Уг нь зүгээр л нэг хөргөгчний дуу шүү дээ. Энэ шөнө Бурмаагийн дүү нь түүнтэй хань болж хонож байгаа бөгөөд хааяа хааяахан зөөлхөн хурхирах чимээ гарах нь Бурмаагийн жихүүцсэн сэтгэлийг тайтгаруулах мэт. Хэрвээ үе үе дуулдах дүүгийн нь хурхирах амьсгалах чимээ гарахгүй байсан бол Бурмаа гэрээсээ гараад гүйхэд бэлэн байсан биз. Өөрийгөө чухам яагаад айгаад байгаагаа сайн ойлгохгүй байгаа ч сүүлийн үед өөрийнхөө жихүүцсэн сэтгэлийг тайтгаруулж чадахаа ер больжээ. Нөхөр нь нас бараад зургаахан сар болж байгаа түүний хувьд харин хаа очиж ганцаардаж нөхрөө үгүйлээд байхаа хэдийн больсон. Чухам яагаад ч юм бүү мэд нөхрөө ослоор өөд болоход нь бүр тэгтлээ их харамсаагүйгээ бодохоор Бурмаа өөрийгөө хааяа гайхаад бардаггүй ажээ. “Би нөхрөө өөд болоосой гэж хүсч байсан хэрэг үү. За үгүй дээ, яалаа гэж тэгэх вэ дээ. Би түүндээ хайртай л байсан. Хорвоо биднийг салгасан учраас үхсэний хойноос гуниглахгүй байгаа нь харин сайн хэрэг. Хувь заяатайгаа эвлэрээд ингээд л болох бүтэхээрээ сайхан амьдрах хэрэгтэй” Бурмаа ийн бодол болон хэвтсээр. Гэр хороололд тохилог хашаа бүхий хоёр давхар хашаанд амьдрах түүний хувьд энэ шөнө үнэхэр ямар нэгэн юм болох гээд байгаа юм шиг л зөн совин татаад байв. ...Үгүй бас гайхалтай юмаа. Энэ хөргөгч ингэж чанга дуугардаг билүү. Уг нь шинэхэн хөргөгч юмсан. Шөнө дунд болоод ирэхийн үед л ингэж трактор шиг дуугараад байгааг нь ердөө ч ойлгохгүй юм хэмээн Бурмаа өөрөө өөртөө хэлж босч үзэхийг завдсанаа орон дээрээ хэсэг тээнэгэлзэх нь тэр. Ядаж тог тасарчихсан, сарны гэрэл ч тусахгүй энэ шөнө гэр гадаа тэр аяараа л харанхуй. Хав харанхуй энэ байшин дотор зөвхөн ор хөнжлийн цагаан хэрэглэл нь л ялгарч харагдана. Бурмаад өчигдөр шөнийн зүүд нь бодогдоод энэхэн агшинд бүр хөшиж орхижээ. Тэр зүүд ёстой муу ёрын зүүд байсан. Тэрээр зүүдэндээ тачигнаж дуугарсан хөргөгчөө чухам яагаад байгааг нь очиж шалгасан. Гэтэл тэндээс үнэхээр аймшгийн дүр зураг олж хараад эгээтэй л зүүдэндээ цус харвачихаагүй. Бурмаа хоёр давхарт байх унтлагын өрөөнөөсөө яаран бууж галын өрөөнийхөө гэрлийг асаагаад хөргөгчөө хартал...тийм ээ, үнэхээр хөргөгчин дотор нь ямар нэг юм пижигнэтэл буцалж, тэндээ багталгүй цагаан мөлгөр хаалгыг нь даван улаан цус урсаж байсан. Дотор нь чухам юу байгааг очиж үзэхээр хөргөгч рүүгээ алгуурхан дөхөж байгаад цочоод сэрчихсэн. Тэгээд л айсандаа үүр цайтал унтаагүй. Өглөө нар гарсан хойно бага зэрэг тайвширч өнөөдөр ийн охин дүүгээ гэртээ авчран хамтдаа хонож байгаа билээ. Тар тар хийн хүчтэй дуугарах тэр чимээ яах аргагүй хөргөгчнөөс нь дуулдаж байгааг Бурмаа зөнгөөрөө мэдэж байлаа.
Өгүүллэг
2026.01.30
Хөргөгч
Bayraa
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago