Анх 1-р хороололд байр худалдаж аваад маш их баярлаж байснаа санаж байна. Маш их. Тэгээд байраа авчаад, удахгүй шинэ жил болно гээд бэлтгэл ажлаа хийж байв. Ажил ч ихтэй, дөнгөж үйлдвэрээ байгуулаад, амжилттай ажиллаж байсан үе л дээ. Тэгээд үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хүргэлтээр айл айлд нь өөрөө хүргэж өгнө. 12-сарын 27 болчихсон, он гарах хариугүй дөхцөн байсан үе л дээ. Тэгээд дэнжийн мянгын хүчит шонхор зах дээр хүргэлтээр очлоо. Махны лангуун дээр нэг ах эгч хоёр байна. Сайн харсан чинь манай хажуу хаалганы хөрш. Өө та хоёр чинь манай хажуу хаалга байна ш дээ гэсэн чинь ах эгч хоёр баярлаад 3 кг үхрийн мах боож өгөөд:
- Шинэ жилийн мэнд гээд өнгөрсөн юм. Би ч тэр захаас гараад сэтгэл нэг их хачин болчихсон.
Юу гэхээр тэр хоёр байнга архи ууна. 1 хүү, 2 охинтой айл л даа. Тэгээд ах эгч хоёр байнга архи ууж хүүхдүүддээ агсан тавина. Хүү нь оюутан, охин нь насанд хүрсэн. Бага нь цэцэрлэгийн хүүхэд. Орой унтахад их төвөгтэй. Нөгөө цэцэрлэгийн хүүхэд нь орилж уйлна. Ээжээ битгий л дээ гээд л шөнөжингөө уйлна.. Гэрт нэг нь архи уудаг байхад л ямар хэцүү билээ. Гэтэл аав ээж хоёр нь хоёулаа архи ууна. Дээрээс нь янз бүрийн хүмүүс авчирч найрлана. Тэр айл нүдэн дээр уруудаж байлаа. Охин нь орой бүр орцонд янз бүрийн залуустай уулзаж, заримдаа өөр өөр залуутай үнсэлдээд зогсож байна. Хүү нь заримдаа пиво уучихсан орцны шатан дээр сууж байна. Нөгөө дүүгээ цэцэрлэгээс авсан бололтой. Дүүгээ шатан дээр хажуудаа суулгачаад пиво уугаад сууж байна. Би ч худлаа л сэтгэл өвдөөд хэлж чадахгүй.
Тэгээд 12 сарын 30-нд нь гэнэт сэтгэл шулуудаад хуримын ордны арын хувцас прокатын газар орсон. Тэндээс өвлийн өвгөн хувцас уут авав. Тэгээд станцын арын эмнэлэгт ажиллaдаг найз дээрээ очоод учирлаад гуйлаа. Ингээд найздаа жаахан мөнгө өгч байгаад хоёр эрхийн бичиг авсан. Тэгээд хэдэн бэлэг авсан. Номын дэлгүүр орж ганц хоёр ч ном авлаа. Ингээд нөгөө зүйлсээ уутандаа хийчихээд он гартал хүлээлээ.
Дөнгөж он гараад гэрийнхэндээ бэлгээ солилцчоод хоолоо идчихээд хувцасаа өмсөөд граж руу гарлаа. Машинд байсан өвлийн өвгөний хувцасаа өмсөөд ууттаа бэлгээ аваад нөгөө айлынхаа хаалгыг тогшлоо. Нилээд удтал тогшиж байгаад онгойлголгов.
- Заа сайн байна уу? Цас мөсний орноос цан хөөргөөн татуулсаар өвлийн өвгөн аав нь хүрэлцэн ирлээ гээд орлоо. Гэрийнхэн нь бүгдээрээ гайхна. Жаахан халамцуу ээж нь нөхрөө тохойгоороо нударч, чи дуудсан юмуу гэхэд нөхөр нь толгой сэгсэрнэ. Тэд нар намайг таниагүй л дээ. Ингээд баяр болж байна, өвлийн өвгөн ороод ирсэн. Бага охин нь дэвхцэн бүжиглэж бөөн баяр. Гэр нь жаахан хар бараан ч гэсэн ёолкоо засчээ. Би гэрийнхэн хойморьт залран суугаад:
- За шинэ жилийн мэнд хүргэе. Өвлийн өвөө нь амжилт бүтээл аз жаргал дагуулаад танайд ирлээ. Тэр охин өвөөгөөсөө ирж бэлгээ аваарай гээд Coco Channel - ийн түүхийн бичсэн намтарчилсан ном бэлэглээд, миний охин хамгийн сайхан хөөрхөн охин. Чи үнэ цэнэтэй. Өөрийнхөө аз жаргалыг бусдаас хайх хэрэггүй. Чиний үнэ цэнэ гагцхүү чамд л байгаа. Чи мөрөөдлөө бүтээгээрэй гээд өгөв. Нөгөө том охин нь гайхсан чигтээ бэлгээ аваад инээгээд удалгүй намайг танисан. Учир нь тэр охин надтай залуучуудтай байх үедээ олон удаа...