Altanzul 2026.01.30

Нялхсын шанд ба лусын эзний хүүхэд

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Нялхсын шанд ба лусын эзний хүүхэд

Нялхсын шанд ба лусын эзний хүүхэд

Ш. Юнгэрэн гуай Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт төрж өссөн хүн. Тэднийх Шаргын говьд байдаг цорын ганц Баянбүрд хэмээх газар буюу одоогийн Ээвийн буудал гэх тээвэрчдийн буурчийн газраас 80-аад км-ийн зайд нутагладаг байжээ. Тэнд Нялхсын шанд нэртэй жижигхэн булаг байсан бөгөөд 1950-иад оны эхээр бузартсаны улмаас ширгэж алга болж, улмаар айл амьтан нутаглах нь бүү хэл зуугуул тэмээ, мал ч харагдахаа больсон байна.

1940 оны хаврын адаг сарын үед 16 настай Юнгэрэн хүү хэдэн ботго, тором услахаар Нялхсын шанд дээр очжээ. Нэлээд оройтож, малаа услаад дуусах үед цагаан гэгээ тасарч, бүрий болсон байв. Гэтэл гэнэтхэн хүүхэд часхийтэл уйлах шиг болоход эргэж хартал нүцгэн хүүхэд булгийн эхэн дээр уйлчихсан сууж байх нь тэр.

Нас бага, цус шингэн байсан болоод ч тэр үү, гэнэн зан гарган гайхсаар дөхөж очтол өнөөх хүүхэд булаг руу мөлхөн орчихжээ. Булаг сайндаа л морины туурай дөнгөж далд орохоор устай байдаг тул Юнгэрэн ихэд гайхав. Тэгээд зөн совингоороо “чөтгөр” гэсэн айдаст автан, хэдэн торомоо булаг дээр орхиод, Солжир хүрэн атныхаа хар гүйхээр гэртээ очоод ухаан алдан унажээ.

Удалгүй ухаан орж, бие сэтгэл нь тайвширмагц үзсэн харснаа эцэг эхдээ хэлэхэд, хар багадаа Дарвийн хүрээнд шавилан сууж байсан эцэг Ширнэн нь:

— Миний хүү, битгий ай. Тэр чинь буг чөтгөр биш ээ. Лусын эзний хүүхэд байна. Тиймээс л Нялхсын шанд гэж нэрлэсэн юм гэнэ лээ. Чи буянтай хүн юм. Лусын эзний хүүхдийг үзэж харсан хүнийг би лав мэдэхгүй юмдаг, — гэж хэлээд тайвшруулан ном уншиж, арцаар ариулж өгчээ.

Маргааш нь харуй бүрий болохоос өмнө булаг дээр очиж, лусын эзний хүүхдийг аргадан тахихаар болжээ. Энэ газрын лусын эзэн нь нялх хүүхэд тул амт шимттэй зүйлээр дайлна хэмээгээд Юнгэрэнгийн дүү нараас ч харамлан хадганд боогоод нуучихсан байсан зангидсан гарын чинээ домбон отго, ааруул хурууд, хөөрүүлсэн сүүтэй хамт булгийн дэргэд тавьж, ном уншин хиншүү гаргаад буцжээ.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ