Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Царайг нь харж байгаагүй залуутай уулзах гээд хөдөө сумруу нь очоод...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Царайг нь харж байгаагүй залуутай уулзах гээд хөдөө сумруу нь очоод...

Би царайг нь хараагүй залууд дурласан юм. Бид яг 8 сар утсаар ярьж, мессеж бичиж хамгийн анхны болзоогоо болтол нэгнээ таньж мэдэхэд зарцуулахаар шийдсэн байв. Би жил бүрийн шинэ жилээр гэрийнхээ буудуулсан шампанскны шилний дотор талд ирэх жилд хүсч байгаа зүйлээ бичиж хийгээд шампанскны шилээ амсрыг нь гоё туузаар боогоод өрөөндөө хадгалдаг юм л даа. 2016 оны шинэ жилээр -Гоё хайртай учрах -Ээжийгээ аялуулах мөнгө цуглуулах -30 ном уншсан байх -Хамгийн сайн найзыгаа тултал баярлуулах гэж бичиж байв. Бүгд биелсээн ккк. Огт уулзаж байгаагүй залуу маань хөдөө ажилладаг тэндээ ээжтэйгээ амьдардаг залуу байсан юм. Бид хоёр 14 хоногт нэг удаа өөрсдийнхөө хамгийн нууц бас заавал мэдэх ёстой нэг нэг зүйлсээ нэг нэгэндээ хэлдэг байв. Тэр хотод нэг хэсэгтээ л ирэх болоогүй байсан ч гэсэн би өдөр бүр түүнтэй холбогдох гэж хүлээдэг байв. Хамгийн хэцүү нэг зүйл нь тэр орой л надруу холбогдоно. Өдрийн турш утас нь холбогдохгүй. Орой л гэнэт сайн уу гээд залгаад ороод ирнэ. Энэ байдал нь сүүлдээ намайг тавгүйтүүлж би энэ залуу эсвэл тэндээ хайртай хүнтэй магадгүй гэр бүлтэй байх гэж боддог байлаа. Чи яагаад хотод хүрээд ирж болохгүй юм бэ гэхээр би удахгүй очноо энд том зүйл амжуулах хэрэгтэй байнаа гэдэг байлаа. Нэг найзынхаа зөвлөснөөр хэлэхгүйгээр түүний байгаа аймаг уруу очихоор шийдээд би ганцаараа драгон дээрээс хэзээ ч уулзаж байгаагүй залууруугаа очихоор хөдлөв. Үнэн зоригтой хэнхэг байгаа биз. Очлоо буулаа жижигхэн сумын төвөөс түүний нэрийг хэлэнгүүт л эхний тааралдсан хүн маань заагаад өгөв. Зүрх түг түг цохилоод л яваад орсон чинь эхнэртэй залуу болж таарвал яанаа гээд л айж эхлэв. Гэрлүү нь алхаад оров. Тэр гэрийнхээ хойно сууж байв. Ээж нь бас байлаа. Намайг хараад шоконд орсон тэр суу ч гэж хэлэлгүй нээрээ ирчихэж байгаа юм уу гээд намайг дагуулаад гэрээсээ гарав. Би алдаагүй байж ээ. Тэр ээжтэйгээ хоёулаа л амьдардаг байсан. Харин надруу ганцхан орой л залгадаг учир нь тэднийд сүлжээ барьдаггүй байж. Надтай ярих гэж өндөр уулруу алхаж хар хүйтэнд уулын орой дээр очиж залгадаг байжээ. Тэгэхэд би намайг унттал үлгэр ярь, дахиад жаахан ярь гээд уяад л хөөрхий минь хүйтэнд уулан дээр гар нь зөндөө даардаг байсан байх даа гэж бодлоо. Түүний хот орохгүй байгаа шалтгаан бас мэдэгдэв. Тэр маань авто машины ocлоос болоод...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ