Би одоо 19 настай. 2 жилийн өмнө зуны амралтаараа ээжийнхээ их гэр лүү явж зуншихаар шийдсэн. Манай эмээ одоо 76 настай, хөөрхий 6 жилийн өмнө өвөө маань өөд болсон. Эмээд маань гар, хөлийн үзүүр болж чадах, олигтой эв дүйтэй хүн надаас өөр байхгүй. Бүгд л зам мөрөө хөөгөөд гадагш, дотогш явцгаачихсан.
Багаасаа л Хэнтий аймагт эмээдээ очиж нэмэр болдог хүүхэд байлаа. Өвөө маань амьд сэрүүн байхдаа надад ноолход амархан гээд номхон хоньны бор морь бариад өгчихдөг байсансан. Хэдэн хонь маань Шар сайрын ам руу орох их дуртай. Өвөө маань захихдаа тийшээ л бүү зүглүүлээрэй, уг нь бэлчээр сайтай, өвс өтгөнтэй сайхан л газар, даанч болдоггүй юм болдоггүй л байдаг юм байлгүй дээ гэдэгсэн.
Өвөөг өөд болсноос хойш надад түүнийг захиж өгөх хүн битгий хэл, хуцах нохой ч олдсонгүй. 6 жил үг сонсоогүй хатуу чих аль хэдийнэ тэр Шар сайрын амыг ч мартчихсан байв.
Амралтаараа ирээд эхэндээ ч сайхан л байлаа. Нутгийн үеийн залуустай охин хүүхэн ярьсан шиг, ганц хоёр хул айраганд хуруудаад л. Бас болоогүй ээ, сахалтын нас ойролцоо охиныг уургалчих санаатай хэээлзэж, пээдэлзээд л.
Өдөр цайгаа уучихаад хониндоо мордлоо. Орой мал авч, мах гаргана гэсэн болохоор хонио нэг их идүүлж уулгалгүй хотлуулах ёстой. Гэтэл яг л нөгөө өвөөгийн маань ягштал үглэж захидаг амны уншлага нь болчихсон байсан Шар сайрын амны өвөр, энгэргүй хоньнууд маань уул, талаараа нэг цацсан шагай шиг тарччихсан байдаг шүү.
Би ч нэг их юманд санаагаа чилээсэнгүй. Нэг талаас нь бөөгнүүлээд нийлүүлчих санаатай амны эхээс морьтойгоо яваад орлоо. Ам руу оров уу үгүй юу морьноос нэг юм чирэгдэж зүүгдсэн аятай, морь хүндэрч алхаа нь удаашраад явчихлаа шүү. Би ч сахалтын жуумалзсан охиныг л бодоостой.
Үдшийн 6 цаг л өнгөрч байсан байх, нар жаргах яагаа ч үгүй, багадаа л оройн 9 цаг өнгөрнө. Би ч нэг их яаралгүй аажуухан гэтэлж явтал морь маань эргэж буцгаагаад, гуядаж ташуурдахаар толгой шидлээд нэг л явж өгдөггүй. Тэгэхээр нь тэндхийн ганц мод байдаг тэрэнд унаагаа уяж орхичихоод өөрөө явган хониныхоо араас явлаа.
Уг нь муу 200-аадхан хонь юмсан, туугаад явахаар нэг талаасаа нөгөө тал руугаа нийлж хуйлраад давхиад, ер болсонгүй. Намайг энд хонинтойгоо зууралдаж байхад манай нагац ах, эмээ хоёр сахалтынд ямаа саалцаж, сааль хурааж байсан юм байна лээ. Намайг ч тэр, орой гаргах малаа ч тэр таг мартчихсан юм шиг байгаа юм. Араас маань ирсэн хүн нэг ч алга.
Заа ингээд уулнаас уул дамжиж хонио хураах гэсээр байтал хамаг тамир тэнхээ тасалдаж, ам хатаж эхлэв. Харуй, бүрий ч орлоо. Хонио яаж гаргах талаар биш, хэрхэн яаж амрах вэ гэсэн бодол л толгойд зурсхийнэ.
Нүд анилдаж, нойр таталдаж явсан газраа бүсээ тайлан дэрлэж, дээлийг тайлан нөмөрч, хээрээр гэр хийж хэцээр дэр хийнэ гэгчээр нам унтаж орхилоо.
Яг сайхан нойрон дунд уулын 2 талаас хүн гэхэд их хэцүү, гар хөл нь санжиж доголсон, нэг нүд нь том, нэг нүд нь жижиг, бараг хамаргүй хэрнээ хачин том амтай, амандаа шүд гэх юмгүй, навсайж нэвсийсэн, хоёр гартаа нэг юм барьчихсан, юу гэдгийг нь бол мэдэхгүй, царай нь л их тод санагдах юм, хөлөө зөөж тавин гарч ирлээ.
Харин уулын нөгөө талаас нэг тас гарч ирдэг юм, хамгийн сонин нь тэр далавчгүй. Тэгээд л хамаг юм зүүдэнд минь эхэлнэ дээ. Тэр тас тэр навсгар хар юмыг элдээд л, тойруулаад элдээд байна. Тэгснээ бүр сүрэг олон шувуу тэр хоёрын дээгүүр эргэлдээд хачин муухай хашгиралдаж, гуагчаад л үнэхээр чихэнд чийртэй.
Тэгснээ тэр олон сүрэг тас нийлж тэр хүн гэхэд их хэцүү юм руу дайраад хормын дотор төхөөрөөд зөвхөн яс л үлдээгээд нисээд явцгаачихна. Харин тэр далавчгүй тас хаачсан бүү мэд.
Ингээд л зүүдлээд ч байгаа юм шиг, бодит болоод ч байгаа юм шиг ялгаж салгахгүй байж байгаад цочоод сэртэл гэрийнхээ орон дээр сэрлээ. Эмээ цай чанаад сууж байна. Тэр намайг тойроод эмч, нагац ах, түргэний жолооч бололтой нэг ах — энэ 3 суучихсан, “Өө ашгүй сэрчихлээ” гэцгээгээд л байна.
Ингээд яг юу болоод байгааг ойлгох ч сэхээгүй хэвтэж байтал...
Өгүүллэг
2026.04.02
Шар сайрын аманд байдаг хүчтэй савдаг сэрээсэн нь...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago