Амьдралд муугаасаа сайн нь олон гэдэг үгээр энэ бичвэрээ эхлье даа. Гоё сайхан зүйл бишээ, гэхдээ нэгийг бодогдуулсан л зүйлийг сая суусан таксиныхаа жолооч ахаас сонслоо. 19-р хорооллоос офицеруудын ордон орох гээд таксинд сууваа. Яг офицер орох хангалттай мөнгө байхгүй байсан болохоор жолооч ахад мөнгөндөө тааруулаад ойрхон автобусны буудалруу хүргээд өгчихөөрэй ахаа гэлээ. Яг хаашаа хүрэх юм гэхээр нь офицер орноо, дүүд нь хангалттай мөнгө алга тэд л байна арай хүрэхгүй байх гэсэн. Тэгсэн жолооч ах -Зүгээрээ, ах нь байгаа мөнгөнд чинь л хүргээд өгье дөө, бага иддэг машинтай л гэж байна. Би ч баярлаад тэгвэл баярлана шүү ахаа, таных ямар машин бэ сая суухдаа анзаарсангүй л гэсэн Vitz гэдэг машин байгаа юмаа л гэж байна. Тэгээд өө гоё машин байна эмэгтэй хүн барихад гоё тэ энээ тэрээ гээд ойр зуурын юм ярьж байсан чинь тийм тийм гэж байснаа, -Ах нь олон жил замын үүдээс цемент зөөсөн том машин зөндөө л унаж байсан, саяхан оcолд ороод гэмтэлийн эмнэлэгт хэвтэрт хэвтсэн юм. Харин эхнэр маань эхний өдөр сахиад дараагийн өдөр нь гэртээ хариад хүүхдүүдээ нэг харчихаад ирье гэж гарч яваад тэр чигтээ явчихсан. Намайг тэр чигтээ ингээд дахиж босож чадахгүй хэвтрийн хүн болчихлоо гэж бодсон уу яасан гэрт байсан бүх зүйлийг хүүхдүүдтэйгээ аваад ахыг нь хаяад хөдөөний нэг залууг дагаад явчихсан. Ах нь хөдөө хотод байдаг бүх л ар гэрийнхэнрүүгээ залгаж байж тэднийгээ дуудаж хэдэн ах дүү хамаатан саднуудыхаа л ачаар хоёр хөл дээрээ босож ирлээ. Хоёр долоо хоногын өмнөөс л суга таягаа хаяад одоо овоо харин ингээд машин барихтайгаа болоод явж байна. Гурван сар хэвтэрт байсан хүн гэхэд ах нь их азтай ингээд босоод ирдэг гээд их л баяртайгаар надад ярьлаа. Би ч та амьдрах ёстой буянтай хүн юм байнаа л гэсэн. Хамгийн гол нь миний хэлэх гээд байгаа юм нь ахын хэлсэн хамгийн их гомдож байгаа юм нь “Ахыг нь ингээд хөл дээрээ бостол түшиж тулж байгаад, ядаж суга таягтайгаа явдаг болох үед маань орхиод явахгүй дээ л гэж ханилсан ханийгаа боддог юм. Бид хоёр арван найман жил ханилсан дундаасаа гурван сайхан хүүхэдтэй. Даанч энэ нэг юм хэвтэрт орлоо гэсэн шиг хөдөөний хүн дагаад явсан даа. Харин саяхан эхнэрээс маань
Өгүүллэг
2025.12.24
Нөхрийгөө хэвтэрт орлоо гэсэн шиг хөвсгөлийн залууг дагаад явчихсан...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago