Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.27

Манай ёсонд эрэгтэй хүүхэд төрөхөд хэдэн сарын дараа эрхтнийх нь...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Манай ёсонд эрэгтэй хүүхэд төрөхөд хэдэн сарын дараа эрхтнийх нь...

Энэ явдал нэлээд хэдэн жилийн өмнө болсон гэдэг. Манай нэг найз маань Баян-Өлгий аймагт гурван жил цэргийн алба хааж байхдаа эл явдлыг нүдээр харж мэдсэн бөлгөө. Тэдний ангид цөөхөн монгол цэрэг байдгийн ихэнх нь баруун аймгийнх.

Эхэндээ хэл мэдэхгүй, зан зангаа авалцаагүй тал бүрээс нийлсэн болохоор тийм ч таатай байсангүй. Гэвч эрчүүд болсон хойно нэг мэдэхэд л танилцаж дотносон сайн найз нөхөд бололцжээ. Манай застав хилийн ойролцоо аймгийн төвөөс зайдуу болохоор ганц нэг цэргийн даргын авгай, гал тогооны хэдэн бүдүүн хүүхнийг эс тооцвол эмэгтэй хүний бараа үнэхээр ховор.

Би очсон даруйдаа Жекей гэдэг нуруулаг, том алаг нүдтэй, буржгар үстэй ер нь сүрхий царайлаг казах залуутай сайн найз бололцож, овоо ч ойлголцдог боллоо. Бид хоёр бусдыг бодвол их л сүрхий дотно, байнга хамт явдаг байсан болохоор зарим нь биднийг “гомо” ч хэмээдэг байлаа. Үнэндээ бид хоёрын дунд зөвхөн л сайн найз нөхдийн холбоо байсан хэрэг.

Хааяахан гарах амралтын цагаар хэд хэдээрээ бөөгнөрөн суугаад элдвийг ярьж гарна. Ярианы сэдэв маань нэг л мэдэхэд охид хүүхэн рүү орчихсон байна. Эрчүүд л болсон хойно юу эс ярих вэ. Ид жагсч яваа насандаа эмэгтэй хүний бараа харж, бие сэтгэл, хайр энхрийллийг мэдрэхгүй явна гэдэг өдгөө цагт бол тийм ч амаргүй гэдэг нь мэдээж хэнд ч атугай ойлгомжтой.

Жекейгийн гэр аймгийн төвд байдаг болохоор үе үе чөлөө аваад алга болж орхино. Гурав хоногийн дараа бөөн сонинтой гэсээр хоол хүнс, ааруул өрөм болсоор орж ирнэ. Сэргэлэн энэ эрийг сайн таних нэг нь хүүхний тэнгэртэй хэмээдэг нь ортой үг байлаа. Жаахан хүүхэмсэг занг нь эс тооцвол тэрбээр хэн ч харсан үнэхээр дурламаар сайхан эр.

Жекейг чөлөөгөөр гараад ирсэн өдөр цэргүүд манай тасагт цугларч түүний яриаг амтархан сонсоно. Үнэхээр тэр гурав хоногт аль хэдийнэ хэд хэдэн хүүхнийг “үзчихсэн” ирнэ. Тэгээд л нөгөө явалдсан хүүхнүүдийнхээ тэр нь тийм, энэ нь ийм гээд ёстой л өнгөтөөр ярьж гарна. Тэр үед түүний яриаг сонсч суусан цэргүүдийн тэвчээргүй нэг нь өмдөндөө тавьсан байх нь олонтаа.

Нэг удаа Жекей амласан ёсоор намайг дагуулан гурав хоногийн чөлөө авч аймгийн төв рүү явав. Бид ч тэдний гэрт ирж цай унд бололцон, усанд орж сайхан амраад оройхон тэр намайг дагуулан гарлаа. Учир нь өнөөх өнгөтөөр ярьж, цэргүүдийг өмдөнд нь тавиулдаг ажлаа үзүүлж бас зааж өгөхөөр явж буй нь тэр.

Бид хоёр явсаар аймгийн төвдөө л хамгийн дажгүй гэгддэг “Венера” хэмээх бааранд орж булангийн суудалд тухлан шар айраг, зуун грамм захиалав. Удсан ч үгүй хэдэн хүүхэн шаагилдан орж ирээд дуу чимээ бололцон сууцгаав. Нэг л газрын хамт олон бололтой тэдгээр хүүхнүүд ямар нэгэн баяр тэмдэглэсэн бололтой нэлээд халжээ. Жекей ч намайг нударч:

-За дуртай хүүхнээ сонго гэх нь эгээтэй л дэлгүүрээс бараа сонгохтой адилхан санагдаж би өөдөөс нь гайхан харвал тэрбээр нүдээ ирмэн:
-Зүгээр ээ, санаа зоволтгүй, би яаж ийгээд өвөрт чинь хийчихэж дөнгөнө гэв.

Уусан жаал архиндаа би ч зориг орж ширээний буланд биеэ барьсхийн цомцойн суух урт хар үстэй даруухан байрын хүүхнийг заалаа. Удсан ч үгүй хөгжим хангинан хүмүүс бүжиглэж эхлэв. Жекей намайг дагуулан босч нөгөө хэдэн хүүхний ширээг зүглэв. Биднийг очиход тэд их л гайхсан бололтой харж байсан боловч цаанаа өдсөн маягтай жуумалзан инээлдэцгээнэ. Жекей ч тэднийг урьж, босохгүй нэгнийг нь татаж босгоод:

-Алив хүүхнүүд ээ, бүжиглэцгээе. Уйтгарлаж суугаад яах юм хэмээн хошигнон өөрөө дунд нь орон бүжиглэж эхлэв. Би түүнийг ийм сайхан бүжиглэдэг гэж санаагүй байсан болохоор өөрөө ч гайхан харсаар байлаа. Хөгжмийн дуу улам чангарч хүүхнүүд ч нэлээд халж байгаа бололтой зэрэгцэн дуу нь чангарч сэтгэл нь хөөрч...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ