“Тэр шөнийн дурсамж”
Урд шөнийн жаргалын тухай бодон хэвтэнэ. Сэтгэл нэг л сонин. Уйтай ч юм шиг, эсвэл зүгээр л бодолд дарагдсан ч юм шиг. Сексээс тийм сайхан таашаал мэдэрч байсангүй. Хүн амьдралдаа юу эсийг үзэх билээ дээ.
Оюутны амьдралын гурав дахь жилийг давж, дөрөвдүгээр жилтэй золгох гээд шалгалтын дараа ангийнхан маань хэсэг нийлж сууцгаав. Ингээд л нэгнийх рүү орж ууж суусаар шөнө орой болов. Цаг өнгөрөх тусам хүмүүс цувж тарсаар, эцэст нь бид гурав л үлдлээ.
Намайг нөхөр маань ирж авах ёстой байсан ч би найзуудтайгаа салхинд гарч сууна гээд амжихгүй нь гэж хэлчихсэн байв.
Базараа тасраад унтаад өглөө. Харин Тулгаа босож надад ор засаж өгөөд:
— Та миний орон дээр унт. Би газраар унтчихна, — гэж хэлээд гадагш бие засахаар гарав.
Тэр түрээсийн хашаанд дүүтэйгээ хамт гэр барьж амьдардаг байлаа. Дүү нь амраад аль хэдийн гэр рүүгээ явчихсан байсан.
Би ч бас дагаад гарлаа.
Тэр шөнө тэнгэрт айхтар том тэргэл сар мандаж, хашаа дотор нам гүм, амгалан байв. Цаг хэд болсныг санахгүй ч шөнө нэлээд гүн болсон нь мэдрэгдэж байлаа.
Би 00-д орж доош суун бие заслаа. Харин Тулгаа хажууханд нь зогсож байв. Түүний сүүдэр, хөдөлгөөн бүгд нүдэнд тусна. Яагаад ч юм өөрийн эрхгүй банзны завсраар харах шиг болов.
Тэр агшинд зүрх хүчтэй цохилж, дотор нэг л сонин мэдрэмж төрөв.
Бие засч дуусахад тэр тамхи асаалаа. Бид сэрүүхэн шөнийн агаар дунд элдвийг ярин зогсов.
Тэгээд би тоглоомоор:
— Эгч нь нэг соръё, — гэв.