Altanzul 2026.02.03

2:12

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
2:12

2:12 Шөнө дунд би гүн нойрноосоо гэв гэнэтхэн л сэрчихлээ. Утсаа хартал дэлгэц нь аймшгийн муухай хагарчихсан, цаг шөнийн 2:12 болж байв. Өрөөнд нэвт салхи үлээхийг мэдрээд босоод хартал цонх хагарчихсан байлаа. Архи уудаггүй, уух ч насанд хүрээгүй би ийм их зүйл сүйтгэчихээд унтана гэж баймааргүй л юм даа. Сүүлд санахад лав би хичээлээ хийчихээд ээж, ах хоёрыг ирэхийг хүлээж хэвтэж байгаад л унтаад өгсөн шиг санагдана.

Гэнэт хэн нэгэн намайг дуудах шиг боллоо.
— Идрээ…

гээд л яг л чихний минь хажууд шивнэж байгаа мэт боловч урд байгаа хананы цаад талаас мэдрэгдэнэ. Юу ч гэсэн гарч шалгах хэрэгтэй байх гэж бодоод өрөөний хаалгаа нээгээд хартал би сууж байсан. Гэхдээ зүгээр ч суугаагүй, хором секунд бүрт нэг унаж, нэг боссоор. Дотор арзасхийж, урдаа байх үүдний толь руу өнгийж хартал сэжиг хүрмээр зэвүүн инээдтэй хүүхэн харагдлаа.

Гайхаж очоод тоостой толийг гарандaa шүүрч аваад арчаад дахиад хартал юу ч өөрчлөгдсөнгүй. Нөгөө л муухай инээсэн хүүхэн толинд харагдсаар. Урд минь байх бие минь дахин дахин унаж, боссоор.

Би дахин зүүднээсээ сэрлээ.

Утас маань зүв зүгээр, бас цаг 2:12 болж байсан. Өрөө дув дулаахан, цонх шилтэй. Яг юу зүүдэлснээ мэдэхгүй байгаа ч эвгүй мэдрэмж надаас салахгүй байлаа. Өрөөнөөсөө гарах хэрэгтэй гэж бодоод гарвал би болон нөгөө аймшгийн инээсэн хүүхэн толь барьчихсан, нөгөө үзэгдэл болж байсан.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ