Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.16

Айл гэр үймүүлж, эхнэрийг нь эзгүйчилдэг байсан...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Айл гэр үймүүлж, эхнэрийг нь эзгүйчилдэг байсан...

Хүмүүсийг хувилгадаг нэгэн эмгэн байжээ. Түүний гар нь урт, шүд нь хурц, бөгтгөр нуруутай, хавирган сар шиг ясархаг биетэй гэнэ. Түүнийг харсан хүмүүс ховор ч хааяа үүр гэгээрэх үед үзсэн хүмүүс түүнийг эртэч эмгэн гэж хэлэлцэж тэр өдрийг азтай явах нь гэж самрын яс хугалдаг заншилтай болжээ. Тийм ч учраас түүнийг Самар эмгэн гэж нэрлэцгээнэ. Эмгэн самрын яс хагарахад доторх үрийг нь идэх гэж эргэж ирдэг гэж үздэг байв. Түүнийг шуудайтай юм үүрч явдаг гэлцдэг бөгөөд тэрийг нь самар ч гэж хүмүүс ярилцдаг байв. Эмгэн туслах хүндээ тусалж, бас xopлох хүнээ xopлочихоод яваад өгдөг ажээ.

Нэгэн удаа самар эмгэн айл гэрийг үймүүлж, эxнэрийг нь эзгүйчилж явдаг нэгэн хүүхэнтэй таарчээ. Хар үүрээр айлын гэрээс гараад хаашаа ч юм бэ xyлгайч шиг яаран алхах түүн дээр эмгэн хүрч очоод -Хүү минь ээ чамд ингэж явах чинь сайхан байдаг гэж үү, одоо ингэж айл гэр үймүүлэхээ больж үз гэж хэлэхэд -Хог лааз түүж явдаг, хогийн тантан шиг хувцастай хөгшин шулам чамд ямар хамаа байна гэж хүүхэн хэлээд хэнэг ч үгүй цардмал замаар товор товор алхан цааш явж одоход Самар эмгэн уурлан шуудайнаасаа нэгэн самар гаргаж ирэн түүний араас шидэхэд тэр бүсгүй тэр дороо нүүр нь үрчийж, үс нь ширэлдэн шүүр шиг болж хөл гар нь тахийн хачин муухай хөгшин эмгэн болон хувирав.

Анхандаа түүнийгээ мэдээгүй ч аяандаа явах тоолонд нь хүмүүс түүнрүү аймаар хараад байхаар нь гоё янзалсан үсээ хойш нь болгох гэтэл гарт нь аймар шүүр шиг юм баригдахад нь эгээтэй л ухаан алдаж унасангүй бушуухан шиг цүнхнээсээ толио гаргаж ирэх гэтэл өөрийнх нь гар яг л өнөө эмгэнийх шиг хувхайж цайсныг хараад муужран унав. Тэгээд ухаан ороход тэрээр эмнэлэгт хэвтэж байв.

Юу болоо вэ, яагаа вээ, надад толь өгөөч гэж орилоход хажууд нь байсан хүүхэн гайхан түүнрүү харж – Эмээ минь та тайван байхгүй бол болохгүй шүү, таны даралт ихэснэ гэхэд нь – Юу яриад байгаа юм бэ, эмээ гэнээ, чи яаж намайг эмээ гэж чадаж байнаа гэж хэлэн хөнжилөө сөхөн босоход xоёр хөл нь хулс шиг нарийхан болж, хумс нь ургаж махийсан байхыг хараад ахиад л ухаан балартан унав гэнэ. Ухаан нь орж гаран байхад нь эмч нар орж ирэн -Эмээ, эмээ сэргээрэй, алив энэ хөгшинд дусал залга гэх нь сонсогдож байв.

Бүсгүйн нүднээс гомдлын нулимс өөрийн эрхгүй урсан гарлаа. Толь өгөөч гэж сувилагч руу харан сулхан дуугарав. Сувилагч хармаанаасаа жижигхэн толь гарган өглөө. Түүний өчигдөрхөн өнгө өнгөөр алаглуулан будаж байсан дэрэвгэр хар сормуустай давхраатай алаг нүднийх нь оронд ширгэж байгаа нуур шиг сөлийсөн хоёр нүд урдаас нь ширтэхэд тэрээр итгэж өгсөнгүй дахиад л цаашлуулан харвал өндөр шулуун хамрынх нь оронд үл мэдэг төвгөр хоёр нүх л харлаж харагдав.

Хайртай гэж олон залуус хазан шимэн үнсэж байсан уруулын будаг хайрлаж үзээгүй улаахан сарнай шиг уруулынх нь оронд урьд хожид үзэгдэж байгаагүй шимгүй хоёр зураас л үлдэж, аа гээд ангайхад нь арзгар цагаан шүднийх нь оронд сиймхий хэдэн цөгц л үлдсэн нь түүнд энэ хорвоо хөмрөх шиг л...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ