Би сэтгэлийн гүн дэх зөрчилдөөнөө та нарт л дэлгэх гэсэн юм. Саяхан би хүнтэй сууж хүүхэд гаргаж хадмын нүүр үзлээ. Нөхөр хүүхэд 2-тойгоо 3-уулаа амьдардаг болохоор үнэхээр сайхан байдаг.
Манай хадам аав ээж 2 хотоос гадуур Сэлэнгэд хоёулаа ажилладаг болохоор 3,4 сардаа л 1 сарын хугацаатайгаар ээлжилж амарч ирнэ. Үнэхээр сайн хүмүүс гэж би хувьдаа боддог. Гэхдээ ойрд надад унэхээр хэцүү байна. Яагаад гэвэл манай хадам аав хадам ээжийг маань араар нь тавьдагийг, нууц амрагтай гэдгийг нь би мэдчихсэн юм.
Нэг удаа би санамсаргуй аавын утсан дээрх мессежийг, мэссэнжэрийн хаяг дахь захидал энэ тэрийг нь уншсан юм. “Хайраа хүлээж байя үнсье, хайртай шүү хүсч байна” ч гэх шиг…Тэдгээр мессежүүдийг уншаад би үнэхээр шоконд орсон. Яагаад гэвэл хадам аавыгаа би тийм хүн гэж бодоогүй. Аав амарч ирэх хугацаандаа гэртээ орой байх нь ховор нөгөө л нэг нууц амраг дээрээ очно эсвэл чатаар хүүхнүүдтэй танилцана. Үнэхээр жигшүүртэй…Мессэнжэрт орж чатлаж, янз янзийн хүүхнүүдтэй харилцаа холбоо тогтоодог. Би яах ч учраа олохгүй байна. Манай хадам ээж аавыг яаж тоосон юм бол доо гэмээр боловсролтой, царайлаг , гэр бүлээ ээж л авч явж бүх юмыг зохицуулдаг. Ер нь л бүх юмаараа ааваас илүү…
Хадам ээждээ хэлье гэхээр...