Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.19

Нөхрөө ч тоохгүй дээд давхрынхаа бөө залуугаас салж хагацахаа больсон...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Нөхрөө ч тоохгүй дээд давхрынхаа бөө залуугаас салж хагацахаа больсон...

Өглөө эрт нэгэн хүн хаалга тогшив. Юун хүн билээ гэж би бодон хаалгаа тайлж өгвөл нэгэн залуу над руу их сүрхий харан зогсож байлаа. Тэгсэнээ тэрээр ингэж хэлэв. – Уучлаарай, ийм юм ярьж байгаад, гэхдээ би нэг чухал юм мэдэх гэсэн юм. Та саяхан төрсөн үү гэв -Тийм ээ, чи яаж мэдээв гэхэд -Би бөө хүн байгаа юмаа, танай дээд давхарт амьдардаг юм. Та намайг урьд нь харж байсан биз дээ гээд намайг давуулан ямар нэг юм хайх мэт хараад байгааг би ажин, -Аан тийм байна ш дээ, xаана харлаа гэж бодоод байсан юм. Та ор л доо, орж байгаад ярилцъя гэж намайг уриалагахан хэлэхэд тэрээр ингэж хэлэхийг хүлээж байсан юм шиг шуудхан ороод ирэв. – Танай хүүхдийг чинь харж болох уу гэхэд нь цай хийж өгөх гэж байсан би эргэн харж – Манай хүү юу, тэр талын өрөөнд байгаа. Дөнгөж сэрчихээд л одоо тарвалзаад л хэвтэж байна гэж би хэлээд түүнд цай авчирч өгөхөөр гүйлээ. Тэр багацар залуу ч цаанаа л сүрдмээр, жаахан ширүүн дориун хүн шиг санагдаж байлаа. Бөө нар ч угаасаа л нэг иймэрхүү гүдэсхэн хүмүүс байдаг даа. Нээрэн хүмүүс энийг чинь их чадалтай бөө гэдэг юм байна лээ ш дээ гэж би дотроо бодоод цай, тавагтай идээ барьсаар иртэл тэр байрандаа байсангүй. Хүүе хаачихваа гэж хүүгийнхээ өрөө рүү ортол тэрээр хүүгийн дээрээс өнгийн хараад эрхлүүлэн зогсож байв. Түүний хүзүүнд нь зүүсэн эрх толь нь бараг л улаан нялзрай үрийг минь шүргэн алдаж байгаа нь надад нэг л таалагдсангүй гүйж очин, -Та чинь яаж байнаа нялх амьтны өрөөнд ээжийнх нь зөвшөөрөлгүй ороод гэж намайг гайхан харахад -Би ямар ч хар буруу юм санаагүй шүү, чи энэ хүүгийн цээжин дээрх толбыг харж байна уу, энэ миний тавьсан тэмдэг байгаа юм. Хараач, сайн харвал хас тэмдэг харагдаж байгаа биз дээ гэхэд нь би өмнө нь тэгж анзаарч байгаагүй болохоор гайхан сайн харвал нээрэн хас тэмдэг тодоос тод дурайж байв. -Тийм байна, ямар сонин юм бэ, тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэж намайг түүнрүү харахад – Аав минь өнгөрөөд удаагүй байгаа юм. Энэ байранд байнга л нааш цааш холхиж байдаг настай хөгшин байсан шүү дээ, та бараг мэдэх байх даа, шар дээлтэй гадаа нарлаад л сууж байдаг байсан шүү дээ гэхэд нь - Аан тийм тийм, нээрэн нэг эрх эргүүлсэн настай хөгшин байсан шүү, саяхан өнгөрч гэж дуулсан юм байна, танай аав байсан юмуу гэхэд - Тиймээ, аав маань их номтой лам байсан юм. Тэгэхдээ би бол бөө. Харин түүнийг дараа төрөлдөө танай хүүхэд болоод төрнө гэдгийг би яаж мэдэхэв. Өнгөрсөн шөнө гэнэт танайхыг зүүдлээд хүүхдийг чинь харсан юм. Тэгээд л ороод ирлээ, гэтэл мөн байна шүү гээд хоолой нь зангиран нулимсаа арчих нь аавдаа ямар их гүн хүндэтгэлтэй ханддаг нь илт байлаа. – Тийм гэж үү, тийм сайхан буянтай хүний хойд дүр байгаад нь баяртай байна. Та бид тэгвэл төрөл бараг л төрөл садан болж байгаа юм байна даа гэж намайг дуу алдахад – Харин тиймээ, аавын минь сүнс энд дахин хүн болж төрсөн байхад төрөл садан байлгүй яахав, та нар ямар нэг юм асуух болбол санаа зоволгүй манайд орж ирээд асууж байгаарай. Би бүхий л чадлаараа туслах болно шүү гээд тэрээр хүүг минь нэг сайн үнсэж тэвэрч байгаад гараад явлаа. Тэрнээс хойш би тэр бөөтэй их дотно боллоо. Хүүд минь хамгаалалт хийж өгч, яг л өөрийнхөө хүүхэд шиг л бөөцийлөн гарч ороход тааралдвал үргэлж ямар нэг юм өгдөг болов. Тэднийхээр ч хүний хөл тасрахгүй. Байнга л хүмүүс орж гарна. Тэр бөө эгчтэйгээ амьдардаг бөгөөд нас залуу болохоороо хүнтэй суух гэж төвдөхгүй явааг нь би мэддэг байв. Харин манай нөхөр ажилдаа яваад л орой ирдэг гэрийн бараа харах нь ховор болохоор хүү бид хоёрт тэр өдөржин хань болж байлаа. Онгод нь буухдаа хүүг минь өвөр дээрээ суун эрхлүүлж бүр түүнтэй ярилцана. Нэг л мэдэхэд би гэдэг хүн бүр түшээ нь болчихсон эгчийг нь ажилтай үед түүнд туслаад бөөгийн талаар ч бага сага мэдлэгтэй болж амжив. Онгодынх буулт болоход нь цайг чанаж, тамхийг нь барьж, аяга тавгийг нь нэрэлхэлгүй угааж өгдөг байсанд бөө залуу маш их талархан бидний ингэж учрах нь ёстой л төөрөг тавилан байхдаа гэдэг болов. Гурван жил өнгөрөхөд би түүнээс салж хагацахаа болилоо. Гайтай нь нөхөр маань аpxи уух нь ихсэж, хэрүүл маргаан ч тасрахаа болив. Нэг удаа нөхөртэйгөө хэрэлдээд хүүхдээ аваад гараад явж байтал би түүнтэй тааралдав. Тэрээр шатан дээр намайг харан зогсож байв. Би түүнд нулимсаа харуулахгүй гэж хичээж хүүхэддээ байдгаараа наалдан хажуугаар нь мэндэлчихэдээд зөрөх гэтэл тэр зогсоогоод – Яагаав нөхөр чинь дахиад л та хоёрыг гомдоогоо юу, би та хоёрт яаж туслах вэ гэж санаа нь их л зовнингуй харахад нь -Хэрэггүй ээ, бид хоёр зүгээр тэр ингэж байгаад л зүгээр болчихно гэж би хэлээд түүнээс холдон явлаа. Иймэрхүү байдал хэд хэдэн удаа тохиолдож сүүлдээ би түүнийг яг гaлзуурч гэж бодох боллоо. Тэр намайг боддоггүй юмаа гэхэд хүүхдээ бодмоор доо...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ