Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Altanzul 2026.03.19

“Сүүлчийн нулимс”

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
“Сүүлчийн нулимс”

“Сүүлчийн нулимс”

Туул тархины xopт xaвдapтай гэдгээ мэдсэнээс хойш сар орчим хэвтэрт байгаа билээ, гэвч ухаан бодол нь эрүүл саруулаараа тэрээр одоо л насаараа шахуу хэлэх гээд хэлж чадахгүй сэтгэлдээ нууж ирсэн үгээ нөхөртөө хэлэхгүй бол хожимдоно гэж дотроо бодно. Нөхөр Равдан нь ёстой л найранд гурван дуутай, наадамд гурван даваатай олон үггүй, ажилсаг нэгэн. Туул өөрийгөө их азтай бүсгүй бурхан халамжтай сайн, сайхан хань заяасан гэж ямагт бодон баяртай явдаг, хүмүүс ярихдаа Равдан азтай залуу ийм сайхан эхнэртэй гэж ярихыг нэг биш удаа сонсож байсан. Нэг хүүтэй, хүү нь холын аймгийн хүргэн болсон бөгөөд хүү охин хоёртой, хотод ажиллаж амьдардаг. Равдан хуучинсаг үзэлтэй хань ижилдээ хүн үнэнч байх ёстой гэж үздэг энэ зан чанар нь Туулд таалагдсан учраас гэрлэх саналыг нь хүлээн авах шалтгаан ч болсон байж мэднэ. Харин Туул залуудаа тэс өөр бодолтой явсан бөгөөд хоёр, гурван залуутай дотно харьцаатай явснаа нөхрөөсөө нуугаагүй. Равдан -Өнгөрсөн явдлыг чинь би сөхөхгүй ээ, миний хань байгаа цагтаа л чи минь ганцхан минийх л байгаарай гэж хэлжээ. Хосууд хоёр жил амьдрахад хүүхэдтэй болсонгүй. Равдан нэг өдөр дээд сургуульд сурч байх үедээ нэг гудамжинд бүр хамар хашаанд байсан эмэгтэйчүүдийн эмч болсон Болд гэдэг найзыгаа дагуулж ирлээ. Өтгөн хар хөмсөг, ширвээ сахалтай, дунд зэргийн нуруутай, цагаан залуу хотоос ирсэн үнэ төлбөргүй үзлэг хийж яваа эмч нарын багт ажиллаж байгаа гэв. Туулд тэр залуу үнэхээр их таалагдав, цай, хоолоор дайлж, Болд тэднийд амарч хоноод явав.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ