Би axыгаа үзэн яддаг. Tүүнийг харах бүрт л “Би яагаад ийм хүний дүү бoлоод төрчиxсөн юм бол оо?” xэмээн дотpоо шивнэж axыгаа улам бүр үзэн яднa. Ax маань oдоо их cyргуулийн оюyтан. Oюутан ч гэж, oюутан байх байсан. Tэр 8 дугаар ангидаа cyргуулиасаа гарчиxcан болoxоор, одoo сургуульд сурдаггүй. Нaмайг бага байхад аав, ээж тэгээд ax бид 4 xaмт ocoлд орж, ээж аав хоёр минь нac баpсан. Би xapин яг тэр үеийг сайн caнадаггүй юм. Axын минь xoёр хөл мэдээгүй болж, xөдлөхөө больсон. Xoёр дyгyйт тэргэнцэрээ хоёр гapаараа эргүүлэн ийш тийш явж байгaaг нь xapахаар миний зэвүү хүрч, улaм жигшдэг...
Яагаад заавал ийм хүнтэй намайг үлдээгээд явсан юм бол гэж бодон аав, ээжийгээ ч зүхэх үе байдаг. Ах минь машин замын голуур явж бохь, тамхи тариахан зардаг. Машинуудын дундуур явахад нь аз таарвал хүмүүс түүний зарж буй зүйлээс худалдаж авна, аз таарахгүй бол хүмүүсийн хараалыг өөр дээрээ урсган адлуулна. Манай Монголчууд өөрөөсөө дор хүнтэй яаж харьцдаг билээ дээ.
Нэгэн өдөр манай ангид эцэг эхийн хурал зарласан юм. Мэдээж би эцэг эхийн хурлыг үзэн яддаг. Ахыгаа сургууль дээрээ авч ирэхийг хүсдэггүй болохоор эцэг эхийн хурал болгоноор хажуу хашааны Ганаа ахыг гуйна. Тэр ах хар усанд дуртай учир гуйх бүртээ ахынхаа долоо хоног бүр хоол авч идээрэй гэсэн таван мянган төгрөгөөр жижиг шилтэй apxи барьж орно. Би ахынхаа өгсөн мөнгийг аль болох үрчихгүй шигтхэн цуглуулахаа л боддог.
Эцэг эхийн хурал эхлэх дөхөж хүүхдүүдийн ээж аав нар инээмсэглэн орж ирээд хүүхдүүдээ үнсэнэ. Ямар атаархмаар гээч. Хурал эхлэх цаг болох үед Ганаа ах ирсэнгүй харин миний хамгийн их ирүүлэхийг хүсдэггүй хүн тэргэнцрийнхээ хоёр дугуйг эргүүлсээр нүүрэндээ инээмсэглэл тодруулан орж ирсэн. Хуучирч муудсан ороолт, урагдаж элэгдсэн куртикийг нь хараад л ангид байсан эцэг эхчүүд мөн манай ангийнхан чив чимээгүй болчихсон.
“Уучлаарай багш аа, хоцорчихлоо. Би Анугийн ах нь байгаа юм аа.” гэж хэлэхэд нь миний нүүр байдгаараа улайн түүнээс маш их ичсэн гээч. Тэр миний хажууд ирээд “Ах нь хоцорчихлоо. Миний дүү их хүлээв үү?” гээд инээхэд нь би хариу дуугараагүй юм. Би дотроо ихэд урам хугарч бас гайхаж байсан юм. “Ах яаж эцэг эхийн хурлын талаар мэдсэн юм бол. Бас яагаад Ганаа ах ирээгүй, ах яагаад заавал өөрөө ирсэн юм бол?” гэж.
Эцэг эхийн хурал дууссаны дараа бид хоёр сургуулиас гаран гэрийн зүг явцгаалаа. “Даарч байна уу? Ахынхаа ороолтыг зүүчих” гээд халтайсан ороолтоо хүзүүнд минь зүүлгэх гэж зүтгэх үед нь би тэсэлгүй “Та ямар ядаргаатай юм бэ? Яагаад ирж байгаа юм? Би таныг харахыг хүсэхгүй байна!” гэж хэлээд ороолтыг нь газар авч шидээд түрүүлээд гүйчихсэн юм.
Ах нэрээр минь араас зөндөө дуудсан ч, би түүнийг үл тоон урагш л харан гүйж байсан юм. Гэртээ орохоосоо өмнө хажуу хашааны Ганаа ахтай таарахад нэл apxи үнэртүүлчихсэн явж байсан. Миний өөдөөс шарласан шүдээрээ ярзайн инээгээд “Өө ахын дүү, эцэг эхийн хурал нь хэзээ гэлээ?” гэхэд нь би шууд л гэр рүүгээ явж орсон юм. Бөөрөнхий жижигхэн Монгол гэртээ ороод би ширээн дээрээ цүнхээ тавих үедээ анзаарсан юм.
Ах минь миний ширээн дээр үлдээсэн эцэг эхийн хурлын тухай тэмдэглэсэн жижигхэн цагаан цаасыг хараад ирсэн байж. Удсан ч үгүй хашааны хаалга онгойх нь сонсогдож ах орж ирлээ. Түүний халтайсан хувцас нь шороонд хөрвөөсөн үү гэлтэй, бүр ч илүү халтайсан харагдана. Бодвол миний шидсэн ороолтыг авах гэж тонгойж байгаад унасан бололтой.
Маргааш нь хичээлдээ ирэх үед манай ангийн хүүхэд над дээр ирээд “Танай ах чинь траншенд амьдардаг юм уу? Бас хөлгүй юм уу?” гэж дооглоход ангийнхан ч дагаад пэр хийтэл инээсэн. Энэ үед миний ахыгаа гэсэн үзэн ядалт бүр ч илүү нэмэгдэж зүгээр л ахыгаа ахиж хармааргүй санагдсан. Энэ үеэс хойш би ахтайгаа юу ч дуугарахаа больсон юм. Ах руугаа харах үед ах минь над руу өнөөх л янзаараа инээмсэглэнэ. Түүний тэр инээмсэглэл зүгээр л маш онцгүй.
Би ахтайгаа дуугарахгүй байх хугацаандаа байдгаараа мэрийн хичээлдээ улам илүү анхаарч, мөн нэгэн жижигхэн хүнсний дэлгүүрт худалдагч хийж эхэлсэн. Яагаад вэ гэвэл би ахаасаа хурдан салж, тусдаа гарахыг юу юунаас илүү хүсэж байсан минь энэ юм. Энэ эрчээрээ би гурван жилийн нүүрийг үзэж эцэст нь арван жилээ төгсөөд их сургуульд өндөр оноотойгоор орж, тэтгэлэг хүртэл авч чадсан.
Мөн би энэ хугацаандаа цуглуулсан мөнгөөрөө хажуу өрөө түрээслэн, тусдаа гарахаар болсон юм. Умгар жижигхэн гэртээ ирэх үед ах минь хоол хийчихсэн, аль чадахаараа л ширээ засчихсан сууж байсан. “Өө ахын дүү ирээ юу? Алив суучих. Миний дүү их сургуульдаа орж чадсан гэсэн байх аа? Мундаг шүү ахын дүү. Хоёулаа тэмдэглэнэ ээ.” гэхэд нь би яагаад ч юм ерөөсөө магтуулсан санагдаагүй. Би чив чимээгүй очоод халтайсан чимданаа орон доороосоо гарган хувцас хунараа баглаж эхлэхэд ах минь гайхаж “Миний дүү хаачих нь вэ?” гэж асуухад нь “Шинэ гэр рүүгээ харилаа. Өнөөдрөөс би энд амьдрахгүй” гэж хэлээд хаалга руу зүглэх үед ах минь ахиж юу ч дуугарсангүй.
Хойш хальт харах үед тэр өнөөх л янзаараа өөрийн хөл болсон тэргэнцэр дээрээ суун над руу харж байсан юм. Би ч гэсэн гараад л явлаа. Шинэ түрээсийн өрөөндөө ирэхэд гэрээс минь хамаагүй тохилог бас тухтай санагдаж байсан. Үүнээс хойш би ахаасаа холбоогоо тасалж...