Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.16

Харж явдаг бүсгүй маань нөхөртөө зодуулаад эмнэлэгт хэвтчихжээ...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Харж явдаг бүсгүй маань нөхөртөө зодуулаад эмнэлэгт хэвтчихжээ...

Тэр хариу дохиж харагдав. Гэртээ очсон хойноо би түүний тухай яагаад ч юм бодов. -Ингэхэд нээрээ түүний нэрийг хэн гэдэг юм бол оо, тэр яг найз залуу нь мөн болов уу, эсвэл хамаатан, аль эсвэл ах нь юм болов уу гэж ахин дахин бодоод байгаагаа гэнэт гайхав. Зүрхний минь тэр хавьд нэг зүйл чим чим зулгаагаад ч байх шиг. Ажил гэр гээд хэд хонотол нөгөөх чим чим салдаггүй.

Үүнтэй давхцаад түүний тухай бодол толгойд хэдэн мянган удаа орж ирээд ядаж байхад энэ хэд хоногт түүнтэй таарсангүй. Зүрхээ өвдөөд байгаа юм уу ч гэж бодов. Тэгээд түүнтэй таарах зорилгоор гадуур баахан явлаа. Таардаг бүх л газраараа юм аа гээсэн хүн шиг аажуухан удаан ахин дахин эргэж тойрч явлаа гэвч тэр алга.

Тэгэхэд үнэхээр сэтгэл минь хоосон болж, зүрх минь өвдөж байгаа нь бүхий бие эд эсэнд минь мэдрэгдэж байлаа. Тэр хаачив, тэр хаана байгаа бол, түүнтэй би хэзээ ч таарахгүй юм биш байгаа хариулт алга. Аргаа барсан би өдөржин шөнөжин фейсбүүк ухаж төстэй царайтай болгоны нүүр номоор аялаад ч олсонгүй. Тэр цор ганц байж ээ. Би гон бие гозон толгой хэвээрээ амьдарсаар л.

Дөрвөн жилийн дараа би түүнтэй автобусны буудал дээр ашгүй нэг тааралдав. Тэр нэг гартаа тортой юм нэг гартаа жаахан хүү хөтлөөд зогсож байлаа. Би шуудхан түүн дээр явж очоод – сайн уу гэхэд тэр дуу муутайхан – сайн гэв. Чи хаана байсан юм бэ гэж асуухад минь тэр гайхсан янзтай – юу гэнэ ээ гэж лавлах тэр мөчид автобус ирж тэр хоёр суугаад явчихав.

Би яахаа мэдэхгүй хүн шиг зогссоор хоцрохдоо хүүгийн гараа даллаж байхыг л харж байлаа. Дахиад гурван жил өнгөрөхөд би ажил гэр гэсэн чиглэлтэй амьдарсаар тэр хоёрыг хайсаар байсан юм. Нэг өглөө би ажлынхаа үүдэнд гарч удаан цагаар компьютерын ард суусан биеийнхээ чилээ хөшөөг гарган зогсож байтал тэр минь сурагчийн дүрэмт хувцастай хүүгээ хөтөлчихсөн.

Бас нэг жаахан охин тэвэрчихсэн миний ажилладаг сургуулийн шат өөд өгсөж байхыг би олж хараад бас л шуудхан урдаас нь тосон очиж – сайн уу гэхэд тэр энэ удаа хэн билээ гэсэн шинжтэй харснаа – сайн сайн уу гээд хаалгаар орчихов.

Би араас нь даган хүүгийн сурдаг ангийг мэдэж авлаа. Түүнийг охиноо тэврээд гарахад араас нь би гарч тэр хоёрыг сургуулийн хашааны булан тойрч харагдахгүй болтол нь удаан харж зогссон доо. Харин дараа нь бид хоёр өдөр бүр таардаг мэндэлдэг болсон ч тэр минь инээмсэглэхгүй л байв.

Гэтэл нэг өдөр түүний минь харваас зөөлөн булбарай хацар хөхөрсөн байлаа. Тэр хар нүдний шил зүүсэн байв. Би – нүд нь хөхөрснөөс зайлахгүй түүнийгээ нуух гэж нүдний шил зүүсэн байна гэж бодож байсан. Тэгээд сургуулиас гарахад нь араас гарч – хүүе хэн ээ гэж дуудлаа. Тэр гайхсан шинжтэй эргэж харахад нь би шуудхан явж очоод нүдний шилийг нь авсан юм. Нүд нь үнэхээр хөхөрсөн байжээ.

Тэр – хүүе ээ чи чинь яаж байна аа...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ