Altanzul 2026.01.28

Харзны харуул

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Харзны харуул

Харзны харуул

Хөвсгөлийн хойд захад, ой мод нь хэт шигүү тул газрын зураг дээр нэр нь бүдгэрч үлдсэн нэгэн суурин байжээ. Нутгийнхан түүнийг Харз гэж дуудна. Урьд нь анчид, мод бэлтгэгчид суурилдаг байсан ч сүүлийн хорь гаруй жилд бараг хүнгүй болсон газар.

Тэнд нэг л харз байдаг. Гүн, дугуй, ёроол нь харагддаггүй. Ус нь тунгалаг мэт боловч хэзээ ч ёроолоо харуулдаггүй учраас “харз” гэж нэрлэсэн гэдэг. Мал ойртдоггүй. Шувуу ч уснаас нь уудаггүй.

Нутгийн хөгшчүүдийн хэлдэг ганц үг бий.

Харз ус биш, амьтай.

2009 оны зун дөрвөн залуу Хөвсгөлөөр аялж яваад Харзын орчимд хоноглохоор шийджээ. Тэдний нэг нь нутгийн хүн, бусад нь хотынх. Ан гөрөө, зураг авах сонирхолтой, айдас мэдэхгүй нас.

— Энд ус байна, шөнө ч гайгүй юм байна, — гэж нэг нь хэлсэн гэдэг.

Нутгийн залуу тэднийг болиулахыг оролдсон ч сонсоогүй.

— Шөнө харз руу битгий ойртоорой. Ус руу нь хэзээ ч битгий хар, — гэж хэлээд л дуугүй болсон.

Тэр орой гал түлж, мах шарж, инээлдэн сууцгаав. Харз харин дэргэд нь чимээгүйхэн байж байлаа. Салхи үлээгээгүй атлаа усны мандал үе үе дотроосоо хөдөлж байгаа мэт санагдана.

Шөнө дунд өнгөрөх үед Батзориг гэдэг залуу сэржээ. Нойр нь хулжиж, чихэнд нь ус дуслах чимээ сонсогдоно. Гал унтарч, ой мод харанхуйд уусан алга болсон байв.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ