Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг3 2026.01.14

Хөвчийн гүнд Ойн савдагтай

editor2

editor2

Зохиогч

5 мин
Хөвчийн гүнд Ойн савдагтай

Хэрвээ чи яг одоо ой дунд ганцаараа зогсож байгаа бол амьсгалаа бүү гарга.
Энд нуугдсан зүйлс сонсвол… зугтах боломж олгохгүй.

Цаст хөвчийн дундуур хар зам сунан татна. Тэр замаар нэгэн суудлын тэрэг удаанаар урагшилж байлаа. Жолооны ард лагс биетэй эр – Тулгаа, хажууд нь тайрмал үстэй, инээмсэглэл тод бүсгүй – Ануу сууна. Тэд хамт ажилладаг найзуудтайгаа шинэ жил тэмдэглэхээр хангайн бүсийн нэгэн сумын ой дундах лагерь руу явж байв.

Гэтэл гэнэт машины урдуур ямар нэг амьтан шидэгдэн орж ирэх мэт болов.

– Яана аа, амьтан дайрчихлаа! – гэж Ануу хашгирлаа.

Гэвч Тулгаа гайхав. Яг дайрсан ч юм шиг биш. Харин яг л дээшнээс унаж ирсэн мэт санагдсан нь сонин.

Тулгаа машинаас бууж, гэрлээ тусган хамрын дороос харвал дугуйн доор сүрлэг эвэртэй ооно цусандаа хутгалдан хэвтэж байв. Гэвч шарх нь машины мөр биш, араатан амьтанд ноцуулахад үүсэх маягийнх байлаа. Тэр амьтан аль хэдийн хөшсөн, үхээд уджээ.

Тулгаа гайхан зогсож байтал гэнэт:

эмэгтэй хүний хашгираан,
машины цонх хагарах чимээ
ойн гүнд нэгэн зэрэг цуурайтлаа.

Тэр ухасхийн машин руугаа харвал –
Ануу сууж байсан талын цонх хагарсан,
харин Ануу алга.

Тулгаа сандран орилж эхлэв.

– Ануу! Ануу! Чи хаана байна?!

Хариу байсангүй.

Ой таг харанхуй. Гэвч Тулгаа

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ