Сайн байна уу өөрт болон гэр бүлд минь тохиолдсон маш аймшигтай зүйлээ бичихээр шийдлээ. Манайх Тэр аймгийн Тэр газар (Аймгийнхаа нэрийг нууцалсан болно) аж төрөн амьдран суудаг билээ. Манай гэр бүл аав ээж минь 2 сайхан тэрсэлүүн ах нэг бяцхан эмэгтэй дүү надтай нийлээд ам бүл 6 лаа билээ. 2012 оны 12 сарын дөнгөж эхээр болсон хэрэг гэж санаж байна. Тухайн үед фэйсбүүк телевиз сэтгүүл мөн нийгмийн орчинд дэлхий сүйрнэ энэ тэр гэх зэрэг мэдээллүүд эрчийг авч түүнд нь итгэсэн хүмүүс гадуур цөөнгүй байлаа. Миний хувьд тухайн үед 8р ангид суралцдаг байсан. Яг аймшигтай хэрэг болохоос өмнө сар гарны өмнө найзындаа хүнгүй үеийг далимдуулж хонохоор болоод найзындаа компьютер тоглож хоол унд хийж идэнгээ хоносон юм. Амралтын өдөр маргааш нь таарч байсан тул 3.4 хүртэл тоглож байгаад унтахаар хэвтэсэн найз маань ч толгой тавиад л унтаад өгсөн би ч угын унтах гэж юм бодоод унтаж чаддаггүй хүн юм болохоор юм бодож хэвтэж байгаад нэг мэдсэн зүүдлээд эхэлсэн. Найзындаа өдрийн цагаар тоглож байна гэж зүүдлээд мань 00 орчоод ирье гээд 00 ороод бие засаж байсан чинь усанд ордог ваанан доороос нь нэг тийм зараа шиг мөртлөө битүү үстэй хав хар бөөрөнхий жижигхэн амьтан гарч ирээд намайг хараад сууж байсан. Би ч их айгаад хойшоо хаалгын налан хажууд байсан шалны модыг авч үзүүрээр нь түлхэж үзвэл чамд идэх юм байна уу гэж надаас асуусан. Би ч байхгүй ээ гэж хэлчээд андаа хүрээд ир ээ гээд найзыгаа орилож дуудсан найз орж ирэхээр нь андаа энийг хардаа ямар сонин амьтан бэ гэхэд өө наа чинь манай гэрийн буг шд ээ манайхыг хамгаалдаг шд андаа манайд байнгын байж байдаг нтр хэмээн хэлэхэд нь аан тийм үү гэрийн буг гэж ийм амьтан байдаг юм уу гэх зэргээр ярилцаж байгаад гэнэт дүрс шилжээд 3 лаа гэрт нь аав ээж нь ком их тоглоод байна гээд keyboard mouse 2 ыг нь ажилдаа явахдаа заримдаа нуугаад явдаг байсан тэрийг нь бид 3 хайж байгаагаар зүүдлээд тэгсэн ханын хивсний араар хийсэн байсныг нөгөө гэрийн буг олоод чи надад нэг оймсоо өгчих тэгвэл би чамайг олсон гээд хэлье гэхээр нь оймсоо өгөөд гол зүйлээ олсон баатар болож түрүүлж тоглохын хүсэл болон сууж байна гэж зүүдэлж байгаад өглөө 10 цагын үед сэрсэн. Тэгээд ямар сонин зүүд зүүдлэв дээ гэж бодоод 12 цагын үед гэртээ харих гээд өрөөсөн оймсоо хайгаад олдодгүй бүр яаж ч хайсан олоогүй тэдний гэрээс. Нэг гутландаа оймсгүй тэднийхээс гарч яваад гэртээ ирж байсан. Тэр оймс маань сагсны тухайн үед 10 жилийн хүүхдүүдийн дунд моодонд ордог elite ч билүү урт ардаа шат маттай тухайн үедээ бас үнэтэй нтр ээж маань авчирж өгж байсан болохоор хайран санагдаад болдоггүй. За тэгээд тэр зүүд оймс ч хэдхэн хоноод мартагдаж сар гаран хугацаа өнгөрсөн байсан. 2 ахын том нь цэрэгт явж халагдаж ирсэний дараа бага нь зөрөөд цэрэгт мордож ирчихээд 2 сар гаран болж байх үе байсан ажил төрөл хайж байна гэх нэрээр 2 лаа шөнө орой ирдэг заримдаа ирж хонодоггүй архи дарс нтр уудаг хаа ганц нүүр ам гар хөл нь хөхөрчихсөн болчихдог дэггүй үе байсан. Манайх хашаа байшинд амьдардаг 2 өрөөтэй айл. Тэр харамсалтай явдал болдог шөнө 2 ах маань 12 цагын үед орж ирээд өрөөнд шивнэлдээд нэг том пиво уугад нэгнийгээ загнаад яах гэж тэгсэн юм лаа сда гэхдээ гоё шаасан энэ тэр гээд л шивнээд байсан аав ээж дүү 3 нөгөө өрөөнд орон дээр нам унтаж байсан. Би ч худлаа унтаж байгаа дүр үзүүлээд яриаг нь сонсож байгаад унтаад өгсөн. Тэгсэн найзын гаднах сагсны талбай дээр сагс тоглож байсан найз маань 3 давхрын цонхон дээрээсээ андаа хурдан ороод ир гээд уйлаад орилож байхаар нь гүйгээд орсон чинь нөгөө гэрийн буг гээд байсан амьтан нь андаа чамайг гэрлүүггэ хурдан гүй гэнэ ээ гэчихсэн найз уйлчихсан хурдан яв аа гээд л байсан мин й цээжийг цохиод байсан. Би за гээд гарах гэсэн нөгөө амьтан аймар ханад дээгүүр гүйж ирснээ миний алга болгодог оймсыг надад өгөөд найз маань наадхаа өмсөөд хурдан гүй энэ тэр гээд л уйлаад байна гэж зүүдэл сэрсэн. Гэрт хав харанхуй гэхдээ багахан зүйлс харагдаж байсан би ч ямар сонин зүүд вэ гэж бодоод хэвтэж байсан байрлалаа өөрчлөөд хэвтэсэн чинь 2 ахын маань унтаж байсан булангын орон дээр нь хүн суучихсан бага зэрэг амьсгаадах сонсогдсон. Сайн лавшруулаад харвал хүний дээр өвдөглөөд сууцан доодох хүн нь 2 гараараа нүүрийг нь арай ядан самардаад нөгөө хүн нь хоолойг нь боох аятай багахан ноцолдож байгаа харагдсан би ч эхэндээ 2 ах тоглоод байгаа юм болов уу гээд хэсэгхэн секунд бодоод нөгөө орлуу нь жоохон өнгийгөөд харсан яг нэг гар нь унжчихсан хүн байхаар нь энэ 2 оос гадна ахиад хүн байгаа юм биш үү гэж бодогдоод хэдхэн секунд харж байсан нөгөө хүн дөнгөж алгуурхан босохтой зэрэгцээд би шууд хөнжлөөсөө босоод ааваа гээд орилоод өрөө рүү нь гүйчихсэн аав ч нойрмог яаав гэхээр нь тэнд өөр хүн байгаа гээд хэлсэн аав шууд босож гэрлээ асаагаад нөгөө өрөөлүү дөнгөж орсон чинь нэг ах шууд өөдөөс нь дайрсан манай аав залуудаа сумын заан нтр хүн байсан болохоор хэсэг ноцолдож доороо хийж аваал хэд хэд цохиод нөгөөх нь ухаан балартаад намайг гэрэл асаа гээд дээр нь сууцан байсан би хажуугаар нь ороод өрөөний гэрэл асаахад тэр шал ор битүү цус болчихсон...
Өгүүллэг
2025.12.29
Яг л алуурчин надруу ирэхийн өмнөхөн 30 секундын өмнө л би сэрсэн...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago