Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.24

Солонгост очоод олон насаар дүү даруухан охинтой 4 жил хамт амьдарсан...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Солонгост очоод олон насаар дүү даруухан охинтой 4 жил хамт амьдарсан...

Онгоц доошлох тусам Балтын зүрх цээжээ дэлсэн савлаж, гар нь чичирч, яарч байгаагаа мэдэрлээ. Зургаан жил ирээгүй эх орон, зургаан жил санаж зүүдэлсэн эцэг эх, гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзах гэдэг ийм амархан байсан юм уу? Холын холд байсан тэр бүхэнд хүрэхийн тулд хоёрхон цаг л хэрэгтэй байсан юм гэж үү гэж бодоод тэр инээмсэглэв. Зургаан жилийн өмнө түүний энгэрт зүүгдээд, аавтайгаа хамт явна гэж уйлж байсан жаахан охин нь одоо 10 нас хүрчихсэн байгаа гэж бодохоор итгэмээргүй ч юм шиг. Хэдийгээр яарч догдолж байсан ч гэсэн Балт эхнэрийнхээ нүүрийг яаж харна даа гэсэн битүүхэн айдаст автаж бас Солонгоотой уулзана гэж бодохоор түүний айдас хэсэгхэн зуурч гэсэн дарагдаж байлаа. Балт газар үзэж, нүд тайлах, бас амьдрал ахуйгаа дээшлүүлэх санаатай, ганц өрөө байраа зарж, Солонгосыг зорьсон тэр цагаас хойш зургаан жил өнгөрчихөж. Амьсгалахын аргагүй халуун хүлэмжинд ажиллаж, ухаан балартан унаж, гэрээ санаад нойргүй хонодог байсан тэр үеийг бодоход Балт бараг л Солонгос хүн болж хувирсан байлаа. Эхний үед эхнэр хүүхдээ, нутгаа санаад шаналж ганцаарддаг байсан. Харин тэнд очоод жил хагасын дараа Монголоос очсон Солонгоо хэмээх даруухан бор охинтой танилцаж, хамтран амьдарч эхэлж. Байр хоолынхоо мөнгийг Балт гаргачихна. Харин Солонгоо яг л гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэнэ. Хувцас хунарыг нь янзалж, хоол унд бэлтгэнэ. Ажил хийж олсон мөнгөө Солонгоо ээж рүүгээ, Балт эхнэр лүүгээ явуулдгийг эс тооцвол тэр хоёр яг л авгай нөхөр хоёр шиг бараг дөрвөн жил сайхан амьдарч. Солонгоо ааш аяг зөөлхөн, эрх, бас ялдамхан.

Залуу хүн гэхэд юмны учир эвтэйхэн олчихдог байлаа. Тэр хоёр эхний үед “Нутагтаа очоод ганц ч удаа уулзахгүй. Амьдралаа хөөнө” гэж ярьдаг байсан ч сүүлдээ энэ тухай бодохоос ч айдаг болчихсон байв. Хэдийгээр түүнийг эхнэр хүүхэд нь хүлээж байгаа гэж бодовч “Энд байгаа Монголчууд бүгдээрээ л хамтран амьдарагчтай байгаа юм чинь яадаг юм” гэж бодно. Заримдаа хүний газар ганцаардаж, зовж явах үедээ учирсан юм шүү гэж Балт өөрийгөө цагаатгадаг байлаа. Балт сүүлдээ гэр лүүгээ ч яарахаа байснаа өөрөө ч сайн анзаарсангүй. Сар бүрийн сүүлээр авсан цалингаа яг гурав хуваана. Нэгийг нь Солонгоод, нөгөөг нь эхнэр лүүгээ шилжүүлнэ, үлдсэнийг нь халаасалдаг байлаа. Одоогоос зургаан сарын өмнө Солонгоо үйлдвэр дээр ажиллаж байгаад баригдаж, Монгол руу ачигдлаа. Энэ явдал Балтад хүнд тусч, эзгүйрч хоосорсон жижигхэн түрээсийн байрандаа ганцаардаж суухдаа тэр эхнэрээсээ илүүтэйгээр Солонгоог санаж байгаагаа мэдэрч байлаа.

Хамт ажилладаг Монголчууд Балтыг шоолж “Хүүхэн мундсан биш, дахиад л шинэ хамтрагч олоод авна биз. Тэртээ тэргүй эр хүний нөмөр нөөлөг бараадахыг хүссэн, ядаж л байр хоолныхоо мөнгийг төлүүлээд, шөнө нь өврөө дулаацуулах хүн хайсан хүүхнүүд өдөрт хэдэн арваараа л ирж байна” хэмээн ярьцгаана. Зарим нь бүр “Хамтран амьдрагч хүүхэндээ сэтгэл алддаг чам шиг тэнэг байдаггүй юм” гэж зэмлэж байлаа. Гэвч одоогоос 10 хоногийн өмнө Балт Солонгоотой утсаар ярьж “Ямар ч байсан очино. Түүний паспортыг янзлуулж, хамтдаа Солонгосруу буцаж ирнэ. Хэрвээ Солонгоогийн виз бүтэхгүй бол Монголд ч гэсэн хамтдаа байна” гэж ярилцаж тохирсон байлаа. Утасны цаана мэгшин уйлах Солонгоогийн дуу түүнийг өөрийн эрхгүй нутагруугаа буцахад хүргэсэн хэрэг…

Онгоц газардлаа. Ээж нь, эхнэр, охин нь түүнийг тосч байлаа. Төө хүрэхгүй шар сэвлэг нь салхины аясаар намирдаг байсан жижигхэн охин нь жигтэйхэн том болчихож. Аавыгаа хүзүүдэж авснаа нүүр рүү нь харж чадахгүй мэгшин уйлж байлаа. Баярын нулимс нүдэндээ мэлтэлзүүлсэн эхнэрээ тэвэрч үнсэв. Олон жилийн өмнөх тэр танил дотно үнэр, мартагдаж хуучирсан бүхнийг сэргээж байх шиг нэг л сайхан. Үнэхээр гэртээ ирэх ийм сайхан байдаг гэдгийг тэр ухаараагүй байж. Эхний хэд хоног гэрээсээ ч гарсангүй. Охинтойгоо тоглож, эхнэрийнхээ гарын хоолыг идэж, ээжээрээ борцтой цай чануулж, үнэхээр сэтгэл амар байлаа. Эхнэр нь түүний явуулсан мөнгийг цуглуулаад...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ