Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.22

Нөхрийгөө уурхайд ээлжтэй байхад найзтай нь буудал ороод...

admin

admin

Зохиогч

5 мин
Нөхрийгөө уурхайд ээлжтэй байхад найзтай нь буудал ороод...

Захиаг минь унших өдрийн мэндийг хүргье та бүхэнд. Амьдралд минь маш адармаатай, шийдэхэд хэцүү нөхцөл байдал үүсчихээд л энд захиа бичиж сууна даа. Намайг С… гэдэг. Нөхөртэйгөө суугаад нэг гэрт ороод арваад жил болж байна. Дундаасаа хоёр хөөрхөн хүүтэй. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй хоёр талд хөдөлмөрлөөд болоод л байна. Хоёр талд гэдэг нь нөхөр маань хөдөө уурхайд ажилладаг юм л даа. Би хүүхдүүдтэйгээ хотод байдаг. Нөхөр маань хөдөө хорь хоног ажиллачихаад гэртээ ирж арав хоног амраад явдаг. Гэртээ ирсэн арав хоногтоо хөөрхий минь унтаж идээд, ганц хоёр найзуудтайгаа хальт уулзсан болоод л буцаад явахаар болдог. Би ч энэ маягаар гэрт орж эм, гадаа гарч эр болж нөхөртэй ч юм шиг нөхөргүй ч юм шиг сонин завсрын амьдралаар амьдраад зургаан жил болжээ. Ер нь нөхрийгөө байхгүй хугацаанд их л ганцаарддаг байсан. Харин өнгөрдөг 9-p сард гэнэтхэн нэг орой нөхрийн маань дотны найзуудых нь нэг залгаж байна. Нөхөр ч хөдөө уурхай дээрээ ажилтай байж таарсан юм. Тэгээд утсаа аваад ярьсан чинь уугаад жаахан халчихсан бололтой байна. Тэгснээ надад хэлж байнаа -Чи надад таалагддаг, олон ч жил харж явлаа гээд. Тэгэхээр нь худлаа тоглож байна гэж бодоод жаал яриуллаа. Тэгсэн нэг л биш үнэн болоод явчлаа шүү. Тэр бас яг нөхрийн маань ажилладаг уурхайд ээлжээр ажилладаг юм. Ээлж нь харин манай нөхрөөс зөрөөд, нөгөө ээлжинд нь гардаг юм. Тэгээд тэр өдрөөс хойш үе үе залгаж сонин хачин гээд элдэв зүйлс ярьдаг боллоо. Нөхөр бол огт мэдэхгүй л яваад байсан. Би ч нөгөө нөхрийгөө явахаар ганцаардаад байдаг хүн чинь нэг мэдсэн утсаар ярьдаг хүнтэй болоод бүүр дасах маягтай болчихсон байж байна. Би өөрөө арай ч ийм зүйл болно гэж бодоогүй, зүгээр л ойр зуурын юм яриад найз нөхдийн холбоотой байя гэж бодож байсан ч байдал эсрэгээрээ болоод эхэлсэн. Надруу орой болгон хайрын шүлэг явуулна, ямар хоол идсэн яасан ийсэн, өдөр юу хийсэн гээд бүх юманд маань ач холбогдол өгч асууж анхаарал тавьсаар. Хоёр сар гаруй хугацаанд нөхрийгөө байхгүйд мессеж бичилцэж, утсаар ярилцсаар нэг өдөр уулзахаар боллоо. Уулзаад ганц хоёр пиво уучихаад яагаад ч юм мэдэхгүй бодох санах юмгүй л хамт шууд зочид буудалруу орсон. Тэр намайг үнсээд хувцас тайлах гэхэд нь гэнэт би ухаан орсон. Яагаад ч нөхрийгөө хуурч, гомдоож чадахгүй юм байна лээ. Иймээ тиймээ зүйл юу ч бололгүй шууд гарч гүйж яваад такси аваад гэртээ харьсан. Тэгээд тэр өдрөөс хойш би тэрнээс аль болох харилцаагаа таслах гэж үзсэн ч одоо болтол чадаагүй байна. Сүүлдээ би хариу бичихгүй, залгахаар нь авахгүй байсан чинь -Би чамайг надтай уулзаж учир гэж шахахгүй, гэхдээ харилцаагаа ингээд дуусгахыг хүсэхгүй байгаа болохоор

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ