Бяцхан охины хий үзэгдэл Энэ бол 1990-ээд оны эхээр болсон явдал. Базарын гэр бүл 1991 онд Дарханд шилжиж очжээ. Үнэндээ “Тураг ядрахаар уулаа, хүн ядрахаар урагаа” гэдгийн үлгэрээр амьдрал хүндэрсэн учраас ах, дүүгээ бараадахаар Дарханд очсон нь тэр. Тухайн үед Дарханд байр хямдхан байсан нь бас нөлөөлжээ. Тэд тун ч ядрах зүйлгүй байранд орсон аж.
Нөхөр нь шоронд орсон Ариунзул гэдэг эмэгтэйн байранд байсан бөгөөд төлбөрөө төлж дийлэхгүй байсан тул Базар бараг шахам зугээрээр авсан байна. Тэрбээр танил талаараа хээцэлдсээр ордерийг нь өөр дээрээ болгосноос гадна багагүй хөрөнгө зарцуулж, засвар хийлгэснээр нууж оржээ.
Базарынх гурваас есөн насны хоёр хүүхэдтэй бөгөөд эхнэр Жавзан нь багш мэргэжилтэй боловч ажил олдоогүй. Ингээд байрандаа орсноо Базар бусдын адил зээл авч, ганзагын наймаа эргэлдүүлэх болсон байна.
1991 оны намар оройхон, Деревеньд байдаг хадмынхаа байранд очоод буцаж явсан Жавзан согтуу хүнээс айж зугтаж, нухэнд унаж ухаан алджээ. Азаар хүн таарснаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд гэмтэл аваагүй тул гурван хоног хэвтээд гарсан байна.
Эмнэлгээс гарсныхаа орой, харанхуй ертөнцөд хуучин хувцсаа хийхээр хаалга татсан Жавзан:
— “Хүхээ ээ? Энд хүүхэд байна ш дээ” гэж дуу алдахад нь нөхөр нь очжээ.
— “Хаана, юун хүүхэд яриад байна аа?” гэхэд нь эхнэр нь уурласан байдалтай:
— “Чи чинь сохорчихоо юу? Хөөрхөн охин уйлаад л сууж байна ш дээ” гэж хэлсэн байна.
Эхнэр нь нэг л биш болохыг ухаарсан Базар хурдан эмч дууджээ. Түргэн тусламж ирж үзсэн боловч тодорхой онош тогтоож чадаагүй. Эмч нь: