Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Altanzul 2026.02.28

Хүчит шонхор махны зах хуучны болсон явдал....

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Хүчит шонхор махны зах хуучны болсон явдал....

Хоёр мянгаад оны эхээр, би хүчит шонхор захыг 2 кантинартай махны зоорь байхад нь ченж дээр ачигч хийдэг байсан юм. Тэр өдөр нилээн шөнө болчихсон. Надаас гадна өөр кантинар дээр ачигч хийдэг Булган гэх залуу. Сэлэнгэ, Дорнод хоёроос 30 дээр ачсан гулууз мах нар ирнэ гээд чилээтэй хүлээж суулаа. Миний ажил буулгах, ачих л гэсэн 2 үүрэгтэй. Нэг мэдэхэд сандлынхаа нурууг дэрлээд хэсэг унтчихаж. Ханын цаг руу харвал үүрийн 4 болж байх юм. Гадаа машин хангинаад л утаа баагуулаад ороод ирсэн. Шууд юм бодолгүй малгайгаа углаад, урдуураа бүпүчик зүүгээд Булганыг мөр лүү нь нэг нудрангаа, ирций шүү хөөё гээд дундуур дуу аваад гарч одсон юм. Машины жолооч Хүрэлбаатар гээд настайвтар ах. Би шууд ямар орой орж ирж байх юм? Гэж асуухад, харин замд түгжээ мултраад хэдэн гулууз газар хөглөрөөд өөрөө ачиж хөгөө чирлээшт гээд уцаартай хэлэхэд нь ардаас Булган гарч ирлээ. Тэвш рүү зүүгдэж авираад гарт таарсан барьцтай яс болгоныг Булган руу чулуудаж, дундуур нь амьсгаа авч булчингаа суллангаа тамхи асаавал, доороос Булган хөөш хөөш гээд дуудаад салсангүй. Би толгой зухуйлгаад яасан? Гэтэл нэг үстэйгээ холилдсон хаа гуя үзүүлээд энэ хараа гээд бүүр сонирхол татаад уналаа. Үсэрч буугаад бүүр ойроос үзвэл ээ бүү үзэгд, ёстой шижгийн, дотор арзганамаар. Тэр үхрийн гуя нь дээр хүний үс дээрээс нь хэнийх нь гэж мэдэхгүй үеээрээ тасарчихсан чих шөрмөснийх нь хажуугаар сүлбээд орчихож. Хамгийн аймшигтай нь хүний чих. Амаа дарах гэхээр гар цустай холилдчихсон, ойртуулах гэхээр хамар цоргиостой. Булган амандаа үйлдвэрийн мах даа, энэ чинь Сэлэнгээс ирсэн гэхээр бараг хойноос Алтанбулгаар л орж ирж байгаа байх даа гэхэд, За ядаж Монгол хүнийх биш юм даа гээд дотор бага зэрэг тавирлаа. Мөрлөөд шидэж байх дундуураа анзаараад явахаар шийдээд барьсан тавьснаа сайн шинэчилж шидсээр бараг шижүүр гаралгүй тэвшний арийн гүүзүүн дээр цөөхөн хэдэн гулууз үлдлээ. Хөлс нилээн цавирчихсан. Үнэр танар гэж авах юм байхгүй. Манайд ирдэг байсан мах одоо бодох нээ, адуу, үхэр, бод, бог хамаагүй ачигдаад харин хэдэн муу ачигчид л ялгаж өрдөг байж дээ. Адууны богино гуя барьцалж татаад өргөх гэтэл гаранд нэг зүйл зунгааралдаж тээглээд хөвч шөрмөс гэлтэй зүйл зууралдаад буцаагаад алдчихлаа. Хажуу тийшээ хөндийлж шидээд доор нь юу байсанг харвал, би хойшоогоо тэвшин дээр бөгсөөрөө хүчтэй ойчоод суучихсан. Би амьдралдаа тийм зүйл үзэж хараагүй, харахыг ч хүсдэггүй зүйлээ хажуунаас нь харчихсан. Надад дараа нь юу болох бол биш одоо л яаж энэ новшийн зүйлээс холдоно оо л гэж бодогдож байж билээ. Тэр махны доор хүрэн улаанаараа эргэлдэж нүүр зүс нь харагдаж танигдахын аргагүй, хүзүүгээрээ тасарчихсан хүний толгой байсан. Хэсэг цочроо гарахгүй гөлрөж суух зуур Булган, яаав хөгшөөн гээд тэвш рүү зүүгдэж толгой зухуйлгаад харахдаа өнөө зүйлийг анзааралгүй яг хажууд нь үсрээд буучихсан. Би сандарсан даа хүүхэд шиг хуруугаараа тийчлэн зааж үг хэлж чадалгүй тэвдэж ядтал Булган өнөө толгойн зүг рүү хараад зог туссан мал шиг л чимээгүй хөдөлгөөнгүй болчихов.....

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ