Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг2 2026.01.28

Манай нөхөр лүү залгаад чи авгайгаа тавиулж чадаагүй биздээ гэж хэлсэн байсан...

Misheel

Misheel

Зохиогч

5 мин
Манай нөхөр лүү залгаад чи авгайгаа тавиулж чадаагүй биздээ гэж хэлсэн байсан...

Намайг Ану гэдэг. Одоо яг гучин насны босгон дээр зогсож байна. Хөндлөнгөөс харахад би бусдын л адил жирийн нэгэн эмэгтэй, халамжит хань, энхрий үрийн ээж. Гэр бүлийн амьдрал маань тогтуун, нөхөр маань түшигтэй, амьдрал нэгэн хэвийн үргэлжилдэг байлаа. Гэхдээ хүний сэтгэл гэдэг юуг ч юм нэг л дутуу юм шиг, эсвэл хэтэрхий амгалан байхаас залхдаг юм болов уу, надад нэгэн залуу маш их таалагдаж эхэлсэн юм.

Тэр залууг анх харахад л цээжин дотор нэг юм "пал" хийгээд явчихсан. Хөөрүүн охин байхад төрдөг байсан тэр гэгэлзсэн мэдрэмж гуч дөхсөн эхнэр хүнд дахиж ирнэ гэж зүүдэлсэнгүй. Юуг нь нуух вэ, би түүнд үнэн сэтгэлээсээ дурлачихсан. Өглөө босоод л түүнийг бодож, толинд харахдаа өөрийгөө гоёж, гэрээсээ гарахдаа нэг л эрч хүчтэй болдог байлаа. Нөхрийнхөө ардуур муу зүйл хийхийг хүсээгүй ч, сэтгэлээ удирдаж чадахгүй, зүрхнийхээ гүнд түүнийг хайрлаад л, өөртөө нууцхан баяр баясгалан үүсгээд явдаг байв. Гэхдээ би хэзээ ч тэр залууд хайртай гэж хэлээгүй, хэлэх зориг ч байгаагүй. Гэр бүлийн минь үнэ цэн, хүүхдийн минь эцгийг хуурахгүй гэсэн миний зарчим намайг "нууцхан дурлагч" хэвээр үлдээсэн юм.

Энэ нандин, бас бага зэрэг шаналалтай нууцаа би ганцхан хүнд л итгэж ярьсан. Тэр бол миний хамгийн дотны найз Сараа. Бид арван жилийн ширээнээс эхлээд л бүхнээ хуваалцсан улс. Сараа миний яриаг сонсоод:

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ