Надад нэг найз бий. Түүний нэр нь Амина. Тэр нэгэн эрд хүчиндүүлсэн. Зүгээр ч нэг хүнд биш л дээ хойд эцэгтээ. Их сургуулийн оюутан байхдаа биш арван жилийн сурагч байхдаа ч биш. Тэр дөнгөж цэцэрлэгийн ахлах анги байх насан дээрээ хүчиндүүлсэн. Яагаад байхдаа гэж үү тэр учир нь цэцэрлэгт явж үзээгүй. Та нар таван настай байхдаа юу хийдэг байсан вэ? Эцэг эхдээ эрхэлж, “ажиллаа тараад ирэхдээ амттай юм авчраарай” гэж захиад л, цэцэрлэгт явж бэлтгэгдээд л, өвөө эмээгийндээ зочлоод, гэр бүлээрээ хамтдаа зугаалаад л. Харин тэр таван настай байхдаа хоол хийгээд сурчихсан, гэрийн ажлыг чамгүй сайн хийдэг байлаа.
Толгойдоо гэмтэл авсны улмаас ярианы хөгжил нь муу. Түүнд найз гэж бараг байхгүй. Ганц байсан найз нь би. Тэр зөвхөн надад л ярьж, надтай хамт бүхэл өдрийг өнгөрүүлдэг байсан. Даанч бид нэг нэгнээ тэврээд уйлж чаддаггүй байсан. Хэрвээ уйлах юм бол зодуулна шүү дээ. Сайн ярьж чадахгүй ч гэсэн тэр үнэхээр гайхалтай зурдаг байлаа. Түүний мөрөөдөл нь амтат торт биш зүгээр хямдхан үнэтэй зургийн дэвтэр, хар харандаа л байсан юм. Өглөө 6н цагт босож өлсгөлөн эцгийгээ сэрэхээс нь өмнө хоол хийж, гэрээ цэвэрлэдэг байлаа. Гараа гаргаж хийсэн хоолыг нь “баярлалаа” ч байхгүй гударчхаад гартаа таарсан зүйлээ шийдээд “нааш ир” гэж дуудна. Өмнө нь зогсоод “тайчаад команд” авсан цэрэг шиг урьдын адилаар хийнэ. Азтай нь тэр үйл явдал 10 хүрэхгүй минут үргэлжилнэ. Илүү гунигтай нь харин энэ өдөр бүхэн давтагдсан. Сүүлийн нэг жил лав. Сайн ярьж чадахгүй учир хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдож бас эхийгээ алдсан, эцэг нь ажил хийж чадамжгүй архичин болохоор нийгмийн халамжид хамрагдсан. Гэхдээ тэр халамжийн мөнгө, хүүхдийн мөнгө гэж юу байдгийг ч мэдэхгүй.
Ажилтай юм шиг л эцэг нь өдөр болоход гэрээсээ гарч, орой болоход эргэж ирнэ. Мэдээж үргэлж согтуу. Ухаан мэдрэлээ алдсан эр орж ирмэгцээ гарт таарснаараа түүнийг нүдэж “Чиний эх л намайг ийм амьдралтай болгосон. Өрх толгойлсон эмэгтэйг өөд нь татаж авах гэсэн биш миний сайхан сэтгэл рүү ус цацаж. Өр зээл бас өмхий нэг зулбасга үлээгээд өөрөө тайван гэгч чинь арилаад өгсөн. Одоо чи тэр эхийгээ орлож намайг зугаацуулах болно”. Энэ бүхнийг сонсоод уйлах эрхгүй мэт санагдаж үнэхээр л эх нь түүнд энэ их гай зовлонг авчирсан мэт санагдаж “номхон командтай” цэрэг шиг далдирахгүй, хөдлөгчгүй зодуулаад нэгэнт сурчээ.
Шинэ жилийн баярын өдөр. Гадаа цас бударч энэ хавь удахгүй цасаар хучигдах бололтой. Гацуур мод гэж ямар зүйл байдгийг ч мэдэхгүй. Гадаа ямар баяр болоод байгааг ч мэдэхгүй байгаа хэрнэ. Тэр цас хараад инээмсэглэж байлаа. Хойд ч гэсэн эцэг минь, хоолыг минь залгуулдаг ачтан гэж боддог тэрээр ямар нэгэн зүйлээр түүнийг баярлуулмаар санагдлаа. Сүүлчийн аяга будаагаа агшааж...