Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Бөмбөгөр дээр өвгөнтийн архичид дундаас хуучин нөхрөө хайх гэж очоод...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Бөмбөгөр дээр өвгөнтийн архичид дундаас хуучин нөхрөө хайх гэж очоод...

Ундармаа мах чанаж шөлөнд нь банштай хоол хийн тэд сууж хоололцгоогоод Болдоод дэрний уутнаас нандигнан эвхсэн өмд цамц гарган өгөөд аавын маань хувцас өмсчих гарч ус цасанд орж хувцас хунараа сольж хүн төрхөндөө орж ав, чи минь яаж яваад өрөөсөн гараа юунд алдчихавдаа одоо наад хар усаа боль ээж чинь сайн биз дээ хэмээхэд Болдоо хэнгэнтэл санаа алдан үйлдвэрийн осолд ороод бараг жилийн өмнө л эмнэлэгээс гараад эргэж хариагүй муу ээж минь яаж шуухан байгааг бүү мэдээ гээд дахин санаа алдлаа. Болдоог халуун усны газар усанд орж байх хойгуур Ундармаа ойролцоох худалдааны төвөөс түүнд гутал хувцас авчирсан байлаа. Маргааш өглөө нь Ундармаа санаа зовох юмгүй өөрийнхөө гэрт байна гэж бодоод л тааваараа байгаарай манай ажил удахгүй сар амрана тэр үеээр хоёулаа нутаг явъя чи минь ээжтэйгээ уулзаж сэтгэлийг нь амраа би ч гэсэн ээж аавынхаа газар дээр очоод нутагтаа хэд хоног сайхан амарч байгаад ирцгээе заа би ажилдаа явлаа гээд гарчээ...

Маргааш өглөө нь Ундармаа санаа зовох юмгүй өөрийнхөө гэрт байна гэж бодоод л тааваараа байгаарай манай ажил удахгүй сар амрана тэр үеээр хоёулаа нутаг явъя чи минь ээжтэйгээ уулзаж сэтгэлийг нь амраа би ч гэсэн ээж аавынхаа газар дээр очоод нутагтаа хэд хоног сайхан амарч байгаад ирцгээе заа би ажилдаа явлаа гээд гарчээ. Гадагшаа гаралгүй тааваараа хэд хоног Мөнхжаргал хүүг эрхүүлэн гэрт байсан Болдоогийн царай өнгө орон сайхан болжээ. Арваад хоногийн дараа маргаашнаас манай ажил амрахаар болсон амрангуутаа нутаг явцгаанаа гэсээр инээд алдан Ундармаа орж ирхэд Болдоо баярласан шинжгүй баргар царайлан нэг л юм бодон гиеүүрэн сууна. Ингээд маргааш өглөө нь аажуухан сэрсэн Ундармааг босоход Болдоо байхгүй байлаа.

Нутаг явна гэхээр явхаасаа өмнө найз нөхөдтөйгөө уулзаад ирэх биз дээ зах гарч явах бэлтгэлээ базаая хэмээн санаад гарч юм хум бэлдэж яваад ирхэд Болдоо ирээгүй л байлаа. Маргааш өглөө нь эртлэн гарч нарантуул захаар өдөржин эргэлдэж Болдоогоо хайсан боловч тааралдсангүй. Нөгөөдөр нь мөн адил өдөржин хайсан боловч олсонгүй. Арваад хоног Болдоог хайж аргаа баран явахдаа...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ