Altanzul 2026.02.02

Гаргүй эмгэн

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Гаргүй эмгэн

Гаргүй эмгэн

Туяа сургууль дээрээ оройтоод яаран гүйж гарч ирсэн боловч хамгийн сүүлийн автобус булан тойрохыг харж амжив. Ядахад таксины мөнгө байдаггүй. Гар утсаа халаасандаа тэмтрээд гаргаад иртэл том дэлгэцнийх нь цэнхэр гэрэл огцом цэлсхийхэд нь гэнэт цочоод буцаагаад хармаалчихав. Тэр орчин тойрноо гүйлгэж хараад хавьд хүн харагдсангүйд тайвшрав.

“Алгын чинээ гар утас хүний аминаас үнэтэй болсон цөвүүн цаг ирсэн шүү, болгоомжтой байгаарай. Чамд ер нь ийм том дэлгэцтэй үнэтэй утас ямар хэрэг байна аа?” гэж ах нь хэлсээр байхад зөрсөөр байж авсан нь үеийнхнээсээ дор орохгүйг хичээсэн төдий.

Тэр Батаагийн дугаарт залгах гэснээ:
— За тэр нэг юм үнэд ороод хөдөлж өгөхгүй биз дээ, — гэж бодоод утсаа далд хийв.

Ханиндаа гэр дөхдөг Оюунаа өвчтэй байгаа учир өнөөдөр тэр ганцаараа саажлахаас өөр аргагүй. Тэр арга тасарсан янзтай гараа нэг хий саваад хэдийн хүн зоны хөл тасарсан шөнийн гудамжаар уруудан алхлаа.

Алаг цоог асдаг гудамжны гэрэл л түүнд хань болж, харанхуй хэсэгт нь бүдчин гэрэлд гарахдаа бага зэрэг дотор уужран алхсаар байв.

Манай Засаг дарга ч сайхан залдаг нөхөр дөө. “Сонгогдоод л өдөр шиг гэрэлтэй болгочихно” гээд байсан, одоо гурван жилийн нүүр үзлээ. Араа бодоод ирэх зун л хэлсэн амандаа хүрэх байх даа. Сонгууль дөхөхөөр бүгд л ажилсаг, санаачлагатай хүмүүс болчихдог хойно доо. Хөгийн юм ч байх юм даа. Одоо миний саналаа өгсөн Засаг дарга том хаусандаа эхнэрээ тэврээд унтаж байхад би түүний хоосон амлалтанд бүдчээд явж байх гэж… гэсэн шүү бодол бэлчээж явтал гудамжны захад нэг хүн үзэгдэх шиг болов.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ