Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Нөхрийнхөө эзгүйд зил 131-ийн жолооч өндөр онгироо хар залууг дагаж яваад...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Нөхрийнхөө эзгүйд зил 131-ийн жолооч өндөр онгироо хар залууг дагаж яваад...

Зуслангийн айлууд хэдийн төвхнөж дуусаад, зуны халууныг аагиж ядан өнгөрөөвч хөл хөөр ихтэй хотын амьдралаас хэсэг ч болов салж огоорсноо хүн бүр л ам уралдан хөөрч, их хотын чимээ, уур унтуу бухимдлаас ангид эрэмгий иртэйдээ зусланд тухлан суугаагаа энд зусаж амжаагүй ойрын нэгэндээ хэрэндээ саймшран ярьсаар л. Хажуугийн хашаанд өдөржин хөхрөлдөж шуугилдаж байсан багачуудын хөөртэй дуу хуур тэнгэрийн хаяа улаан торгоор эмжээрлүүлж, бүрэнхий болсон хойно ч намжих янзгүй цуурайтсаар.

Анхандаа Зул энэ их чимээ шуугианыг сонсоод ихэд төвөгшөөж нөхөртөө -Ямар их дуу чимээтэй, навсайсан дорой айлтай хаяа залгаж таараа вэ. Энэ чимээнээс болж удахгүй ядаргаанд орох вий дээ хэмээн нүүрэндээ наасан маскныхаа цаанаас ярвайж ирээд л ундууцан хэлж байсан билээ. Гэтэл одоо энэ л дуу чимээ түүнд хань болсоор хэдийнэ хоёр сар болсон байв. Шөнө цочин сэрээд нойр хулжиж ганцаардахдаа энэ чимээ шуугиан, жаргалтай инээд хурдан хөгжихийг хүлээж ядна.

Энэ л өнөр өтгөн, хүүхэд бужигнасан айлтай хаяа дэрлээгүй бол энэ тооломгүй олон өдрүүдийг яаж барах байснаа төсөөлөн айдаг болжээ. Хааяа шөнө хар дарж зүүдэлсэн үедээ тэднийд гүйгээд орчихмоор санагдана. Нөхөр нь уурхай ажиллуулж эхэлсэн тул хэдэн сараар гэрийн бараа харахаа больжээ. Уг нь хашааны үүдэндээ манаач суулгасан хэдий ч арваад өрөөтэй хоёр давхар том харшид элгээ тэврэн ганцаараа шөнийг барна гэдэг үгээр зүйрлэхэд хэцүү болж эхлэв.

Манаач гэдэг ямар гэрт хань болоод суух биш, гадна хонодог болохоор ярьдаг л болохоос нохойноос өөрцгүй санагдана. Энэ жил гучин нас хүрч төрсөн өдрөө энд ирэхээс өмнө найзуудын хүрээнд нижгэр тэмдэглэсэн юм. Зул уг нь хүүхэд гаргахыг сүүлийн хоёр жил ихэд хүсэж байгаа ч нөхөр нь эмэгтэй хүний галбир алдагдвал муухай, тусгүй хэмээн эрс хориглоно. Би модель биш, эхнэр хүн хэмээн хэдэнтээ ам мурийсан ч нөхөр нь”Хүүхэд гарган шалхайж гэрийн авгай болоод, намайг өөр хүүхэнд сэтгэл алдвал өөртөө л гомдоорой” хэмээн хэлжээ.

Хэрэв жирийн эр хүн байсан бол үр удмаа үлдээхийг хүсэх, гэвч том бизнес эрхэлдэг баян хүн сайхан хүүхэн л тэвэрч хэвтэхийн мөрөөсөл болно доо хэмээн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж, өөр араншин, өөр сэтгэхүйг одоохондоо ялж чадаагүй байгаа юм. Эхэндээ хөрш айлынхаа хээ шаагүй, аазгар тарган шар хүүхнийг нэг нүдээpээ ч тooж xapдаггүй байcнаа cүүлийн xэд xoногт түүний жapгалтай инээдэнд атаархдаг болжээ. Нүүж ирсэн өдрөө нөхөртөө: -Энэ айлын соёлгүй, тарган шар авгай ямар чанга инээсэн, орилж хашгирч ярьсан, аламгай хүүхэн бэ. Ийм соёлгүй юмнуудыг харахаар ой гутах юм. Хоосон байж юундаа ингэж хөөрч гүйдэг байнаа. Ойлгомжгүй амьдралтай хүмүүс шүү гэж ирээд нөхөртөө уурыг нь хүргэн ярьсан юм санж. -Ярих юм мундсан юм шиг зиндаагүй юмнууудыг хэд ярьдаг юм бэ. Ядарсан айл тойроод л байж байна. Эднийг харж цаг нөхцөөх гэж байгаа хүн шиг л байх юм. Дахиж битгий хэрэггүй юм гоншигноод бай, доод зиндааны хүүхэн шиг гэжээ.

Гэтэл одоо юун зиндаа. Ганцаардсандаа айлынхаа хүүхэнтэй нөхөрлөж, аяга цай хуваан ууж, хууч дэлгэх бодол салахаа болив. Эртээр яасан, энэ хавийн тог тасраад ганцаараа тагтан дээрээ тог иртэл зогсоод, орой дээр нь тэнгэр тасхийн дуугарахад л сандран гэртээ оржээ. Өдөржин гиеүрч суудаг болохоор хөршийндөө тогтмол ирдэг ганц нэг найзуудыг нь ч нүдэлсэн байв. Одоо бараг харагдахаа больсон Зил-130 хэмээх ачааны машин унадаг, өндөр онгироо хар байна. Тэднийд ирээд орох бүртээ эдний цонх руу удаан ширтэн харна. Гарахдаа бас харна. Энэ байдлыг Зул хөшигний цаанаас хараад тэсэлгүй инээд алдана.

Нэг удаа тэр залуугийн энэ үйлдлийг хараад “Аягүй хэрэгт дуртай” гэж шивнээд хүүхэд шиг хормойгоо дэврүүлэн эргэлдэж, чанга гэгч нь баясан инээсэн билээ. Гэвч энэ бүхнийг Зулын ажиглахаас өмнө хөршийнд ийм яриа өрнөсөн байж. Залуу орж ирээд: -Танай хажуугийн зураг шиг хүүхэн хөөрхий ганцаараа хэдэн сар болчихов оо. Ингэж хашигдаж байхаар миний кабинд суугаад хээр талаар давхиж, цэвэр агаар амьсгалж, надтай мар мар хийж хорвоогийн жаргалыг эдэлж явахгүй дээ гэж...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ