур мартаж орхисонсон.

Нар уулын цаагуур хэвийх үеэр ашгүй сая ажлаа дуусгаад хөдлөхөөр машиндаа суувал бүсгүй унтаж байлаа. Би ч сэрээхгүйг хичээн аядуу гэлдэрсээр...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ