Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг3 2026.02.10

Хашаа байшингаас гэнэт 3 өрөө байранд ороод хүмүүс гайхаад - Болсон явдлаас

editor2

editor2

Зохиогч

5 мин
Хашаа байшингаас гэнэт 3 өрөө байранд ороод хүмүүс гайхаад - Болсон явдлаас

[ Хашаа байшингаас гэнэт 3 өрөө байранд ороод хүмүүс гайхаад ] - Болсон явдлаас

Би айлын дороосоо гурав дахь нь. Дээрээ ч, дороо ч ах дүүстэй болохоор тэгтлээ эрхлэх боломж байсангүй. Гэхдээ надад нэг сонин зан байсан нь юманд гамтай, олсон бүхнээ цуглуулж, “хэрэг болно” гээд далд хийдэг байв. Зун хөдөө өвөөгийндөө тарагны тавиулаар очихдоо эмээгийнхээ хаясан хуучин хадаас, төмрийн хэлтэрхий, бүр хэнд ч хэрэггүй болсон сав суулгыг хүртэл түүж аваад амбаарынхаа буланд хураачихна. Намар хичээл ороход миний цүнх хичээлийн хэрэглэлээсээ илүү “цуглуулгаар” дүүрэн, аавын минь ачааны машины бүхээгт нэг том шуудай юмтай л сумын төв рүү харьдаг сан. Аав минь заримдаа миний тэр цуглуулгыг хараад “Миний хүүгийн энэ олз дотор хэрэгтэй юм зөндөө байх юм, чи ч нээрээ хулгана жилтэй хүн дээ” гэж хөхөрнө.

Аравдугаар ангиа төгсөөд л шууд цэргийн албанд мордлоо. Цэрэгт байхдаа ханьтайгаа танилцаж, халагдаад л хот руу дагаад ирсэн хүн дээ би. Бид хоёр хоёулаа олон хүүхэдтэй айлынх болохоор хэн хэнээсээ юм горьдолгүй, яг тэгээс амьдралаа эхэлсэн. Эхлээд би ажилд орж, дараа нь хүн амьтантай уулзаж гүйсээр ханийгаа ч бас ажилтай болгож авлаа. Манайхан сумаас “буцъя” гэж их дууддаг байсан ч би дургүй байсан юм. Учир нь сумынхан намайг багын минь “Нус Нямаа” гэдэг хочоор минь дуудахаас цааргалахгүй. Албаны ажилтай болчихсон байхад эхнэр минь тэр хочийг сонсчихвол нүүр хийх газаргүй болно шүү дээ.

Хотын нийтийн байранд хэдэн жил амьдрахдаа хоёр хүүхэдтэй боллоо. Зах зээлийн хэцүү үе эхэлж, гурав дахь хүүхэд маань төрөх гэж байхад аав маань хөдөөнөөс таван ханатай гэр, хашааны мод бэлдэж өгсөн нь амьдралд минь маш том нэмэр болсон юм. Ингээд Гандангийн дэнжид жижигхэн хашаанд төвхнөж авлаа.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ