Автобусанд явж байтал нэг өвөө уйлаад л байх юм. Утас нь тасралтгүй дуугарсан ч утсаа ч авахгүй уйлах юм. Нилээд архи үнэртүүлсэн нилээд согтуу бололтой байх юм. Хүмүүс согтуу энэ тэр өдий насалчихаад гээд л элдвээр ярьж байлаа. Гэтэл миний сэтгэл яагаад ч юм их өвдөөд байх шиг. Тэр өвөө буух гэж байгаа бололтой хойд хаалга руу дөхлөө. Согтуу байсан болохоор гуйваад унахын даваанд нь би тосож авлаа. Өвөө шиг минь хүн байсан болохоор би тэр өвөөг зүгээр явуулж чадсангүй. Тохойноос нь түшиж буулгаад хаа хүрэх гэж байгааг нь асуулаа. Өвөө үг дуугарах ч сөхөөгүй нэг зүйлд шаналан уйлах юм. Утас нь тасралтгүй дуугараад байсан болохоор би утсыг нь автал нэг залуу байв.
-Аав маань хаана байгааг хэлээд өгөөч. Намайг ирж байгаа гээд аавд минь хэлээд өгөөрэй гээд нилээд шаналсан байдалтай дуугарч байлаа. Би тэр өвөөд зүгээр л уйлахад нь тусалж гарыг нь атгаж хань болж суулаа.
Эцэст нь өвөө ярьж эхлэв. Ганц хүүтэй өвөө эхнэрээ алдсанаас хойш ганц хүүгээ л гэж амьдарсан өвөө. Сүүлийн үед бие нь өвдөж өөрийгөө явах дөхөж байгааг ойлгосон ч хүүгээ ганцааранг нь орхиж чадахгүйдээ ингэж шаналж суугаагаа ярьж байлаа. Удалгүй хүү нь ч ирэв.
- Ажилтай байхад утасаа ч авахгүй хүний санаа зовоогоод алга болчих юм гээд л үглэж гарав. Санаа нь зовсондоо тэгэж хэлж байгааг ойлгож байсан ч нөгөө талаас өвөөгийн сэтгэл тэрнээс илүү шаналж байгааг ойлгож байсан болохоор би дуугүй байж чадсангүй. Би гэнэт уур хүрээд л
- Өдий насалсан хүн яагаад автобусанд уйлаад явж байгаа юм. Чи ажлаас өөрийг мэддэг юм уу. Аавдаа анхаарал тавьж халамжилж гүйхийн оронд ингээд загнаж болж байгаа юм уу гээд хэлчихлээ. Залуу нүднээс нь нулимс урсан "Уучлаарай ааваа" гээд...