Галын бурхан:
Галын бурханаа гомдоосон айл ерөдөггүй гэдэг. Зуух, пийшинд дурласан асаж байгаа галын дотор тэр айлын галын бурхан оршдог ажээ. Энэ бурхан том хүмүүст үзэгддэггүй, харин ёлгойтой болон нялх балчируудад харагддаг байна. Тийм ч учраас зуух, пийшин дотор дурласан гал руу тэд дурлан хараад баярлаж суудаг гэдэг.
Гомбынх хэдэн жилийн өмнө хөдөөний айлаас хотод шилжин ирж, нийслэлийн нэгэн гэр хороололд нутгийн айлын хашаанд таван ханатай гэр барин амьдрах болов. Гомбо нэг байгууллагад жижүүр, манааны ажилд орж, эхнэр нь энд тэндхийн цайны газарт ажиллаж, хоёр хоосон хонохгүй байж байлаа. Жилийн дараа хадам ээжийнх нь бие муудсан тул эхнэр нь ээжийгээ асрахаар нутгаас явж, Гомбо дунд сургуульд сурдаг гурван хүүхдийнхээ хамт үлдэв.
Эднийх тэр жилийн өвлийн улиралд түлээ, нүүрсээ авах боломжгүй байсан тул гэртээ бага зэрэг шатаж байв. Гомбо эхнэрээ нутаг явсны өмнө түлээ, нүүрсний мөнгөөрөө архи авч ууж, хуучин муу гутал, хувцас хунар, хогийг шуудайлан гэртээ оруулжээ.
За, хөгшин минь, энэ чинь үнэгүй мэт тулш болдог юм байна. Ийм муу хог хаягдсан байна. Энэ арын гудамжны Очирынх дандаа ийм юм тулдаг юм байна, - гэж бодов.