Би 29 настай эгэл жирийн бүсгүй байна. Өөрийнхөө амьдралыг нуршаад байлгүй товчхон бичье гэж бодлоо. Би их сургуулиа төгсөөд нэг газарт шалгалт өгөөд ажилд орсон юм. Тэгээд хоёр дох жилдээ ажиллаж байхдаа ажлынхаа газрын нэг залуутай дотносч үерхэж байгаад нэг гэрт орсон. Эхэндээ мэдээж сайхан л байлаа. Бид хамт нэг байгууллагад ажилладаг ч өөр газар хэлтэст ажилладаг байсан юм. Ийм учраас манай найз залуу ажлынхантайгаа хааяа нийлж гадуур явна. Би ч хамт ажилладаг хүмүүстэйгээ гадуур дотуур явагдээ л гэж боддог байлаа. Би ажлынхаа хажуугаар мэргэжлээ дээшлүүлээд орой 8 цагаас тардаг байсан юм. Тэгээд нэг өдөр хичээлээ тараад утасдсан чинь утас нь холбогддоггүй ээ. Би ч гайхаад түлхүүрээ авч гарж ирээгүй учраас аавынхаа гэр лүү явлаа. Шөнө унтаж байтал нөхрийн найзынх нь эхнэр танайд нэг эмэгтэй ирчихсэн нөхөртэй чинь янз бүр болоод байна гэдэг юм байна. Би ч такси бариад очтол хамт ажилладаг хүүхэнтэйгээ /тэр эмэгтэй нь нөхөртэй, хүүхэдтэй, өөрөөс нь нилээн эгч/ нэг оронд байж байсан. Тухайн үед би яахаа мэдэхгүй гайхаж хоцорч билээ. Тухайн үед л салах байсан юм гэж үнэхээр харамсаж явдаг. Би уучилж эвлэрээд ахиж ийм зүйл гарахгүй байх л гэж бодсон. Гэрлэлтээ батлуулсан. Тэгээд л ар араасаа ажлын газрын хүүхнүүд, өөр хүүхнүүдтэй уулзаж учирч байсан нь ил болсоон. Apxи дapc xүүxэн шууxны ч хэрүүл тасрахаа байсан. Би ч хамаг цалингаа машины лизинг гэр орны аар саархан юманд зарцуулаад өөртөө ч олигтой нааж чадаагүй. Ямар сайндаа нүүрний будаг, хувцас хунар ч авч чадахааргүй амьдралын төлөө гэсэн хэцүүхэн эмэгтэй болоод 7 жилийг ардаа орхисон байсан. Энд тэнд оюутан үеийн таньдаг найз нөхөд таарахараа намайг яасан их өөрчлөгдөө вэ гэдэг байсан. Аргагүй л дээ муу хань ижилтэй хүн яаж л өнгөтэй өөдтэй харагдав гэж. Гэр бүлдээ огт мөнгөө зарцуулдаггүй хэрнээ хамт шоуддаг нийлдэг хүмүүсээ байнга дааж явдаг сурагтай юм билээ. Тийм болохоор ажлынхандаа их л нэр хүндтэй өөгүй сайн залуу. Цалин мөнгө, xүүxэн шууxны хэрүүл салахаа байгаад уурлахаараа намайг зoдчихоод хоёр, гурав хоногоор гадуур хонодог дараа нь юу ч болоогүй юм шиг ороод ирдэг. Ажил дээр ч таарахаараа юу ч болоогүй юм шиг байдаг. Ярилцахаар бүх л зүйл чамаас болсон гэдэг байсан. Би ч хамт олноосоо ичээд тэр бүх зүйлийг би нэг их ярьдаггүй бусдад мэдэгдэхгүй байхыг хүсдэг байлаа...
Өгүүллэг
2025.12.19
Ажлынхаа хүүхэнтэй нэг оронд байж байсан...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago