Наранбаатар бол айлын том хүү эцэг эхээ нас барснаас хойш эцгийн үүрэг гүйцэтгэж яваа нэгэн. Одоо хань гурван хүүхэдтэйгээ аймгийн төвд амьдардаг. Насаараа барилгын ажил хийж амь амьдралаа авч яваа билээ. Эхнэр Оюу нь нэгэн байгууллагад нярав ажилтай. Хүмүүс – эдний эхнэр нярав юм чинь бага сага юм зөөдөг л байж таараа гэх боловч тийм шунал тэдний аль алинд байхгүй аж. Хоёулаа хамжиж байж барьсан 5×7 ийн байшиндаа хүүхдүүдтэйгээ багтахгүй шахуу амьдравч аль аль нь том байшинтай болох юмсан гэхээсээ илүү энэ хэдийгээ эрдэм боловсролтой болгох юмсан гэдэг дээр л төвлөрч олсон хэдэн төгрөгөө хурааж хумина. Наранбаатар хааяа эхнэрээ харан өрөвдөж – ишш ханьдаа ганц булган шуба аваад өмсүүлчих юмсан гэхээр даанч болохгүй юм даа гэж бодно. Харин Оюу – муу ханиа ганц гайгүй машинтай болгочих юмсан гэхээр даанч болохгүй юм даа, аль аль талаасаа олуулаа болохоор тэдэндээ бас илүүчлэх хэрэгтэй болох юм гэж бас бодно. Наранбаатар нэгэн өглөө ажилдаа явж байтал нэг хүү замын дагуу алхан – шинэ сонин аваарай, дөнгөж өчигдөрхөн хэвлэлтээс гарсан цоо шинэхэн ном аваарай, сугалаатай шүү гэж орилж байхыг нь сонсон замаас гарч хүүг дуудан –Алив ахдаа нэг сонин өгчих – ном нь хэн гэдэг зохиолчийн ном юм бэ гэхэд хүү нэг сонин авч өгөөд – манай аймгийн Дөлгөөн зохиолчийн ном – ахаа та харах уу багадаа нутгаасаа гарсан хүн юм байна лээ. Манай аймгийн нутгийн зөвлөлөөс номыг нь ивээн тэтгэж хэвлүүлээд, сугалаатай борлуулж байгаа. Хамгийн том хонжвор нь гурван өрөө байр, дараагийнх нь аялах эрх гээд – зохиолч маань энэ номныхоо орлогын 50 хувийг өндөр настны асрамжийн газарт хандивлах юм байна лээ. – Өө мартснаас би уншаад уйлсаар байж дуусгасан гэж ам хуурайгүй ярих аж. Залуу – аан тийм үү гээд номыг авч сонирхон гүйлгэж хараад – за яадаг юм азаа үзнэ ээ гэж дотроо бодоод – ахдаа нэгийг өгчих гэв. Хүү мөнгөө тоолж цүнхэндээ далд хийгээд сугалаан дээр залуугийн овог нэр утасны дугаарыг нь бичээд хуваан нэг талыг нь Наранбаатарт өгчээ. Залуу сүрхий хэрсүү хүүгийн их л нямбай бичиж байсныг нь өхөөрдөн – чиний нэрийг хэн гэдэг вэ гэхэд хүү жаахан гайхсан янзтай харснаа – Итгэл гэв. Залуу – сайхан нэр юм аа хүү – өвөө маань өгсөн нэр гээд инээмсэглэж байлаа. Маргааш орой гэртээ очиход нь дунд ангид сурдаг охин нь – Аав та их гоё ном авчээ би уншаад уйлсан гэж ярихад – өө тэг ээ юу гэхдээ – хичээлээ давтахаа цалгардуулав гэж захисан билээ. Тэр өдрөөс хойш Наранбаатар ажил төрөл гэсээр нөгөө номоо, сугалаагаа бүр мартсан байлаа. Гэнэт нэг өдөр түүнд дуудлага иржээ. – Байна хэн бэ гэхэд – Итгэл байна аа гэх хүүхдийн дуу дуулджээ. Хэний Итгэл билээ – яагаав би танд ном зарсан нөгөө Удмын буян гэхэд залуу...
Өгүүллэг
2025.12.22
Эхнэртээ ганц сайхан булган шуба аваад өгчих юмсан...
admin
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago