Анх бүх юм маш энгийнээс эхэлсэн. Толгой өвдсөн. Яг л амьдралын утга учир шиг лугшиж өвдсөн. Тэгээд л “эм авъя” гэсэн ганцхан зорилготой эмийн сан руу орсон. Тэр үед толгой өвдөж байснаас биш, зүрх өвдөх тухай бодоогүй.
Тэнд л тэр охин байсан. Эмийн ард зогсож байсан ч, амьдралын минь урд зогссон юм шиг санагдсан. Толгой өвдөлт эм уугаад намдсан ч, танилцсанаас хойш өөр өвчин эхэлсэн. Нэр нь “дурлал” гэдэг, эмчилгээ нь байхгүй өвчин.
Удалгүй эмийн сан бол зүгээр нэг газар биш болчихсон. Болзоо эхэлсэн газар, инээд хөөр үлдсэн газар, “хамт амьдарна” гэж ярьсан газар. Хамт амьдарч үзсэн. Хамт өлсөж, хамт баярлаж, хамт хэрэлдэж, хамт эвлэрч үзсэн. Бараг бүх package-ийг авсан гэсэн үг.
Гэхдээ нэг л өдөр тэр package-д багтаагүй update орж ирсэн. “Гадуур харилцаа” гэдэг нэмэлт функц. Тэр охин өөр залуутай харилцаж эхэлсэн. Харин би юу хийсэн бэ гэвэл… юу ч хийгээгүй. Зүгээр л “saltsgaa” гэдэг товч дарагдсан.
Салсан.
Тэгээд л жинхэнэ meme эхэлсэн дээ.