Манайх Вива Сити хороололд нэг өрөө байр түрээсэлж амьдарч байсан юм. Анх яаруу сандруу байр хайгаад, мөнгөндөө таарсан, зурган дээрээ цэвэрхэн, бүрэн тавилгатай харагдсан болохоор очиж үзэхээр шөнөдөө очсон. Гэтэл бодит байдал дээр хөргөгч, зурагт байхгүй, 00 нь шороо дарсан, эвгүй үнэртэй, хүйт даасан байр байлаа. Болих ч гэж бодсон, гэхдээ тэр үед өөр байр хайх завгүй, очих газаргүй байсан тул шууд л түрээсэлж орсон юм.
Байр хоосондуу, тоостой байсан ч шинэ засвартай болохоор нь зүгээр гэж бодсон. Гэхдээ нэлээн хүйтэн, цонхоороо сийгдэг, хивсний эвгүй үнэртэй байр байна гэж бодоод л хэсэг амьдарсан. Гэтэл хивсээ угаагаад2 үнэр нь арилаагүй.
Нөхөр маань ээлжийн ажилтай тул би хүүхэд, нохой хоёртойгоо ихэвчлэн ганцаараа үлддэг байлаа. Би угаасаа юм мэдэрдэггүй хүн, харин нөхөр нэлээн мэдрэг талдаа. Заримдаа гадаа салхилах үедээ цонхон дээрээ хүн хараад зогсож байгаа юм шиг мэдрэгдээд байна гэдэг байсан. Заримдаа гэнэт аймшигтай, эхүүн өмхий үнэр үнэртдэг, хаанаас гарч байгааг нь олдоггүй байлаа.
Удалгүй нөхөр маань хотод ажиллахаар болов. Бид хоёр анхнаасаа бараг муудалцаж үзээгүй мөртлөө ойр ойрхон мууддаг болж, нөхөр уухаараа бүр огт өөр хүн шиг, аймар болчихдог болсон. Нэг өдөр бүр танихгүй хүн шиг сонин зан гаргасан тул би хүүхдээ аваад аав ээжийнх рүүгээ явсан.
Манайх бөө өвөөтэй. Ээж: “Орж юм асууя” гээд явхад нь би ч хамт оръё гээд. Тэр үед нөхөр маань охиныхоо солих хувцас, хэрэгтэй зүйлсийг авчирч өгөөд, ээж бид хоёрыг өвөөгийнд хүргэж өгсөн. Биднийг орох уу гэхэд нөхөр маань үгүй гээд их л гүрийж байсан.
Ээж бид хоёр орлоо. Ээж асуух зүйлээ асууж дуусаад би ч өвөөгийнхөө хажууд очиж тохойгоо түшээд суув. Тэгтэл өвөө “Нөхөр чинь гадаа байна уу? Дуудаад оруул, сэвтчихжээ” гэж байна. Би гарч хэлэхэд нөхөр “Мэдсэн юм аа” гээд орлоо. Дагаад ортол ээж бид 2ыг гарч бай гээд Нэлээд удсаны дараа нөхөр гарч ирээд засал хийлгээд хамгаалах сахиус авсан, би ч бас авсан. Дуусаад гарах үед ээжийг өвөө дуудууллаа. Дараа нь би ээжээс юу гэж байна гээд асуутал , надад хэлэхдээ: “Үхээр дагуулчихсан явж байна гэж байна” гэсэн. Би юу дагуулсныг нь мэдэхгүй, ээж маань харин “Танай баруун талд ямар айл байдаг юм?” гэж...
Өгүүллэг
2025.12.29
Нэг шөнө унтаж байтал хүн хараад байгаа юм шиг мэдрэгдээд нүдээ нээсэн чинь хөл доор...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago