Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.25

Өлсгөлөн бэлтрэгнүүдийг нь тэжээсэн залууд эх чоно хариу барьжээ...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Өлсгөлөн бэлтрэгнүүдийг нь тэжээсэн залууд эх чоно хариу барьжээ...

Энэ явдал Өмнөгөвь аймгийн өмнө хэсэгт болжээ. Өвөл маш хүйтэн болж, газар дэлхий цасанд дарагдан өвс ногоо муу хэдэн мал нь идэх юмгуй айл хунар байж суухын аргагуй зутарч эхэллээ. Бүл чадал сайтай айлууд нь нүүдэл хийж газрын харыг бараадан нүүсэн ба нэгэн залуу жирэмсэн эхнэрийн хамт хэдэн малтайгаа хоцрохоос өөр аргагүйд хүрсэн байв. Цаг хугацаа өнгөрч эхнэр нь ч төрөн хүүтэй болж, хүйтний эрч арай зөөлөрч хаврын сартай золгоход цөөхөн хэдхэн мал үлдсэн байсан ба зуданд ихэнхийг нь тавиад туусан байлаа.

Нэгэн өдөр гэрийн эзэн тэнгэр гайгуй болохоор ойр хавийнхаа газрыг сониучлан гэрээс нэлээд хол дов толгодоо тойрон явж нэгэн уулын ам өгссөн хавцлын эхэнд ирэв. Хавцлыг даган өгстөл ам нь нэлээд нарийслаа. Гэтэл яг тэр нарийссан хэсэгт хэдэн бэлтрэг байсан ба тэд маш туранхай үнэхээр өлссөн хоолгуй удсан бололтой байжээ. Өлөгчин эх чоно нь тэр үед байсангуй. Залуу гэртээ эргэн ирж эхнэртээ энэ тухай сонирхуулан ярьтал Эхнэр нь амьтан хүн ялгаа юун тэр өлссөн бэлтрэгнүүдэд гадаа буй зуднаар үхсэн мальн сэгнүүдийг хэсэглэн хувааж аваачиж өгөхийг санал болгожээ. Залуу ч сэгээ даахаараа шуудайнд хийж бэлтрэгнүүдийн ойролцоо хавцал руу аваачиж хаядаг болов. Цаг хугацаа ч арай наашилж гаднах сэгээ ч зөөж дуусах үед бэлтрэгнүүд ч сүрхий хөдөлгөөнд оржээ. Нэг өдөр хавцал руу дөхөөд очтол нөгөө хэдэн бэлтрэг эх чоно бүгд байхгүй болсон байлаа.

Нэлээд хэдэн хоногийн дараа шөнө дунд унтаж байтал гэнэт л гэрийнх нь гадаа эргэн тойронд нь чоно улилдан, хашаан дахь зуднаас үлдсэн хэдэн хонь ямаа нь үргэж, эхнэр нөхөр хоер гарахаас ч айн хэзээ хаалга зад онгойн чононууд ороод ирэх бол гэхээс сүнс нь зайлах дөхжээ...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ