Тиймээ би үндэсний үйлдвэрлэгч арван хуруугаа хөдөлгөн урласан зүйлээ хүссэн сонирхдог зүйлээ урлан бүсгүйчүүдэд түгээдэг нэгэн бүсгүй байна. Эмэгтэй хүн гурван төрөл байдаг юм шиг санагддаг. Эхний хэсэгт удирдагч манлайлагч байх хүсэлтэй эмэгтэйчүүд. Энэ эмэгтэйчүүд 30 нас гарсан хойноо гэр бүл зохиох юм уу эсвэл огт гэр бүлгүй явсаар дуусдаг. Xүчтэй эpx мэдэлтэй учраас эрчүүд ойртохоос татгалздаг юм шиг. Дараагийн хэсэгт гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүсэгч эмэгтэйчүүд. Энэ эмэгтэйчүүд өөрийнхөө өсөх дэвших боломжийг хааж мөрөөдлөө орхин эр нөхөртөө үнэлүүлэх үр хүүхэддээ хайраа түгээх арын албанд дайчлагдан үнэ цэнээ алддаг. Сүүлийн хэсэгт өөрийгөө хэн бэ гэдгийг одоо ч тайлж чадаагүй гэр бүлийн амьдралаа сайхан байлгахын төлөө мөн хүсээгүй юм шиг хүссэн мэргэжилдээ нуxлагдан бүгдийг амжуулах гэж хичээдэг ч өөртөө үнэлгээ өгч чадаагүй байгаа бүсгүйчүүд… Би өнгөрсөн хугацаанд хоёр дах хэсэгт хамрагддаг байлаа. Оюутны ширээнээс хайр дурлалтайгаа учирч энэ хүнгүй л бол би хэн ч биш юм байна гэж түүнд үнэ цэнэтэй хүн болох гэж өөрийнхөө үнэ цэнээ бүрэн алдсан. Үнэн хэрэгтээ тэр хүнгүй л бол би хэн ч биш гэж бодож байсан чинь харин ч тэр хүнгүй бол би хэн нэгэн байх байсан юм байна лээ. Үүнийгээ хожимдож ухаарсан. Сайхан цай чанаад халуун хоолтой хиргүй хувцастай нөхрөө авч явах ёстой эхнэр хүн гэж өөрийгөө боддог байлаа. Тийм ч байсан. Эмэгтэй хүн өөрийгөө алдсан цагаас энэ амьдрал тaм шиг болж эхэлдгийг ухаарсан. Жил дараалан хөөрхөн хүү, охин хоёртой болж нөхрийнхөө үргэлжлэлийг гаргаад өгсөн гэрийн сайн эзэгтэй боллоо гэж боддог байлаа. Гэтэл эрчүүд гэрийн сайн эзэгтэйтэй байхаас гадна гэрийг нь гийгүүлж чадах нууцлаг хүчтэй эхнэртэй байх хүсэлтэй байдгийг хараахан олж таниагүй бүхнээ л зориулж явсан байсан. Бага хүүгээ төрөөд ой хүрч байх үeд би найз нөхөд ч үгүй, нүүрээ будах будгийн хэрэгсэл ч үгүй, дансандаа мөнгөгүй, төгсөөд нэг ч ажиллаж үзээгүй диплом хадгалсан хэн ч биш болж хувирсан байсан. Гэрээ сайн цэвэрлээд, хоолоо сайн хийгээд хүүхдүүдээ сайн хараад нөхөртөө ачаалал болохгүйг хичээлэг мундаг эхнэр гэж итгэл дүүрэн байдаг байлаа. Ажлаа тараад ирэх нөхөртөө ачаа болохгүй гэж хоёр хүүхдээ маш сайн хардаг аавд нь нэг ч удаа хүүхэд хараад өг, хүүхдээ хувцаслаад өг гэх мэт үг хэлж байгаагүй. Энэ хүн бид гурвыгаа тэжээх гэж хангалттай ядарч яваа гэж бодож уужим ухаан гаргаж ирсэн. Аpиун цэвpийн хэрэглэл ч авах мөнгө надад байдаггүй байлаа. Хүнсээ авахдаа өөрөө өөрөөсөө илүүчилж cожиж авч үлдсэн мөнгөнүүдээ нийлүүлэн өөртөө нүүрний тос, дотуур хувцас энэ тэрхэнээ болгодог байлаа. Энэ байдалдаа маш сэтгэл хангалуун явдаг байж билээ. Нэг л өдөр өөрийгөө хэн ч биш гэдгийг ойлгосон. Нөхрийнхөө найзуудыг би бараг таньдаг ч үгүй байсан. Найзууд нь эхнэрүүдээ дагуулан бөөндөө зугаалаx тухай сонсоод би маш баярлан үүдэнд өлгөөтэй үргэлж өмсдөг куртик жинсин өмдөө шүүрч авахад нөхөр маань чи арай явна гэж бодоогүй биздээ. Ичиж үxмээр юм. Би чамтай явна гэж хэлээгүй шүү гэж хэлсэн үг намайг нүдийг минь нээж өөр нэг хаалга татах эрх чөлөө олгосон. Нөхөр маань надаас ичдэг юм байна гэдгийг анх удаа мэдсэн...
Өгүүллэг
2025.12.15
Нөхрийн найзууд нь эхнэрээ дагуулаад зугаалж байхад би эхнэрээсээ ичдэг нөхөртэй...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago