Дахин нэг усан үзэм ягаахан уруултай “үнсэлцлээ”. Хэл бас зүгээр байсангүй ээ, үе үе үзүүр нь цухуйна. Сүмбэн цагаан хуруу усан үзмийг ам руу лав оруулахад хэл буцаан түлхэж,”хөөрхий” усан үзмээр наадах шиг болно. Үнэндээ усан үзэм биш надаар наадах шиг. Ямар нэг зүйл рүү урин дуудах мэт. Энэ үйлдлийг нь сэмхэн ажиж суугааг эхнэр минь анхаарах сөхөөгүй телевиз шимтэн үзсээр…
Телевизийн тусгай эротик сувагтай болсон нь нэгэн бодлын зол мэт. Хүүхэдтэй болоод гэртээ сууснаас хойш тэр минь сав л хийвэл уурлаж, бухимдах гээд л нэг л болж өгөхгүй байсансан. Харин энэ суваг нээгдсэнээр эхнэр минь шинэ “найзтай” болж, уйтгарлах завгүй болжээ. Урьд нь би зөвхөн эрчүүд л бүсгүй хүний гоо бие, сайхан зүсэнд дурладаг гэж бодож байсан. Үнэндээ бүсгүйчүүд ч нэгнийхээ гоо үзэсгэлэнг биширдэг гэдгийг сүүлийн хэдэн орой хачин ихээр мэдэрлээ. Тэр минь гоо сайхандаа анхаарч, битүүхэндээ улам халуухан болоод байх шиг. Би бодохдоо телевизийн сувгийн ач болов уу хэмээн таамаг дэвшүүлнэ. Магад эхнэр минь зурсан юм шиг хөх, өгзөгтэй эдгээр бүсгүйчүүдэд атаархсан байж болох. Энэ атаархал нь түүнийг өөртөө анхаарахад хүргэжээ. Сайхан л хэрэг. Гэнэт надад түүнийгээ хэн нэгнээс хачин ихээр харамлах сэдэл төрөв. “Өөр хэн нэгэн түүнийг минь өөрийн болгохыг хүсвэл яана?! Ягаахан уруулыг нь шимэн үнсэж, зөвхөн надад л зориулагдсан биеийг нь “амталбал”… за юу гэж дээ…” Ийн өөртэйгөө зөрчилдөн суутал дотоожин дотор нойрсож байсан эр хүний бэлэг тэмдэг минь босоод ирэх нь тэр…
Эхнэр минь телевизийг, харин би түүнийг “үзсээр” л. Түүнийхээ ийм их үзэсгэлэнтэйг бараг мартах шахаж. Хээрийн янзага шиг эрх танхи жаахан байхад нь өдөр шөнө гэлтгүй алинд ч гэрийнх нь үүдээр эргэлдэн байж авч сууснаа бодохоор өөрөөсөө үргэлж “чи Хуланг жаргааж чадаж байна уу?” гэж асуумаар. Хөх нь л жаахан унжсан болохоос тэр минь сайхан “амьтан” хэвээр шүү. Харин ч хүүхэд төрүүлээд жинхэнэ боловсорч гүйцсэн жимс болсноо тэр минь мэддэг болов уу. Ингэж бодох зуураа би буйдангаас зөөлөн босч түүнийхээ дэргэд суув. Тэр минь усан үзэм, телевиз хоёртоо анхаараад юун намайг тоох. Гараас нь усан үзмийг авч чулуудчихаад өөр лүүгээ татан уруул дээр нь зөөлөн шимлээ. Түүнийгээ эр эмийн жаргалын ажил руу уриалан дуудаж байгаа минь энэ. Аажмаар би хунгийнх шиг эмзэг цагаан хүзүүг үнсэн, хэлээрээ зөөлөн ирвэгнүүлэн долоож, хааяа хааяа хүчтэй шимэхэд түүний минь амисгаа түргэсч, цамцнаас минь зууран...