Гучин орд цагаан гэр. Долоохон хүн....Хоёр эмгэн хоёр өвгөн нэг эмэгтэй хоёр залуу....Цэргүүд яааран гүйсээр хамгийн захын гэр лүү орцгоов. Хийморьт нэгэн өвгөн сур эргүүлэн сууна..
Өвгөн-За юун хүмүүс энд явдаг билээ..
Сүхээ-Гэнэт дайрч орж ирсэнд уучлаарай бид үнэхээр хэцүү байдалд ороод явж байнаа..
Өвгөн-Тиймээ тийм бололтой..
Жамьян-Ттаа бидэнд ус өгөөч..гуйж байна яг үхэх нь..
Өвгөн-Тэгэлгүй яаахав гэрийн гадаа байгаа саванд ус бий өөрсдөө хийгээд ууцгаа..
Цэргүүд яааран сандран өнөөх савтай усыг унагаах шахам дайран ууцгаана арай гэж нэг юм цангаагаа гаргаж сая нэг ойр хавиа ажив. Их олон гэр байлаа ийм гэр байгаа газар их хүн байгаадаа гэж бодсон ч хүн амьтан огт харагдсангүй...
Цэргүүд гадаа сууж хөлийн чилээгээ гаргацгаана. Сүхээ өвгөнтэй ярих гэж гэр лүү оров.
Сүхээ - Сайн байна уу? Түрүүн орж ирэхдээ мэнд усч мэдсэнгүй уучлаарай..
Өвгөн-Зүгээрдээ хүү минь хэн ч гэсэн зовдог шүү дээ.
Сүхээ -Өвөө танай энд их олон гэр байна тэгсэн хүн амьтан огт харагдахгүй юм??
Өвгөн-Энд наддтай нийлээд долоон хүн л бий..Энэ газар бол хуучин хасаг өрхүүдийн суурин..
Сүхээ-Аан тиймүү..Тэгээд хасаг өрхүүд хаачсан бэ??
Өвгөн-Тэд Монгол руу орох гэж хамаг юмаа хаяаад явцгаасан улс..Харин өвгөн ах нь гэр бүлээ авж үлдсэн юмаа..
Сүхээ-Аан зза ойлголоо бид танд их төвөг удаж байгаа байх. Ингэсхийгээд явах тийшээ хандая даа..
Өвгөн-Та бүхэн их зовж зүдэрч гадаа байгаа цэрэг хүүхдүүд их ядарсан харагдаж байсан..Нэг мөр эндээ хоноод яв. Удахгүй үүр цайх нь харуй бүрий болохоор манай эндэх тийм ч таатай газар биш!!
Сүхээ-Тиймээ бид харсан тэр чөтгөрүүд юу юм бэ?? Тэр ад зэтгэрүүд миний цэргүүдийн ихэнхийг нь хороосон!!
Өвгөн-Тэд бол Монголыг дайтах гэж ирсэн Япон цэргүүд Монгол руу орох гэж энэ газраар явсан юм гэвч тэднийг "Казу"алчихсан!! тэгээд үхсэн япон цэргүүд эндхийн буг чөтгөрүүд болж хараагдсан юм!!
Сүхээ-Ккаазу гэснүү Казу гэж юу юм..
Өвгөн-Казу бол 300 жил ичээнд ордог "Буг". Казу 1939 онд ичээнээсээ гарсан..Миний аав өвөө тэрний аав гээд бид үе удмаараа...