Altanzul 2026.04.23

“Ердөө 329 иентэй хүүгийн ээждээ авсан чин сэтгэлийн бэлэг… Гэхдээ ээж нь үүнийг өмсөж амжихгүй байж магадгүй”

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
“Ердөө 329 иентэй хүүгийн ээждээ авсан чин сэтгэлийн бэлэг… Гэхдээ ээж нь үүнийг өмсөж амжихгүй байж магадгүй”

Би өчигдөр 4-р ангийн нэгэн хүүхэдээс зөвлөхийг хүссэн захиа авлаа.
“Би ээжийгээ баярлуулж тулд түүнд бэлэг авч өгөх гэсэн юм. Даанч надад дөнгөж 329 иэн л байгаа. Энэ мөнгөөр эмэгтэй хүнийг баярлуулхаар юу худалдаж авч болох бол?” гэсэн утгатай байлаа. Үнэндээ тэр хүүгийн ээж нь хорт хавдартай бөгөөд удаан амьдарч чадахгүй болжээ. Харин хүү энэ тухай яахин мэдэх билээ.

Өнөөдөр хүүг дагуулан их дэлгүүр дагуулан явлаа.
“Ээж хоолны дэглэм барьж байгаа юм болов уу ерөөсөө юм идэхгүй, хүчээр л инээж байгаа юм шиг харагдах юм. Тураах ямар нэг юм авч өгдөг юм билүү?”
“Гутал авдаг юм билүү, Ээжтэйгээ цуг амьтаны хүрээлэн үзэх юмсан”
“Захиа бичдэг юм билүү… ээ шараа ш дэ. Гэхдээ бичиж үзнээ, цаасан шувуу хийж байгаад дээр нь бичээд өгвөл ээж баярлана да.”
“Цэцэг авч өгөх үү… Гэхдээ хатчихаараа өрөвдөлтэй юм чинь кактус авсан дээр юм уу..”
“Ээжийн гар хүйтэн байсан, бээлий авч өгдөг юм билүү.. Гэхдээ бээлийг чинь өвөл л өмсдөг биз дэ тэ?”
“Ээж нээрээ эртээд загасны түрс идэх юмсан гэж байсан. Миний мөнгө хүрэх болов уу..”
Хүүгийн ингэж ээжийхээ тухай ярих болгонд би нулимсаа арай ядан барьж байлаа.
“Би ер нь гутал авнаа. Ээжтэйгээ цуг янз бүрийн газараар явж үзмээр байна.”
Хүү бие засахаар явсан хойгуур нь би гутлын тасагт очиж учир байдалаа яриад гутлаа 300 иэнд зарахыг гуйлаа. Мэдээж үлдсэн мөнгийг нь би төлөх бодолтой байв.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ