Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Эрдэнэт рүү захиралтай томилолтоор яваад буудалд 1 ортой 1 өрөөнд ороод...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Эрдэнэт рүү захиралтай томилолтоор яваад буудалд 1 ортой 1 өрөөнд ороод...

Сайн уу. Би өөрийн амьдралд өрнөөд буй зүйлээ цаашаа яахаа мэдэхгүй энэ сайтыг уншдаг хүмүүсээс санаа олж авахаар ийнхүү бичиж байна. Би гайгүй мэргэжил боловсролтой, эхнэр хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг залуу. Гайгүй цалин сайтай ажилд орсон болохоор санхүүгийн хувьд төвөггүй жаргалтай сайхан л амьдарч байна. Орох орон, унах унаатай бусдаас нэг их илүү гараад байхгүй ч хэр хэмжээнд минь таарсан гэр бүлд минь хүрэхүйц под хийгээд яваад л байна. Саяхныг болтол төрийн байгууллагад ажиллаж байгаад өөрийгөө хөгжүүлье, цалин сайтай ажилд оръё гэж бодоод ажлаасаа гараад хувийн нэг гадаадын хөрөнгө оруулалтай компанид ажилд орлоо. Анх захирал маань ажилд орох ярилцлагыг маань хийж байж билээ. Манай захирал надаас хэдэн насаар эгч нөхөргүй ганц бие эгчмэд бүсгүй байдаг. Ярилцлагад орж байхад захиралтайгаа хэд хэд харц тулгараад авсан. Би ч гайгүй цалинтай ажилд орохын тулд хүний нүүрлүү харж ярих нь үнэнээсээ ярьж буй хүний шинж гэдэг үг санаанд ороод захиралруугаа зоригтой нүдрүү нь харж байгаад л ярилцаж билээ. Тэгээд ажилд ороод удаагүй байхад нэг өдөр захиралтай хамт харилцагчтай гэрээ хийх ажлаар Эрдэнэтрүү машинтай нь хамт явсан. Буудалд нэг ортой нэг өрөө захиалчихсан байсан. Хамгийн үнэтэй өрөө нь байсан. Би тэгээд аргагүйн эрхэнд буйдан дээр унтсан. Шөнө юу ч болоогүй зүв зүгээр л хоносон л доо. Би их санаа зовж хоносон. Түүнээс хойш байнга өрөөндөө дуудна. Ямар ч ажил байсан надаас зөвлөгөө авна. Намайг гэр бүлтэйг минь мэднэ л дээ. Надруу халдъя гээд чадахгүй байгаа нь нүүрнээс нь илт харагддаг. Нэг удаа ёоё бүр гар даарчихлаа гэснээ миний гарыг хардаа гээд гараас минь атгаад. Чи ямар гоё дулаахан юм бэ гээд гараа бараг энгэр заамлуу хийнгээ алдаад ашгүй хүн орж ирээд больсон. Бас нэг удаа ажлын шугамаар бид хоёр харилцагч компанийн хэдэн хүмүүстэй хоол идсэн юм. Тэгээд дуусаад гараад ирсэн чинь оройтох байх гээд жолоочоо гэрлүү нь явуулчихсан болохоор чи намайг хүргээд өг. Бас манайхруу надтай хамт гэрт энэ бичиг цаасыг оруулаад өгөөч гэхээр за тэгье гээд гэрт нь ортол намайг чи цэвэрхэн аятайхан залуу зүгээр л ямар ч юм бодохгүй заримдаа уулзаж байя гээд надруу унтах гээд чичирсэн. Тухайн үед нь би сандраад нүдний өмнүүр эхнэр хүүхдүүд амьдрал минь харагдаад -Ажилтан, захирал хоёр шиг л байсан нь дээр байхаа гэж хэлээд зугтаах нь холгүй гараад явж билээ. Тэгээд харин дараагаар нь

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ