Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.16

Араараа тавиулж байхдаа таарсан хүүхэн бэ...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Араараа тавиулж байхдаа таарсан хүүхэн бэ...

Би уул нь завхай зайдан, шалиг хүн биш. Яагаад өөртөө ийм дүгнэлт энэ тэр хийдэг вэ гэхээр миний ойрхон нөхөрлөдөг хэдэн залуус бий. Тэд ч ёстой хүүхнүүдийг элдэвлэж өгнө дөө. Хөндлөнгийн улсууд ярихдаа намайг л амны фигур сайтай, хэнтэй ч сонирхолтой яриа өрнүүлж чаддаг харин танай найзууд гэж олигтойхон хүнтэй ч мэндлэж мэдэхгүй дүнхүү юмнууд гээд чи цаадуулдаа жаахан ч болов зөв ярих хичээл заагаач гэнэ. Яг үнэндээ бол эсрэгээрээ л дээ. Би тэдэн шиг хүүхнүүдтэй улаан халз хэзээ ч ярьж чадахгүй. Би хааяаа энд тэнд явж байгаад сайхан хүүхэн таарахаар өөрийн мэдэлгүй л дахин дахин хармаар байдагтаа дотороо өөрөөсөө ичиж “Би ер нь их шалиг нөхөр юм аа. Гайгүй хүүхэн харахаараа гөлөрчих гээд” хэмээн боддог байсан юм. Тэгсэн юу вэ? манай хэд ёстой завхайрна гэдгийг үзүүлж өгдөг байлаа. Би өмнөөс нь ичиж үхмээр юм болоод байхад тэд үнэхээр тоож байгаа юм алга. Тэгээд л би өөрийгөө шалиг гэж боддог байсан хөгийн бодол минь утаа шиг замхараад алга болсон. За за энэ бүгдийг нэг их дэлгэрүүлээд байлгүй гол зүйлдээ оръё. Өө...мартах шахлаа. Доор өгүүлэх зүйл бүгд болоод өнгөрсөний дараа манай гэрт чухам юу болсоныг миний найз надад яриад би одоо нийлүүлээд бичиж суугаа нь энэ. Би тэр үед нь өөр газар гол хэргээ мандуулаад явж байсан хэрэг шүү дээ. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л удаагын явдал гэдгийг хэлэх хэрэгтэй байх аа. Миний найз болох Нэргүй надтай чухал ажил яриад, 3-дахь өдрийн орой хоёулаа тэр тухай сайтар ярилцана гээд салсан юм. Би ч яахав “Тэгье 3-дахь өдөр хөгшин чинь ажилаа тараад гэртээ яг байж байнаа” гэсэн л дээ. Харин яг тэр өдөр би гэрт хүн хүлээж байгааг мартчихаж. Үнэнийг хэлэхэд би энэ хүүхэнтэй хааяаа таараад элдэв юм ярьж маазарч зогсохдоо “Гарцаагүй сайхан хүүхэн юм “ гэж дотороо нэг биш удаа дүгнэсэн дэг.Ажилаа тараад алхаж явтал тэр бүсгүйтэйгээ халз туллаа шүү. Надад бол шалихгүй зүйл байсан санагдах юм гэтэл өөрт нь энэ асуудал их чухал байгаа бололтой нэг тусламж гуйлаа шүү. Мэдээж би юу гэж шалихгүй, амархаан гэхэв дээ. “Жаахан бодох хэрэгтэй, яах бол” энэ тэр гэв. Нөгөө хүүхэн маань яав л яачих шинжтэй шургуу шалж эхлэв. Би ч дотроо бол түүнд туслахдаа дуртай байсан харин нөгөө “сайхан хүүхэн юм даа” гэх бодол минь чөтгөртэй ханьсаад адын хүсэл болж хувирлаа. Миний юу хүсээд байгааг ойлгосон уу эсвэл ямар ч аргаар хамаагүй өөрт хэрэгтэй асуудлыг иймэрхүү маягаар шийдэж сурсан юм уу? -Хоёулаа тэр “Бар”-нд жаахан суух уу? Гэж байна шүү. Би ч уухайн тас л: -Яахав тэгвэл тэгье гэж тэр зүгт хосоор алхаваа. Ганц шил пивээр эхэлсэн архидалт хоёр хоёр болж улмаар “сто” граммруу шилжив. Нөгөө хүүхэн бид хоёр эхлээд сүрхий ажил хэрэг ярьмаар байснаа “Бар”-нд үйлчилдэг хуулийн дагуу тэгс хийгээд л хормой хотны сэдэврүү эргэв ээ. Бид хоёр таазны бүжгийг чадмаг хийж, хэзээ язааны хос шиг хөтлөлцөн босож бүжин, тэврэлдэн суусаар нийлээд уджээ. Гэтэл гай газар дороос, гахай модон дотроос гэдгээр манай авгайтай сүүлийн хэдэн сард сүжирч давхиад байдаг болсон тэр хавийн “зурагтын мөнгө хураагч” хүүхэн “Бар”-нд орж ирээд намайг харалгүй хаачихав. Би бол түүнийг олж үзээгүй, олж харах ч ухаан байгаагүй юм. Мань хүүхэн жигтэйхэн сайхан юм олоод харсан хүн шиг л баяр хөөрөөр дүүрч, хөл гар нь хөнгөрөөд гайхамшигт сайхан мэдээгээ сэтгэлдээ нандигнан тээсээр манай гэрийн зүг өөртөө байж болох хамгийн дээд хурдаараа чавхдаа биз дээ бодвол. Яг тэр үед миний найз Нэргүй гэрт маань ирчихсэн намайг хүлээгээд, эхнэртэй минь элдэв шалдавын юм ярьж суутал эхнэр минь - Цаадах чинь одоо удахгүй ороод ирнэ. Орж ирээд л “Хөөе хоол” гэнэ шүү дээ. Чи зурагт үзээд сууж бай. Би гялс хоол хийхгүй бол болохгүй нь гээд гал тогооруу орж ажил даа ороод явчихаж. Гэтэл төд удалгүй хаалга балбаж найз маань намайг ирлээ гээд бодож сууж. Тэгсэн нөгөө ховны тулам мөнөөх чаралбаа чинь орж ирээд - За сайн уу Болороо гэснээ “Их сонинтой шүү” гэж - Тайван даа хө. Суугаач - Танай нөхөр хаачаав. - Мэдэхгүй алга л байна. Мэдэхгүй юу байхав ажлаасаа л ирж яваа биз. - Болороо хувцасаа хурдхан өмсчих. - Яасан бэ - Яах юу байхав ээ. Хоёулаа энэ доод талд байдаг “Бар”-нд очоодхоё. - Яах юм. - Хаана байгаа нь мэдэхгүй байгаа танай нөхөр дээр л очъё. - Юу яриад байгаа юм бэ. Май цай уу - Юун цай вэ? Ёооё...Болороо чи ямар сонин юм бэ. Танай нөхөр чинь доод “Бар”-нд нэг хүүхэнтэй сууж байна гэж дээ. Манай найз Нэргүйн яс нь хавталзаад л явчихаж. “Энэ муу ямар зэвүүн, новшийн хүүхэн бэ” гэж бодсон гэж байгаа. Ишш...чааваас амьхандаа л муу найзыгаа өмөөрч байгаа нь энэ юм биз дээ. Тэгсэн манай авгайгын царай хачин болчихсон...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ