Altanzul 2026.01.29

Албиний Гал ба Тийрэн

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Албиний Гал ба Тийрэн

Албиний Гал ба Тийрэн

Монгол нутгийн хөдөө хээр, уул хад, жалга бут, булш бунханд хүний нүдэнд үл үзэгдэх нэгэн хий биет явдаг гэдэг. Түүнийг Ад Албин, эсвэл Албин Тийрэн гэж нэрлэдэг. Домогт өгүүлэхдээ энэ нь ганцхан газар оршихгүй, харин рон зай бүрээр гүйдэг хий биет, үүнийгээ дагуулан муу үйл хийхдээ ч, туслахдаа ч байдаг хэмээн ярьдаг.

Албиний гал гэдэг нь чийгтэй дор газар, шөнө үзэгдэх хөхөвтөр гэрэл. Амьд бие ялзарсан үед үүсэж, ноцсон хийн гэрэл болж харагддаг бөгөөд үнэндээ орчин үеийн шинжлэх ухааны үүднээс бол соронзон долгион юм. Энэ гэрэл нь босоо хэлбэртэй, заримдаа сараалж хэлбэртэй, дугуй, хуй хэлбэртэйгээр олон янзаар гүйж явдаг.

Тийрэн гэдэг нь бөөгийн сүсэг бишрэлд түгээмэл гардаг ухагдахуун бөгөөд өрөөсөн хөлтэй, нэг хөл дээрээ догонцож явдаг, догшин хөдөлгөөнтэй, хүний амьтныг хорлож ч, тусалж ч чаддаг чөтгөрийн хий биет. Уул уснаас бууж ирж байгаа онгодын хүлэг, дагалдан давхиж ирдэг, эсвэл өөрөө онгод болох гэж зүтгэдэг. Энэ үл үзэгдэгч хар хүч дөрвөн өнцөг зүг, найман талт орон зайд хэсүүчилж оршдог. Заримдаа тийрэн нь тахир дутуу хүний дүр, микро гэрэл элмент, бичил биетээр ил гардаг гэж ярьдаг.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ