Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг3 2026.01.28

Нутагтаа амьдрахаар очоод 2 хүүхэдтэй бүсгүйтэй танилцаад...

editor2

editor2

Зохиогч

5 мин
Нутагтаа амьдрахаар очоод 2 хүүхэдтэй бүсгүйтэй танилцаад...

Намайг Анхбаяр гэдэг. Хүмүүс Анхаа л гэнэ. Хотын тоосонд арван таван жил зүтгэсний эцэст би өөртөө ганцхан дүгнэлттэй үлдсэн юм. Тэр нь ердөө л "Дур мэдсэн дүүхээ арай л их зовлон үздэг" юм байна гэх гунигтай үнэн.

Нам амлалтдаа хүрээгүй, дарга нарын суудал ганхсан тэр нэгэн намар би яамны газрын даргын мэргэжилтнээс зүгээр л нэг ажилгүйчүүдийн эгнээнд шилжчихэв. Өчигдөрхөн л гар барьж, "Анхаа минь" гэж долигонож байсан нөхдүүд өнөөдөр утсаа авахгүй бултахыг харахдаа би анх удаа хотын хүйтэн зүрхийг мэдэрсэн юм. Аав ээжийн минь авч өгсөн хоёр өрөө байр, албан тушаал, гоёмсог хослолын цаана би ердөө л хоосон хүн байж. Ингээд л би нэг л өглөө шийдсэн. Буцаад нутаг руугаа, тэр л ариун агаар, амар амгалан руу явахаар.

Байраа зарж, цөөн хэдэн малаа тал талаас цуглуулж аваад өвөлжөөндөө буухад сэтгэл амсхийх шиг боллоо. Найз нөхөд минь ч сургаар ирцгээж, шимийн архи, шинэ мах болон хөөрөлдөв. Тэр нэгэн орой бид гадаа тамхилж зогсохдоо саахалт буусан айлын талаар асуулаа. Гэрээс холгүйхэн харагдах тэр цагаан гэр, эмх цэгцтэй хашаа хороо нь холоос л нэг л дулаахан.

— Энэ манай саахалт ямар айл вэ? Намайг явахад энд Бадарч гуайнх л байдаг сан гэхэд багын найз Батаа минь санаа алдан:

— Яагаа вэ, нөгөө Ёндон гуайн бага охин Чанцалынх шүү дээ. Баян Бадарчийн ганц хүү Жавхаатай суусан юм. Гэвч тэр залуу аавыгаа өнгөрснөөс хойш архинд орж, хамаг малаа зарж дуусгаад... Сүүлдээ согтуугаар машин барьж яваад осолдож, энэ муу хүүхнийг хоёр хүүтэй нь өнчрүүлээд явчихсан даа гэв.

Би Жавхааг нэг юм санав. Доод ангийн сагс тоглодог өндөр залуу. Харин Чанцалын талаарх дурсамж бүдэг бадагхан.

— Чанцал чинь биднээс дөрөв дүү, нэг их царайлаг, туяхан охин байсан мөн биз дээ?

— Тийм ээ, одоо ч бүр сайхан хүүхэн болсон. Гэхдээ л амьдрал нь хатуу, хоёр хүүгээ хүний зэрэгт хүргэх гэж ганцаараа л зүтгэж яваа амьтан гэцгээв.

Маргааш өглөө нь нар дөнгөж хөөрч байхад би хонио бэлчээв. Уулын энгэрээр хүүхдийн тоглох дуу, хотны чимээ сонсогдоно. Өөрийн эрхгүй саахалт айлын зүг хөл минь хөтөллөө. Уяан дээр нь очиход цагаан гэр нь шинэхэн цагаан бүрээстэй, орчин тойрон нь цэвэрхэн гэж жигтэйхэн.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ