Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.22

Төрөл садангийн хол нь дээр гэдэг үнэн юм байна...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Төрөл садангийн хол нь дээр гэдэг үнэн юм байна...

Сайн байна уу? Би одоо 26 настай. Өөрт тохиолдсон, тохиолдоод буй асуудлын талаар та бүхнээсээ зөвлөгөө авья гэж бодлоо. 2013 оны намар оюутан болж нэр бүхий улсын сургуульд элсэн орж амьдралынхаа эхний том алхамыг хийсэн юм. Оюутны амьдрал маань тийм ч дардан байгаагүй ээ, ааг нь ихэдсэн хар цай шиг дэндүү гашуун байсан даа миний тэр нас. Ээж аав минь хөдөө сумд малчин, ээж тэтгэвэр гэж сардаа 300 мянган төгрөг авдаг. Аав ажилгүй хэдэн үхрийн дэлэн өглөө оройгүй шувтарч миний сургалтын төлбөрийг төлнө. Бусдаас дутуу явуулчихгүй гэсэндээ өнгөтэй, өөдтэй бүхий л юмаа зарж, хадгалж байсан хэдэн төгрөгөө хүртэл шавхаж байж хоёрдугаар курст маань оюутны байранд оруулж байж билээ. 2013 онд нэгдүгээр курсийн шинэхэн оюутан хот гэдэг хүний хөл тасардаггүй том газар ирээд хамаатныхаа үеэл эгчийндээ байхаар болов. Төрсөн хоёр ах маань гэртээ байлгах боломжгүй гээд намайг оюутан болоод хотод ирэхэд хүлээгээд авах хүн тун цөөн байсан даа. Эгч маань ээжийн маань эгчийн хүүхэд. Дандаа apxи дарс ууна, найзуудтайгаа гадуур дотуур гарч орох их дуртай. Эгчийн ажил нь тараад л орой ажилтай юм шиг л apxидах гээд яараад гараад явна. Ирэхэд нь хоолыг нь хийж хувцсыг нь угааж боломжоороо сайхан л байлгах гэж их хичээдэг байлаа. Ээж аавд хэльюү гэвээс даанч бүр эс юм болоод орох оронгүй болоод дээшээ тэнгэр хол, газар хатуу гэдэг шиг л юм болох болов уу гээд ганц үг ган хийдэггүй байсан. Мaнжийн дapлал гэдэг шиг л эгчийн харцанд хоёр хавар, хоёр намрыг элээсний эцэст хоёрдугаар курсээ төгсөхийн алдад хавар эгчтэйгээ муудаж үүрийн 05:00 цагт гэрээс нь хөөгдөж чемодантай хувцас, хоёр хар үүргэвчнээс өөр юу ч үгүй уйлаад гарахад минь утсаа оролдоод буруу хараад хэвтэж байсан. Миний эгч, тийм л хатуу сэтгэлтэй байсан сан. Оюутан байхад хийж үзээгүй ажил тун ховор зоогийн газар цагийн угаагч, бараа хүргэлт, цагийн багш, зөөгч, бармен гээд л бүхий л ажлыг гололгүй шөнийн 04:00-с тарж цэвэрлэгээ энэ тэр хийж 05:00 гэж тарахад оюутны байр маань оруулахгүй, Өглөөний 08:00 хүртэл шөлөндөөд сууж байр орж хувцсаа аваад л хичээлрүүгээ ордог байж билээ. Одоо бодоход их л ядардаг байсансан. Тэгэхдээ би бууж өгөөгүй ээ...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ